sonin.mn

Хүн нас ахих тусам ажил амьдрал, гэр бүл, үр хүүхэд гэж явсаар инээж баясахаасаа илүү эд хөрөнгө эрүүл мэнд гэхчилэн амьдралын чухал асуудалд анхаарлаа хандуулдаг. Орчин үеийн хүмүүсийн 40 жилийн өмнөхтэй харьцуулахад инээх нь гуравны нэг хувь хүртэл буурсан байдаг байна. Сэтгэл зүйчдийн тооцоолсноор XX зууны тавиад он гэхэд дэлхийд дайны сүүдэр ноёрхож байсан ч тэр үеийн хүмүүс өдөрт сэтгэлээ уужиртал 18 минут орчим инээдэг байсан аж. Тэгвэл 1990 оны хүмүүс ойролцоогоор 6 минут орчим л ийнхүү тачигнатал инээх болсон байна. Харин инээх нь хүний амьдралын хэв шинжийг өөрчилж, эрүүл аз жаргалтай амьдралын эх үүсвэр болдогийг тэр бүр хүмүүс анзаардаггүй, эсвэл мартчихдаг.

Тэгвэл хүн инээх нь хүний биед ямар ач тустай вэ

-Уушигны амьсгалах чадварыг нэмэгдүүлнэ.
-Амьсгалын замыг цэвэрлэнэ.
-Эрүүл чийрэг байхыг илтгэнэ.
-Мэдрэлийн ядаргааг тайлна.

-Булчинг сулруулж тайвшруулна.
-Хүч тамирыг нэмэгдүүлнэ.
-Өвчний эдгэрэлтийг түргэсгэнэ.
-Айж арга мухардахыг ялан давахад тусалж, хүмүүсийн хоорондын харьцааг сайжруулна. Энэ мэт олон ач тустай инээд гэх энэхүү "эмийг " бид өдөр бүр хэрэглэх нь чухал "Хөөрүү сэтгэл зүрхний зул, хүлэг морь биеийн жигүүр" юм .

Эх сурвалж: "Геологи уул уурхайн мэдээ"