sonin.mn

Ямар ч хольцгүй жимсний шүүc нь жинхэнэ эм байдаг. Түүнийг зөв тогтмол хэрэглэвэл олон өвчинд тустай. Xүн төрөлхтний хунсэндээ хамгийн их хэрэглэдэг жимс бол аньс. Индианчууд цусан дахь хорыг гадагшлуулах гэж хэрэглэдэг байсан гэдэг. Аньс нь С амин дэм, каротин агуулдаг учраас амин дэмийн дутагдал, ходоодны хүчил багасгах, даралт бууруулах, шээс хөөх, амны хөндийн үрэвсэл дарах, цусан дахь холестриныг багасгах үйлчилгээтэй.

Мөн хий ханиалга, амьсгалын замын үрэвсэлт өвчний үед шүүс уух, жимсээр нь идэхэд тустай. Аливаа жимсний хүний биед нэн тустай үнэт элментийг бүрэн дүүрэн авахын тулд хоол идсэнээс хойш 30 минутын дараа ууж байх хэрэгтэй.

Эх сурвалж: "Бизнес таймс"