sonin.mn

Непал улс Ази Европын холбосон төмөр замын сүлжээнд нэгдэхээ мэдэгдээд “Trans Asia railway network”-той гэрээ байгуулсан байна.

Тэдний энэ шийдвэрийг Азербайжан, БНХАУ, БНЭУ, Иран, Казахстан зэрэг 18 улс дэмжсэн аж. Ийнхүү непалчууд төмөр замын нэгдсэн сүлжээн холбогдох болсноор Монгол, ОХУ, БНСУ зэрэг найман улстай төмөр замаар харилцах боломжтой боллоо гэсэн үг юм.

Тус улсын төлөөлөгч Рам Кумар Ламсал төмөр замын сүлжээнд нэгдэх болсноо мэдэгдэх үеэрээ “Ази Европыг холбосон төмөр замын сүлжээнд нэгдсэн нь бидний хувьд том боломж юм” хэмээн ярьжээ.

Эх сурвалж: “Геологи уул уурхайн мэдээ”