1945 оны Чөлөөлөх дайнд оролцсон ахмад дайчин, чөлөөнд байгаа дэд хурандаа Т.Бат-Очир гуай өнөөдөр 100 насныхаа их ойтой золголоо.
Ахмад дайчин Төмөрийн Бат-Очир 1921 оны 5 дугаар сарын 15-ны өдөр одоогийн Говь-Алтай аймгийн Эрдэнэ сумын нутагт төржээ.
Тэрээр 1950-1951 онд Цэргийн Ерөнхий сургуулийн Офицерын 6 сарын давтан курс, 1964-1966 онд ЗХУ-д Цэргийн холбооны академийн дээд курс, 1957-1960 онд тухайн үеийн Марксизм, Ленинизмийн оройн дээд сургуульд суралцаж төгссөн.
Т.Бат-Очир 1940 онд Нийслэл хотноо Цэргийн холбооны засварын төвд алба хааж эхэлсэн мөчөөс Ардын Армийн ариун жагсаалд 46 жилийн хөдөлмөр, зүтгэлээ зориулсан манлайлагч, хөдөлмөрч, дайчин зан чанартай ахмад холбоочин билээ.
Тэр 1945 оны Чөлөөлөх дайны хүнд нөхцөлд цэргийн холбооны техник хэрэгслийн найдвартай ажиллагааг хангахын зэрэгцээ цахилгааны гэрэлтүүлэг тавих, машины болон радио станцуудын хураагууруудыг цэнэглэх, шингэнийг сэлбэх, засварлах ажлыг амжилт дүүрэн гүйцэтгэснийг түүх мартах учиргүй.
Тэрхүү Чөлөөлөх дайны дараагаар олон арван офицер, ахлагч нар энх цагийн бүтээн байгуулалтад шилжсэн нөхцөлд ахлах дэслэгч Т.Бат-Очир Батлан хамгаалах яамны Шуудан тасгийн дарга, техникчээр томилогдон үүргээ үлгэр жишээ гүйцэтгэхийн хамт залуу үеэ цэргийн холбооны мэргэжилд сургах, төлөвшүүлэх үйлсэд жинтэй хувь нэмэр оруулсан юм.
Улмаар 1956 оноос Цэрэг ба Нийгмийг аюулаас хамгаалах яамны Холбооны засварын бүлгийн даргаар, 1967 оноос Ардын Армийн 013 дугаар ангийн захирагчийн орлогчоор, 1981-1986 онд Ардын Армийн 104 дүгээр ангид Засварын дарга, техникчээр бахархал дүүрэн ажилласныг нь бид хүндлэн бахархах нь зүйн хэрэг юм.
Энэ хугацаанд өөрийн унаган авьяас, мэргэжлийн ур чадвар, техникийн сэтгэлгээгээ ямагт хөгжүүлж улс, армийн хэмжээнд 10 гаруй шинэ бүтээл, оновчтой саналыг санаачлан хэрэгжүүлж, бүртгэлийн гэрчилгээг авсан нь өнөөгийн бидэнд нэн сургамжтай санагдана.
Т.Бат-Очир гуай сүүлийн жилүүдэд шүлэг, яруу найргийг ихэд сонирхон "Есөн манжлагат цагаан туг", "Цэргийн дайчин туг", "Цэргийн тангараг", "Жанжин тугийн намираа", "Цэргийн холбоо", "Ахмад холбоочид" зэрэг олон дууны шүлгийг бичиж, Цэргийн дуу бүжгийн эрдмийн чуулгын урын санд оруулсан авьяаслаг уран бүтээлч билээ. Түүний энэхүү авьяас, зүтгэлийг нь өндрөөр үнэлэн "Соёлын тэргүүний ажилтан" цолыг хүртээсэн бид ихэд бэлгэшээдэг билээ.
Эрхэм ахмад дайчны маань энгэрт тодоос тод гялалзах Сүхбаатарын одон, Байлдааны гавьяаны улаан тугийн одон, Байлдааны гавьяаны одон, "Алтан гадас" одон, Байлдааны медаль, Ардын хувьсгалын 40, 50, 60, 70, 80, 90 жилийн ойн медаль, Монгол, Зөвлөлтийн "Бид ялав" медаль, ЗХУ-ын Байлдааны медаль, Жуковын медаль, Халхын голын байлдааны ялалтын 30, 40, 50 жилийн ойн медаль, БХЯ-ны Хүндэт тэмдэг, "БХЯ-ны Тэргүүний ажилтан" цол, тэмдэг, "Онц холбоочин" цол зэрэг нь чөлөөнд байгаа дэд хурандаа Т.Бат-Очирын гавьяат үйлсийг бүрнээ илтгэж буйг Та анзаарах биз ээ.
Дайнд оролцсон ахмад дайчин, Ардын Армийн "Анхны" тодотголтой "Онц холбоочин", чөлөөнд байгаа дэд хурандаа Төмөрийн Бат-Очир Танд 100 насны түүхт ойг тань тохиолдуулан баярын мэндчилгээг өргөн дэвшүүлж, эрүүл энх,
аз жаргал, сайн сайхан бүхнийг бэлгэдэн ерөөе.
Эрхэм Таны бие эрүүл, ухаан саруул байж, урт удаан наслан залуу хойч үеийнхнийг эх оронч үзлээр хүмүүжүүлэх үйлсэд жинтэй хувь нэмрээ оруулсаар байх болно гэдэгт итгэл төгс байна.
Монгол төрийн буян заяа, Монгол цэргийн сүр хүч, Бүх цэргийн цэргийн Их хар сүлдний сүлд хийморь Таныг үеийн үед ивээх болтугай!
Хурандаа Б.ОТГОНБАЯР
Сэтгэгдэл0
Танд их баярлалаа. Танд аз жаргал эрүүл энх сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе
Ахмадууд маань их л зүйлийг бүтээсэндээ Урт удаан наслаж ухаалаг сургаалаа хайрлаж байх болтугай
ЭНЭ САЙХАН БУУРАЛ ДАЙЧИНД УЛСЫН БААТАР ЦОЛ ОЛГОМООР ЮМ. БАТ ҮҮЛИЙГ БОДОХНЭЭ ХИЙЖ БҮТЭЭСЭН БАЙГУУЛСАН ГАВЬЯАТАЙ ХҮН. ДЭМЖЭЭРЭЙ
Чамайг ингэж чөлөөтэй хуцдаг болгосны төлөө Бат-Үүлд баатар цол олгосон юм.
batvvl hogiin bolovsrolgui gariin hiisen hubisgal gej yu bna. naad vg heleh erh choloog chin orosd 1986 onoos ehelen oorchilon baiguulalt ehelj stalini deglemiin helmegdvvlelt geed yrij ehelj bilee.ter veiin zorig boshigt nariin dereged 40 myangatiin hulgian bat vvl bol yamar hel usgui gar baisan daa..
Batuul:Ataman Amgalan alhad yum bologna amarhan bolson tuuheer Zorigiig alaad baatar bolchihloo gej oroo bodson.Bi bastar
Чамайг ингэж чөлөөтэй хуцдаг болгосны төлөө Бат-Үүлд баатар цол олгосон юм.
cham shig mederel tegej oilgolonoo, yamar hel usgui bolovsorolgui batvvl chin 40 myangatiin arhichin hulgian baisaniig medeh uu dee.aav ni diilehgui bolj hovsgol aimagd bagshaar tsolj baisan daa.harin ch 1980 onii svvld oorchilon baiguulalt gej orosd garch batvvl neg hot orj irsen ch dee..baasanii batvvliin ardchilgach baih be dee..
чи ямар тэнэг харанхуй лүд вэ.батүүлтэй ч үүлгүй ч монголд олон ургалч үзэл,үг хэлэх эрх чөлөө бий болчихсон байсан үе. Чи батүүлд биш оросын горбачевт баярлаж яв. Жинхэнэ хувьсгалыг хувь хүн биш ард түмэн хийдэг юм.Мэдэж ав.Яаж ч бодсон журмын нөхрийнхөө эхнэртэй завхайрч, айл ухаж, халаас ухаж явсан түүхтэй эрүүгийн элементийг шүтээд явбал чиний хийморьт муу. Шатан доор нуугдаж хэвтдэг өчүүхэн хулчгар хувьсгал хийж дөнгөхгүй.
Баярлалаа.Эрүүл энх,сайн сайханыг хүсэн ерөөе.
Монголын сайхан үр ач нартаа буян нь дэлгэрсэн сайхан буурал өвөөдөө эрүүл энхийг сайн сайхныг өргөн барьяа
Баяр хүргэе , манай Чулуундоржийн аав шиг ...
Batuul:Bi Zoirigiin uchiriig medeegui Amgalantai adil buuj diildehgui zorigtoiu uhaantai 40 myngatiin ataman garch iri bna geed l ah nariinhaa turshlaggaaar Zorigiig alchihsan
шаал өөр мэдээ нь дээр бат-үүл гээд хуцалдаад байх юмаа. мэдрэлүүд чинь
Bat-Ochir guaidaa bayr hvrgeyee !
Танд мөргөм үү.
Ахмад дайчинд баяр хүргэе.
Сургаалаа хайрлаж.улам урт насалж бидэнд насаа бэлэглэнрэй.
Бидний бахархал болсон ахмад буурайдаа эрүүл энх байж ,урт наслаарай гэж ерөөе.
Ахмад дайчинд баяр хүргэе. Энх тунх урт насалж удаан жаргахыг ерөөе.