sonin.mn

 

Ихтамир сумын Элстэйд "Гол мод” хэмээх газарт энэ сарын 9-нд гарч, цурманд оруулснаас хойш 14-нд дахин ассан түймэр баруун тийшээ Мод үржүүлгийн газар, зүүн тийшээ Тамир зуслангийн эх, урагшаа Хялалзахын даваа, хойшоо Бургасын даваа хүртэл 1800 га талбайг хамарсан. 10-аад хоногийн турш ассан түймрийг бороо, цастай хамжин унтраажээ.

Одоогийн байдлаар түймрийн тархалтыг хязгаарлахаар эргэн тойронд нь 10 гаруй км-ийн зайд зогоон татаж тогтоосон бөгөөд түймрийн голомтонд онцгой байдлын хэлтсийн 15 албан хаагч ажиллаж байгаа юм байна. Харин энэ сарын 29-ний өдөр түймрийг бүрэн унтрааж, орон нутагт /Ихтамир/ нь хүлээлгэж өгчээ.

Хушин ойг хуйхлан дүрэлзсэн түймэр зарим газрын хөрсөнд нэвтэрсэн байж болзошгүй тиймээс орон нутгийн /Ихтамир сум/ удирдлага, хариуцсан албан тушаалтнууд байнгын хяналт тавьж байх хэрэггэй гэдгийг Онцгой байдлын хэлтсээс мэдээллээ.

 

Эх сурвалж: "Архангайн амьдрал"