Нэгдүгээр ангид элсэн орж буй сурагчдыг улс даяар цахим хэлбэрээр бүртгэж байгаа. Шинэхэн сурагчдын цахим бүртгэл наймдугаар сарын 16-ны 09:00 цагт эхэлсэн бөгөөд өчигдөр /наймдугаар сарын 23/-ийн 19:00 цагийн байдлаар улсын хэмжээнд нэгдүгээр ангид элсэх сурагчдын 42 хувь нь сургуульдаа бүртгүүлж, бүртгэлээ баталгаажуулжээ. Нийслэлийн хэмжээнд 2021-2022 оны хичээлийн жилд 40.330 хүүхэд ерөнхий боловсролын сургуулийн нэгдүгээр ангид элсэн суралцах юм. Тэдний 44.2 хувь нь л бүртгүүлсэн бол Багануур дүүрэгт бүртгэл 29.5, Багахангайд 47.4, Налайхад 56.9, Баянголд 46.4, Баянзүрхэд 41.9, Сонгинохайрханд 50.3, Сүхбаатарт 43.1, Хан-Уулд 42.5, Чингэлтэйд 37.3 хувьтай байна. Цахим бүртгэл наймдугаар сарын 25-ны 17:00 цагт хаагдана. Гэтэл улс, нийслэлийн хэмжээнд бүртгэлийн ирц хангалтгүй, хүүхэд багачуудын тал хувь нь ч бүртгүүлж амжаагүй байна.
Боловсрол, шинжлэх ухааны яам, Улсын бүртгэлийн ерөнхий газартай хамтран нэгдүгээр ангид элсэх зургаан настай хүүхдүүдийг гэрийн хаягийн дагуу хамран сургах тойргийн сургуульд нь бүртгэхээр болсон. Тухайн сургуульд суралцах сурагчдын нэрсийн дагуу эцэг, эхчүүд бүртгэлийг www.parent.edu.mn цахим хуудсаар баталгаажуулах учиртай. Бүртгүүлэх явц амар хялбар, системийн хувьд саатал, хүндрэлгүй байгаа хэдий ч эцэг, эхчүүд хүүхдүүдээ бүртгүүлэхгүй, бүртгэлийн явц удаашралтай байна. Иймд эцэг, эхчүүдийг бүртгэлдээ идэвхтэй хамрагдахыг Нийслэлийн Боловсролын газраас уриаллаа.
Сэтгэгдэл0
Одоо үеийн монголчууд юу ч сурч ойлгож чадахгүй эргүү тэнэгүүд болсон.
6 настай хүүхэд дэндүү балчирдаад бн аа!! 7, 8 нас хүргэж оруулж байя аа!! 6 настай бичиг үсэгтэй болчихвол сод ухаантан болчихдог юм уу?!Чингэс хаан хэдтэй сургуульд орсон юм бол?!
БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, +91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар)