sonin.mn

Судлаачдын дүгнэснээр өсөж томорч байгаа хүүхдээ хамгаалах хамгийн сайн арга бол өөрийгөө хамгаалах арга хэмжээ юм. Та жирэмсэн бол машин жолоодохдоо болон машинаар зорчихдоо суудлын даруулгыг цаг ямагт зөв хэрэглэж байгаарай. Өөрийгөө болон өөрийн хүүхдээ гэмтэлээс хамгаалахын тулд суудлын даруулгыг зөв хэрэглэх шаардлагатай.

 

Аюулгүй бүсний доод хэсэг нь таны хэвлийн доогуур ташаа ясны харалдаа байрлаж байх ёстой. Харин хэвлийн харалдаа байрлаж хэрхэвч болохгүй. Ослын үед суудлын бүс ийм буруу байрлалтай байвал ихэс ховхрох эсвэл умай урагдах зэрэг ноцтой гэмтэл үүсэх шалтгаан болж магадгүй. Суудлын даруулгын дээд бүслүүр нь таны мөр болон хөхний дундуур дайрч нэг гарын доогуур гарч байрлах нь тохиромжтой.

 

Харин хоёр гарын доогуур оруулж болон нурууны ард гаргаж бүслэж болохгүйг анхаараарай. Хэрэв боломжтой бол хурдтай явахаасаа өмнө машиныхаа дотрыг дулаацуул. Энэ нь өмнө дулаан цамц болон хүрмээ тайлах боломжийг олгодог бөгөөд ингэснээр зузаан цамц, хүрэм өмсөх үед суудлын даруулга дээшилж хэвлийн харалдаа очихоос сэргийлэх сайн талтай.


Агаарын дэр нь зорчигчийг гэмтэхээс хамгаалах зориулалттай боловч тийм найдвартай биш тул суудлын даруулгаа тогтмол хэрэглэж заншаарай. Машин жолоодож байхдаа болон хажуугийн суудалд сууж явахдаа залуур, хяналтын самбараас аль болох хол байхын зэрэгцээ хөл гишгүүрт хангалттай хүрэлцэх тохиромжтой байрлалыг сонгож суудлаа тохируулаарай.


Хэрэв осолд орвол яльгүй жаахан бэртсэн эсвэл бүх юм хэвийн мэт байсан ч гэсэн цаг алдалгүй хяналтын эмчтэйгээ холбоо барьж өөрийгөө болон хэвлий дэх бяцхан үрээ гэмтээгүй гэдгийг баталгаажуулах.

Эх сурвалж:"Бизнес Таймс"