sonin.mn
Олон улсын "Аравт" морин цэргийн болон “Цэргийн ралли” уралдааны нээлтийн ажиллагаа өчигдөр боллоо. "Олон улсын цэргийн наадам"-ын хүрээнд зохион байгуулагдаж байгаа энэхүү уралдааны нээлтийн ёслолд ОХУ-ын Зэвсэгт хүчний Хуурай цэргийн командлалын Жанжин штабын төлөөлөгч, хошууч генерал Портных.С.В оролцлоо.
 
Мөн тус арга хэмжээний̆ үер Монгол Улсын багийн ахлагч, ЗХЖШ-ын АУГ-ын дарга,  бригадын генерал С.Дашзэвэг баяр хүргэж тамирчдадаа амжилт хүссэн юм.Тэрээр хэлсэн үгэндээ “Дэлхий дахинд тархсан цар тахлыг үл харгалзан “Аравт” морин цэрэг, “Цэргийн ралли” уралдааныхаа жанжин тугийг бөхийлгөлгүйгээр Тува Улсын газар нутагт мандуулж байгаад бид бүхэн туйлын баяртай байна. Хүн төрөлхтний мянга мянган жилийн түүхэнд морь гэдэг амьтан бол дархлагдсан үнэнч нөхөр бөгөөд дэлхий 2 дугаар дайны үед морин цэрэг нь  байлдааны талбарт олон төрлийн үүрэг гүйцэтгэж байсан аугаа түүхтэй юм” хэмээн цохон тэмдэглэлээ.
 
Нээлтийн̆н ажиллагааны үер “Аравт” морин цэргийн уралдааны гарааны сугалааг сугалсан бөгөөд "Аравт”-ын салхийг Казахстан Улсын баг 2 дахь удаагаа хагалахаар боллоо. Тодруулбал, “Аравт” олон улсын морин цэргийн анхдугаар уралдаан 2019 онд Монгол Улсад зохион байгуулагдахад нэгдүгээр сугалааг сугалж салхийг хагалж байсан билээ. Мөн энэ удаагийн уралдаанд ч бас ийнхүү хамгийн эхэнд гараанаас гарах боллоо.
 
 
 
 
Уралдаан энэ сарын 23-нд буюу өнөөдөр эхлэх юм. “Аравт”-д Монгол, ОХУ, Казахстан, Узбекистан Улсын Зэвсэгт хүчний баг тамирчид оролцоно. Уралдаанд оролцох баг тамирчид 8 дугаар сарын 14-22-ны өдрүүдэд уралдааны өмнөх бэлтгэл сургалтыг 9 цэгт өдөр бүр 2 цагаар гүйцэтгэсэн юм.
Сугалаагаар нэгд Казахстан, хоёрт Узбекстан, гуравт Монгол, дөрөвт ОХУ гараанаас гарна. Ингэснээр алсын зайн маршид 8 дугаар сарын 23-ны өдөр Казахстан, Узбекстан, 8 дугаар сарын 24-ний өдөр Монгол, ОХУ-ын баг тамирчид 110 км замыг таван удаагийн даалгавар гүйцэтгэж барианд орох ёстой юм.
Алсын зайн марш нь хоёр өдөр, нэг шөнө үргэлжилнэ. Харин “Цэргийн ралли” тэмцээнд оролцож буй Монгол Улсын Зэвсэгт хүчний баг өнөөдөр өглөө 07.00 цагт гараанаас гараад байгаа юм.
 
 
Эх сурвалж: "Соёмбо" сонин