sonin.mn

Эдийн засаг хямарсан ч баяр болдгоороо л болж байна. Харин ч нүсэр тэмдэглэж байгаа бололтой. Сургуулийн хүүхдүүд гэхэд л анги ангиараа тусдаа тэмдэглээд дараа нь сургуулиараа хийж байх юм. Нийслэлд байгаа энэ олон дээд сургуулийн оюутнууд гэж үнэхээр олонлог байна аа.

Албан байгууллагууд хамт олноороо цэнгэх баярыг яаж ч дордсон алгасахгүй л дээ. Оройхон гудамжид гарахад л согтуу хөлчүү, ганган дэгжин хүмүүс багшраастай. Тэд архинд халамцаад хотын тевд бие засч, нэгнийхээ нармайг нээж, инээж, дуулж байгаа. Гэмт хэргийн хувьд ч согтуугаар жолоо барих танхайрах явдал үнэхээр газар аваад байгааг цагдаагийн анхааруулсаар.

Ер нь хэдийнээс энэ баярыг хамт олноороо нийтийн хоол идэж тэмдэглэдэг болсныг гайхаад байдаг юм. Кино, жүжиг, зохиолд бол энэ дандаа гэр бүлийн хүрээнд тэмдэглүүштэй зүйл л гэж ойлгогддог. Үнэхээр гэр бүлдээ хамаг цаг зав, амралтаа зарцуулаад тэмдэглэдэг болбол олон асуудал шийдэгдэнэ дээ. Гэтэл гэртээ хүүхэддээ олигтой бэлэг бэлдээгүй хүн байгууллагынхаа шинэ жилд хамгийн сайхнаараа гоёж очоод тасартлаа ууж байгааг монгол сэтгэхүй л гэдэг байх даа.

Хавтгай баяраас шалтгаалж хөлдөж осгосон, зодоон хийсэн, согтуугаар жолоо барьсан зэрэг нь байнга л болж байдаг зүйл. Харин энэ жил бүр л онцгой байна. Хамгийн дэлгэр баярлах санаачлага гаргасан хүн нэр хүнд олж байна.

Энгийн нэг хүн ажлынхаа хамт олонтой, оюутан ангийнхантайгаа, арван жилийнхэнтэйгээ, багын найзуудтайгаа гэх мэтчилэнгээр салж, нийлээд тэмдэглэдэг боллоо. Үр дүнд нь цэвэрхэн цайны газарт өдрийн хоол идэхээр орох аргагүй болж байгаа юм. Эдийн засаг муудлаа гэж амтай бүхэн яриад ам бүр лүүгээ цутгаж байх шив дээ.

Ж.Энх

Эх сурвалж: