sonin.mn

Энэ сарын 21-нд "Цэцэг" зочид буудлын хурлын танхимд "Бөөгийн их хуралдай" болж 120 гаруй зайран, удган хүрэлцэн иржээ. Энэ их хуралдайгаар тэд "Монголын бөегийн нэгдсэн эвлэл"-ийг байгууллаа. Энэхүү хуралдайгаар сүү-лийн жилүүдэд бөө олноор төрж байгаа, мөн бөөтэй холбоотой зүй бус үйлдлүүд удаа дараа гарч удам залгасан бөө нарын нэр төрд сөргөөр нөлөөлж буй, түүнийг хэрхэн таслан зогсоох талаар хэлэлцжээ.

Мен сүйдэж буй унаган байгалийгсэргээх, тер улсаа төвхнүүлэхэд "Бид хамгийн ихээр нөлеөлж чадна" хэмээн тэд үзэж байна. Монголд өдгөө 12 мянга гаруй зайран, удган бий гэсэн албан бус судалгаа байдаг аж. Тэр ч атугай бөө нэрээр бизнес хийгчид олширч, хүний алтан амь, эд агуурст халдах болсонд Төрийн тэргүүн үүнд эмзэглэн, бөөг бөөлүүлэхгүй байх зарлиг хүртэл гаргахад хүрсэн байна. Үүсээд буй дээрх сөрөг байдлаас ангижрахад бөө нар тус, тусдаа байх биш хүчээ нэгтгэх хэрэгтэй гэж үзээд нэгдсэн эвлэл байгуулан Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн дарга асан Д.Жаргалсайханыг ерөнхийлөгчөөреө сонгожээ.

Эх сурвалж: "Хөдөлмөр" сонин