sonin.mn


ОХУ-ын ерөнхийлөгч дахин сонгогдсон В.Путин сүүлийн үед янз бүрийн арга хэмжээ авах болов. Гадаадаас санхүүждэг аливаа байгууллагуудыг тагнуулын байгууллага гэсэн нэрээр улсын бүртгэлд бүртгүүлэх хуулийн төслийг гаргасан байна. Мөн гадаадаас мөнгө авдаг гадныхны гap хөл болсон иргэдийг хүртэл эх орноосоо урвасан гэж үзэх хуулийг бас гаргуулж байна. Мөн саятан тэрбумтангуудад зориулсан тансаг хэрэглээний татварын хуулийг санаачиллаа.
Түүнийхээр бол үнэтэй байшин, авто машин, усан онгоц болон согтууруулах ундаа, гадаадын үнэтэй брэндүүдэд өндөр татвар оноохоор боллоо.


Эх сурвалж: "Хөх Толбо”