Үндэсний бөхчүүдийн талцал хуваагдал спортын салбараасаа хальж, бизнесмэн, улс төрчид хүртэл татагдан орсон. Ерөнхийлөгч Х.Баттулга бөхчүүдийг эв эеэ олоогүй тохиолдолд нэр бүхий хүмүүсийн цолыг хурааж, Монгол бөхийн өргөөг улсын өмчид авна хэмээн анхааруулаад багагүй хугацаа өнгөрлөө. Гэсэн ч хоёр хуваагдсан бөхчүүд эсрэг тэсрэг байр сууриа илэрхийлсээр байгаа.
Харин өчигдөр болсон Монголын үндэсний бөхийн холбооны Цэцдийн зөвлөлийн хуралд 2002 оны дөрөвдүгээр “Их эе”-ээс сонгогдсон зарим гишүүн оролцож, дараагийн “Их эе” хурлын тов, оролцох гишүүдийн квотыг баталлаа. Түүнчлэн Цэцдийн хурлыг нийт гишүүний олонх нь улсын заан Ж.Ганболд, начин Г.Пүрэв-Очир, Д.Дашжамц нараар удирдуулахаар сонгожээ.
Тус хуралд УИХ-ын гишүүн, МҮБХ-ны тэргүүн Б.Бат-Эрдэнэ, өмнөх тэргүүн Р.Нямдорж, Д.Данзан болон хөдөлмөрийн баатар Л.Чинбатын талынхан буюу улсын заан Ж.Ганболд тэргүүтэй хүмүүс оролцжээ. Тус хурлаар ээлжит тавдугаар “Их эе”-ийг энэ сарын 18-нд зохион байгуулахаар болж, бэлтгэл ажлыг хөдөлмөрийн баатар, дархан аварга Х.Баянмөнх, улсын арслан Д.Мөнх-Эрдэнэ, нөгөө талаас улсын заан Ц.Магалжав, Б.Сайнбаяр нар зэрэг найман хүн хангахаар болов. Тэд тавдугаар “Их эе" хуралд 200 орчим хүн оролцоно гэж тооцоод улсын аварга цолтой бөхчүүдийг шууд оруулахаар тохирчээ.
Эх сурвалж: "Өглөөний сонин"
Сэтгэгдэл0
1024 buh barilduulaad l hen turuulsen ni buhiin holboonii terguun ded terguun geed huseed bga albaa ab l daa irtei byrtai neg ni hugshin zaluugui
undesnii sport bol dan gants bukhchuudiin sport bish ard tumen uzegchid shuugchdiin tuluulul mash sain oroltsox yostoi
Баянаа аварга заан Ганболд нарыг бөхийн эв эе хурлаас бүр хол байлгах хэрэгтэй. Жинхэнэ будлиан гаргаж байгаа нөхдүүд наадул чинь.
Бөхийн өргөөнд шунасан баянаа сүхбат ганболд нарыг хол байлгаач ээ
ЭНЭ БОХ МОХ ХЭНД ХЭРЭГТЭЙ БМ БЖ ААХИЛСАН ХЭДЭН ТЭНЭГУУД МАЛНУУД МАХ ИДЭГЧ МАНГАСНУУД БОХ ЯРИХААР бөөлжис цутгах юм хүн хогнуул
Yunii ih ev ih nairaa huraldaan biz