sonin.mn

Сошиал ертөнцийг сайн муугаар нь хэлж л байна. Гэхдээ иргэд эвлэлдэн нэгдэхэд эерэг нөлөө үзүүлж буй нь яалт ч үгүй нүднээ ил юм. Төрийн тэр тусмаа сонгуульт албан тушаал хашдаг хүмүүст иргэдийн санаа бодолд нийцэх нь их чухал байдаг.

Тийм болохоор ч өнөө цагт цахим сүлжээнүүдэд тандалт судалгаа хийж бүр түүгээр эсэргүүцэж байгаа аливаа асуудпыг засч залруулснаараа нэр хүнд хүлээдэг явдал нэлээд түгээмэл боллоо. “Төрийн ёслолын тавгийн идээг 10 давхар өрчихөж” гээд л шуугихад Ёслол хүндэтгэлийн албаны гурван хүнийг ажлаас нь халчихсан болоод эдийн засаг, хуультай холбоотой шийдвэрүүд дээр твиттер дагадаг зэрэг бол хэтрүүлэг. Гэхдээ сайн талаасаа ч бас байна.

Тухайлбал, өчигдөр Төрийн ордны баруун талын зогсоолыг зөвхөн УИХ-ын гишүүд ашиглаж байх шийдвэр гарсан даруйдаа л цуцлагдлаа. Энэ бол Төрийн ордонд ажилладаг 1000 шахуу хүн зөвхөн нэг тапын зогсоол ашиглаж түгжрэх асуудал шийдэгдсэн төдий бус харин шударга ёсыг шаардсан хэрэг. Тэр зогсоолд машинаа тавьдаггүй хүмүүс ч энэ мэдээг “арай ч дээ гэж дуу алдан хүлээж авсан.

Дутагдлын хажуугаар дуугүй өнгөрдөггүй болсноос гадна бусдад туслах эвлэлдэн нэгдэхэд цахим орчин их амар болгосон байна. Тус бүрт нь нэг нэг л жишээ татья. Тухайлбап, С.Хорлоо эмээд туслах аян. Хөөрхий хөгшнийг сувилалд явуулж, сүүний хэрэгцээг нь хандивлаж, шинэ байшин барьж өгч хүүхдүүд шиг нь бөөцийлсөн залуус цахим ертөнцөөр л нэгнээ их олж байсан юм.

За тэгээд саяхан Дэлхийн мисс 2014 болж өнгөрлөө. Түүнд оролцсон монгол охиноо их олон хүн дэмжиж “Бараг л түрүүлэх найдлагатай байна. Лайкаараа бол эхний гуравт орчихож” гэх зэргээр бахархацгааж байв.

Харамсалтай нь нөхөр эхний 25-д шалгараагүй. Өмнө нь Дэлхийн миссийн тэмцээн олон л болж түүнд нь монгол охид оролцож л байлаа. Энэ удаагийнхад нь өндөр ач холбогдол өгч олон хүн дээлийг нь мушгихад цахим орчин ихээхэн нөлөөлсөн юм шүү дээ.

Ж.Баяр

Эх сурвалж: