sonin.mn
Өнөөдөр орой itoim.mn сайтад "Ерөнхийлөгч асан Х.Баттулгыг Ерөнхий сайдын орон тооны бус зөвлөхөөр томилохоор болжээ. Эх сурвалжийн мэдээлж буйгаар уг асуудлыг МАН-ын удирдлагын түвшинд удаан хэлэлцсэн байна. Ингээд маргааш орон тооны бус зөвлөхөөр томилох тушаалыг гаргахаар болсон байна." гэсэн мэдээлэл гарсан билээ.
 
Энэ мэдээлэл үнэн эсэхийг Засгийн Газрын Хэрэг Эрхлэх Газар дахь албаны эх сурвалжаас тодруулахад: "Ерөнхий Сайд Л.Оюун-Эрдэнэ Монгол Улсын Ерөнхийлөгч асан Х.Баттулгыг өөрийн орон тооны бус зөвлөхөөр ажиллуулахаар ярилцсан нь үнэн. Гэхдээ эцсийн, албан ёсны шийдвэр гараагүй байна" гэх хариу өгөв.
 
Э.Мягмар