sonin.mn
Социализмын үед ЗХУ-д Карл Марксын бүтээл бүрэн эхээрээ хэвлэгдээгүй гэдэг нь нотлогдож эхэллээ. Тэр тусмаа Монголд гурван боть л ерөнхийдөө гарчээ. Иж бүрэн түүвэр хэвлэгдсэнгүй ээ. Гурван удаа оролдлого хийсэн ч Карл Марксын алдарт “Капитал”-ыг Монгол хэл дээр гаргасангүй ээ. Энэ тухай өргөн олон түмэнд сурталчилгаа явагдсангүй. 2013 онд Москвагийн их сургуулиас “Русско поп” буюу Оросын асуудал номыг хэвлэн гаргахдаа К.Маркс Ф.Энгельс нарын хоёр өгүүллийг хэвлэв.
 
Нэгдүгээрх нь “Разоблачения дипломатический истории XVIII века” – “18-р зууны дипломат түүхийн нууцыг илчлэх нь” хэмээх бүтээл юм.
 
Разоблачения гэдэг үг бол тайлбар тольд 1 нүцгэлэх , илчлэх, хулгайг барих гэсэн утгатай байна. Яг утгачилбал 18-р зууны дипломат үйл ажиллагааны булхай хулгайг илчилсэн нь гэж хэлж болох юм. Эл өгүүллийн дөрөвдүгээр бүлгийг хэвлэсэн нь бас учир утгатай. Энэ бүлэгт Монголчуудын тухай өгүүлж байна. Уг зохиол бүрэн бичиж дуусаагүй. 1856 оны 6-р сард Англид бичиж 1857 оны 3-р сард хэвлүүлсэн ч дуусаагүй үлдсэн юм. Охин Элеонорая Маркс Эвэлинг Хэвлэлд бэлтгэж 1899 онд "18-р зууны дипломатын түүхийн нууц" нэрээр гаргасан байна. 1920-иод оны үед Ленин нас барж Троцкий бут цохигдсон учраас хаалттай үлдсэн 1962 онд Маркс, Энгельс нарын иж бүрэн түүвэр гарах гэж байтал Хрушев буусан учраас хойшлогдсоор 1989 онд түүхийн асуудал сэтгүүлд гарсан ч Зөвлөлт гүрэн тарсан учраас түүнийг тоож унших хүн байсангүй.
 
Эх сурвалж: "Хөх Толбо" сонин