“Рио Тинто” компанийн хамгийн чухал төсөл болсон “Оюу толгой”-н ордын гүний уурхайн бүтээн байгуулалт хойшлоод байгаа асуудалд Риогийн зүгээс Монголын талтай зөвшилцөхөөр тодорхой саналуудыг хүргүүлсэн байна. Гүний уурхайн зардал 6.75 ам.доллар хүртэл хэтрээд байгаа асуудлыг хурдан шийдвэрлэх үүднээс тэд бүтээн байгуулалтын зардалд зээлсэн Монголын талд ногдох хүүг бууруулах санал тавьжээ. Мөн Риогийн зүгээс олон тооны хуулийн болон төсөв, санхүүгийн бусад асуудлаа шийдэж нухацтай хандах, улмаар гүний уурхайн бүтээн байгуулалтын ажлыг эхлүүлж хойшлуулан товлоод буй 2022 оны 10 дугаар сард ашиглалтад оруулахыг зорьж байгаа аж.
Дээрх саналыг багтаасан бичгийг өнгөрсөн долоо хоногт “Рио Тинто” компанийн Зэсийн группын захирал Б.Болд, “Туркойз Хилл”-ийн захирал Стив Тибо нар Монгол Улсын Ерөнхий Сайд Л.Оюун-Эрдэнэд илгээжээ. Уг оролдлого нь энэ сарын эхэнд гарсан Хөндлөнгийн шинжээчдийн дүгнэлттэй холбоотой асуудлаар талуудын харилцаанд сэв гараад байсантай холбоотой юм.
Гүний уурхайн бүтээн байгуулалтын хугацаа хойшилж, зардал нь 1.45 тэрбум ам.доллараар өссөн учрыг Хөндлөнгийн шинжээчдийн баг тогтоосон. Нийт 157 хуудас бүхий уг дүгнэлтээр Риогийн хэлсэн шиг газрын доорх чулуулгийн тооцож боломгүй нөхцөлөөс болж бүтээн байгуулалт хойшлоогүй, харин тэдний менежментийн алдаатай үйл ажиллагаанаас шалтгаалсан гэдгийг тогтоосон. Түүнчлэн дүгнэлтээр 12-90 сая ам.долларын зардал л чулуулгийн нөхцөл байдалтай хамаарна гэдгийг тодотгосон.
Хөндлөнгийн шинжээчдээс гадна АНУ болон Их Британийн санхүүгийн зохицуулах байгууллагууд ч мөн хугацаа хойшилсон уг асуудлаар Рио Тинто компанийг шалгаж буй.
“Оюу толгой” төсөл нь Монголын гадаадын шууд хөрөнгө оруулалтын хамгийн том төсөл бөгөөд олон мянган ажлын байрыг бий болгож буй. Хэрэв гүний уурхай ашиглалтад орвол уг уурхай нь жилд 500 мянган тонн зэс олборлохуйц дэлхийн хамгийн том зэсийн уурхайнуудын нэг болох юм. Гэсэн хэдий ч төслийг тойрсон татвар, санхүүгийн асуудал төслийг урагшлуулахад тулгарсаар байна.
Б.Болд болон Тибо нар Монголын Засгийн Газарт хүргүүлсэн бичигтээ ирэх гурван жилийн хугацаанд татварын болон рояалти төлбөрөөс гадна 350 сая ам.долларын төлбөр санал болгожээ. Риогийн дурьдсанаар уг санхүүжилтийг цар тахлын дараах эдийн засаг, нийгмийн төслүүдийг хэрэгжүүлэхэд зарцуулах боломжтой гэв. Түүнчлэн Засгийн газрын зээлийн хүүгийн асуудлаас гадна “Оюу толгой”-н эзэмшлийн бүтцийн талаар ул суурьтай хэлэлцэхээр бэлдэж байна гэжээ. Мөн энэ мэдэгдэлдээ Монголын Засгийн газар болон “Туркойз Хилл”-тэй гүний уурхайн бүтээн байгуулалтыг эхлүүлэхэд шаардлагатай нөхцөлийг бүрдүүлэхийн төлөө боломжит хувилбарыг эрэлхийлэх үр ашигтай хэлцэл хийхийг зорьж байна гэсэн байна. Монгол Улсын Засгийн газрын зүгээс энэ асуудлын талаар тодорхой байр суурь илэрхийлээгүй байна.
Д.Дандархүү
Сэтгэгдэл0
Мөнгө санал болгожээ
Саяхан РиоТинто дэлхийн дулаарал, хүлэмжийн хийн эсрэг үйл ажиллагаанд 1 тэрбум доллар хандивлана гэж байсан. Гэтэл Монголоос баялагаа ухаж авч байж ард түмэнд нь тэр 1 тэрбумаа өгье гэх ёстой. Тиймээс дор хаяж 1 тэрбумыг авах хэрэгтэй. Биднийг нэг тэнэг малууд, сайд дарга нар нь авилгалын төлөө эхнэрээ өгөхөд ч бэлэн гэж ойлгосон байдаг.
350 сая долларын авлига өгөхийг санаархдаг байна ш дээ
Хөөж зайлуулаад өөрсдөө ух
Tegeechdee
Рио тинтог Монголоос зайлуулаач. Монголын ард түмэнд хүртээлгүй л юм бол Оюу толгойг хаачихаач.
Попууд их тэнэгтвэл ямаан дээр тэмээний гарз болоод Рт Хятадтай наймаа хийчээд гараад явчихна
Ailgaj bgaa uhaanii yum uu malaa
Хуцаараа Монголоо гаднынханд зарсан гадаадынхны мөнгөний боол болсон Болд мэтийн новшнууд монгол гэдэг иргэншил нэрээ аваад үзвэл таарна
350 сая долларт худалдагдаж болохгүй шүү, МАН дарга нараа
Роялтын татварыг дэлхий нийтийн жишиг буюу 15 хувь болгох хэрэгтэй.
Дэлхийн нэртэй сайн хуулийн фирмүүдээс зөвлөгөө авар хэрэгтэй.Зөвшилдөлд ороод бас дахиад авилга авчихгүй мэдлэгтэй сэтгэлтэй хүмүүс оруулах хэрэгтэй.Үнэнд гүйцэгдэж л яваа юм байна.Одоо өнөө Баяр,Оюутолгойг онгон охиноо өгөөд явуулчихсан одоо өнгөрсөн дараагийн охиноо сайн хүнд өгье гэж ард түмнийг доромжилж байсан Элбэгдорж,Сайханбилэг,Баярцогт мэтийн хулгайчуудын бултах газар хумигдаж байгаа юм байна.Новшнууд ард түмний өмнө яллагдах ёстой шүү.
Эрдэнэтээс дөрөв дахин том гэх гэтэл хүүхэд чихрээр хуурч байгаа шиг барьцнаас мултрах арга хайж байна даа. Тэр мөнгө бол тогооны угаадас төдий юм шүү дээ. Төр засгийн чансаа одоо л харагдана даа. Оюун-Эрдэнэ хүү гэдийгээд байж дээ.
Гэхдээ бас ОТ-н хүдэр олборлох зардал нь ил уурхайтай,хажуудаа устай,төмөр замтай Эрдэнэтээс хамаагүй өндөр л дөө.
Оюутолгойн ордод 300 тэрбум ам.долларын үнэтэй баялаг байгаа нь үнэн үү?
битгий бууж өгөөрэй өдөрт урагшаа гарч байгаа баялаг ямар үнэтэй баялаг гарч бга вэ
Зөвшилцөх хэрэгтэй. Энэ доор коммент бичиж хараагаад байгаа Хятад, Оросын уяаны нохдыг бүү тоо. Манайд 3 дагч орны том хөрөнгө оруулалт тусгаар тогтнол аюулгүй байдалд туйлын чухал
Тэнэгт,манай Тусгаар Тогтнол аюулгүй байдалд ямар улс заналхийлээд байгаа юм,бүх л ухаж гаргасаныг нь хятад авч байгаа,фрийдланд,риотинто зөвхөн дундын зууч,манай алт зэс бусад эрдэнэсийг авчихаад өдөрт бидэнд 1$ өгөөд 10,000$-н өрөнд оруулаад хятадад 1сая$'р зарж байгаа л луйварчид,үхсэн хатсаы хөрөнгө оруулалт,Африк тивийг нээснээсээ л хойш хөрөнгө оруулалт хийсэн одоо Африк тив ямар байна,тэнэг новшоо хараач
Юуны чинь 3 дагч орны хөрөнгө оруулалт, ОТ төслийг судал, төслийн бүх үйл ажиллагааг маш хүнд нөхцөлтэй зээлээр санхүүжүүлж байгаа юм. Энэ үйл ажиллагаанаас ОТ уурхайг ашиглалтад бүрэн өгөөгүй байхад Рио Тинто асар их ашиг олдог. Рио Тинто зээл зуучлагч, мөнгө хүүлэгчийн үүргийг ОТ төсөлд гүйцэтгэж байгаа шүү дээ!!!!!!!!!!!
Зөвшилцөх хэрэгтэй. Энэ доор коммент бичиж хараагаад байгаа Хятад, Оросын уяаны нохдыг бүү тоо. Манайд 3 дагч орны том хөрөнгө оруулалт тусгаар тогтнол аюулгүй байдалд туйлын чухал
Үнэн.Мэдээж аль алиныхаа эрх ашгийн тулд тохиролцох ёстой.Эхлээд л ил уурхайн зардлын алдагдлаа Монгол нүд аниад л өнгөрөөсөн. Буриад Баяр хужаа Баярцогт хоёр хожоод л дууссан л даа.Одоо Сайханбилэг Чимитов, Да Ганболд нарын нэгэнт байгуулсан гүний уурхайн гэрээг эсвэл сайжруулах эсвэл ОТ-н гэрээнээс салгаж хүчингүй болгох зам л байгаа.
Хуц аа, чи Монгол хүн биш байна!
Риотинто-д буруу байхгүй ээ. Үхэрүүдийн толгой дээр сууж байгаа олигархиуд буруутай.
майн ридийн ""морь унасан толгойгүй хүн" шиг юм ер нь тэр номд эхний хэсэгт хаа нэгтэй нь засаг төрийн толгойд цөөн тооны олигарх хархнууд байдаг тухай бичсэн байдаг монголын банкаар мөнгө нь дамжидаггүй ашигт малтмалаа өөрөө монгол зардаггүй одоо дөнгөж их хэмжээний өрөнд орсон байхад ард түмэн өрөнд орж эх орондоо оршин тогтнох аргагүй болж байна баруунд улс орнууд итгэхээ больж байна хятад орос хоёроор худлаа айлгах хэрэггүй 84 миллиард долларын цэргийн зэвсэг хятадтай хиллэдэг афганстанд америк үлдээгээд явлаа рио тинтой монголоос гарах нь дамжиггүй монголчууд өрөнд орохгүй өөрсдөө ухах ёстой
Нарийндаа яривал "худалдан авагч" ОТ-д буруу байхгүй гэдэг үнэн.Ашигтай саналаас татгалзаж байгаа бол бизнес биш байдаг юм! Харин бараагаа хямд зарсан "худалдагч" Монгол төр буруутай. Тодорхой хэлбэл ОТ-г ашиггүй нөхцөлөөр оруулж ирсэн Энхбаяр Миеэ, хөрөнгө оруулалтын гэрээ байгуулсан Баяр Баярцогт,Дубайн гэрээг байгуулсан Сайханбилэг Да Ганболд нар буруутай. Харин буриад хужаануудыг төрдөө Монголчууд сонгож залсан.
Ийм том төсөл Монголд ойрын ирээдүйд орж ирэхгүй учраас чамлахаас чанга атга гэгчээр бид уян хатан ухаалаг хандаж үүнийг "чулуу" болгож, энэ хүнд хэцүү цаг үед зөв ашиглах нь юу юунаас илүү чухал байна!!! Барууны хөрөнгө оруулалтыг хөөж гаргах оросын хөлсний этгээдүүд үнэхээр "амжилттай" ажиллаж, сүүлийн 10-аад жил энэ төслийг "сайтар" саатуулж чадлаа!!! Оюун-Эрдэнэ хүү одоо тэдний нөлөөнд автагдаж болохгүй шүү!!!
орос ямар ч холбогдолгүй хятадт оюу толгоад ажилладаг том мянгаад хүнтэй газр бий хятад руу канивейраар урсаж байгааш дээ
Татвараа нэмээч
За тэгэхлээр тэр Гайхамбалаг-ийн сунгасан гэрээ бас буруудна гэсэн үг. мөн түүнчлэн үүн дээр бөөняртцогт бас дагаж буруудах болно гэсэн үг. Тэр цооногын нуралт болон чулуулгын тал дээр гарсан асуудлыг шийдэхэд Рио ийн тал маш том тактикийн алдаа гаргаж даруй авилга өгч Алтанхуягын засгийн газрыг унаган Гайхамбалагтай Дубайн хэлцэл дээр яаравчлан гарын үсэг зурсан явдал нь Рио ийн хувьд асар том алдаа бөгөөд Монголын тал үүнийг ашиглан байр сууриа өөртөө ашигтайгаар эргүүлэх боломж гарч байна. Гэхдээ үнэнийг хэлэхэд манай ОТ ын орлого бол Рио тинто-ийн хувьд бол нийт орологын 10 хуьд ч хүрдэггүй шүү. Рио-ийн төмрийн хүдрийн бизнэс бол жилдээ хамгийн багадаа 20 орчим тэрбум долларын орлоготой асан өндөр ашигтай бизнэс байдаг юм шүү.
Одоо эдний залинд итгэж болохгүй шүү!Канадад,Казахстанд ямар роялти төлдөгтэй нь адилхан л төлүүлэх хэрэгтэй!!! Тэртэй тэргүй их баялаг олборлох тусмаа ажиллах хүч тэр хэмжээгээр хэрэгтэй нь ойлгомжтой.Тэгээд ч манайхан дэлхийн цалингийн жишгийн хамгийн доод түвшинд цалинждаг!
nohoi nohoi
Монглын тал амархан бууж өгөхгүй байх гэж найдаж байна. Баяр, Баярцогт нарын хийсэн хулгайн гэрээг өөрчлөх хэрэгтэй. Мөнгөний урсгалыг нь бүгдий нь монголын банкаар дэмжуулдаг болгох хэрэгтэй. Тэд нар үнэн хэлнэ гэж байхгүй гэдгийг өнгөрсөн арваад жил харууллаа. Шинэ ерөнхийлөгч болон ерөнхий сайдтаа ард түмэн тун их найдлага тавьж байгаа шүү.
Юуны чинь 3 дагч орны хөрөнгө оруулалт, ОТ төслийг судал, төслийн бүх үйл ажиллагааг маш хүнд нөхцөлтэй зээлээр санхүүжүүлж байгаа юм. Энэ үйл ажиллагаанаас ОТ уурхайг ашиглалтад бүрэн өгөөгүй байхад Рио Тинто асар их ашиг олдог. Рио Тинто зээл зуучлагч, мөнгө хүүлэгчийн үүргийг ОТ төсөлд гүйцэтгэж байгаа шүү дээ!!!!!!!!!!!
оюу толгойг зогсоо дахин арван таван банкаас монголын тал зээл авч болохгүй шүү 35миллиард долларын өрөнд орно шүү
Өөрсдөө ухана.Өргүй байх естой гэж байгаа тэнэгүүд толгойдоо жаахан юм хий…