“Оюутолгой” компанийн ТУЗ-ийн гишүүн Э.Баясгалантай ярилцлаа.
-“Рио Тинто”-той холбоотой зардал хэтрүүлсэн, маргаан дагуулсан асуудал хурцдаж байна. Хөндлөнгийн шинжээчид 150 гаруй хуудас тайлан өгсөн. “Оюутолгой”-н ТУЗ-ийн гишүүд тайланг хэлэлцсэн үү?
-“Оюутолгой” дээр Тусгай хороо байгуулагдаж хөндлөнгийн шинжээчид томилж 3-4 сар ажилласны эцэст наймдугаар сарын эхээр дүгнэлт гарсан. Дүгнэлтээр Оюутолгойн далд уурхайн бүтээн байгуулалтын зардал хэтэрснийг өмнө нь “Рио Тинто”-гийн тайлбарлаж байснаар геотехникээс үүдээгүй гэж үзсэн. Геотехникээс үүдсэн зардал нь 90 сая ам.доллар байхад бусад 1.4 тэрбум ам.доллар бол менежментийн алдаанаас болсон гэдэг нь тодорхой болсон. Өөрөөр хэлбэл, менежментийн алдаа даамжирсаар 22 сар болсон гэсэн дүгнэлтийг хөндлөнгийн шинжээчид гаргасан.
Дүгнэлтийг наймдугаар сарын 9-нд Засгийн газарт гардуулж өгсөн. Холбогдох мэргэжлийн хүмүүс судалж хэлэлцээрийн үе шатанд ашиглах бүрэн боломжтой.
“Оюутолгой”-н ТУЗ-ийн хүрээнд хөндлөнгийн шинжээчдийн дүгнэлтийг наймдугаар сарын 25-нд хэлэлцэж, танилцаад хэд хэдэн зөвлөмж өгсөн. Есдүгээр сарын эхээр хуралдах ТУЗ-ийн хурал дээр зөвлөмжийг яаж авч хэрэгжүүлэх болон менежментийн алдаа гаргасан асуудалд ямар хариуцлага тооцох талаар ярилцана. Мөн зардал хэтрэлтийг даамжруулахгүй байх арга хэмжээ авах, ер нь менежмент солигдох ёстой юу гэдгийг нухацтай хэлэлцэх ёстой. “Рио Тинто” менежментийн төлбөр гэж авсан мөнгөө авч үлдэх нь зөв үү, үгүй юу гэдгийг хөндөнө. Өөрөөр хэлбэл, хариуцлагын асуудлыг багцаар нь ярихаас гадна хөндлөнгийн шинжээчдийн гаргасан зардал дээр дахин аудит оруулах зөвлөмжийг ярих ёстой. Шаардлагатай бол тусгай хороо байгуулж санхүүгээр мэргэшсэн хөндлөнгийн шинжээчдийг томилж ажиллуулах болно.
-ТУЗ шинжээчдийн дүгнэлттэй холбоотойгоор “Рио Тинто”-гоос тайлбар авсан уу?
-Наймдугаар сарын 25-нд болсон ТУЗ-ийн хуралд “Рио Тинто”-гийн Зэсийн группын гүйцэтгэх захирал Ж.Болд оролцоогүй. Оронд нь өөр хүн төлөөлсөн. Оюутолгойн гүйцэтгэгч компанийн төлөөлөгч хуралд оролцож, ТУЗ-ийн гишүүдийн асуултад хариулаагүй нь тун харамсалтай. Одоо болтол “Рио Тинто”-гоос хөндлөнгийн шинжээчдийн дүгнэлтэд албан ёсны хариулт авч чадаагүй. Зарим нэг зүйлтэй эвлэрч, санал нэгдэж байна гэснээс биш албан ёсны хариулт өгөөгүй.
“Рио Тинто” үнэхээр менежментийн алдаа гаргаснаа хүлээн зөвшөөрч байгаа бол ямар арга хэмжээ авч, гэрээндээ ямар өөрчлөлт оруулах вэ гэдгийг ярилцах ёстой. Гэрээ бол хоёр талын эрсдэлийг бууруулах механизм учраас ийм том хэмжээний эрсдэл үүссэн үед маш чухал асуудал. Хамгийн анхны 5.3 тэрбум ам.доллар дээр нэмээд 1.5 тэрбум ам.долларын зардал хэтрүүлсэн байхад хөнгөн хэмжээнд авч хэлэлцэх асуудал биш байх. Тиймээс хариуцлагын асуудал ярихаас гадна цаашид зардал хэтрүүлбэл яах вэ гэдэг дээр ойлголцох ёстой.
-Хариуцлагын асуудлыг хэрхэн харж байна. ТУЗ-ийн гишүүдээс хөндлөнгийн шинжээчдийн гаргасан зардал дээр дахин аудит оруулах зөвлөмж өгсөн гэлээ. Зөвлөмжид юу тусгасан бэ?
-Хоёр байгууллага ажил үйлчилгээ үзүүлэх гэрээ байгуулсан байхад гүйцэтгэгч нь ажлаа сайн хийхгүй их хэмжээний нэмэлт зардал гаргаж дээрээс нь байнга татаас аваад байвал яах вэ. Ажил нь хоцрогдож, зардал нэмээд байгаа асуудал дээрээ бүрэн дүүрэн хариулт өгөхгүй худал ярьж төөрөгдүүлээд байгаа учраас хариуцлагын асуудлыг зайлшгүй ярих ёстой. Засгийн газар ч ийм байр суурьтай байгаа байх гэж бодож байна.
“Рио Тинто” компани менежментийн төлбөр гэж Оюутолгойгоос их хэмжээний мөнгийг тухайн жил эхлээгүй байхад урьдчилаад бэлнээр авдаг. Ингэж урьдчилж мөнгө авч ажиллачихаад сэтгэлд хүрэхгүй, мэхэлсэн тохиолдолд мөнгөний асуудал ярих ёстой. Их хэмжээний мөнгө авах нь үндэслэлтэй юу гэдгийг хөндөх ёстой. Мэдээж цар тахлаас шалтгаалсан нөхцөл байдал байгаа ч цаашид яах вэ гэдгээ тодорхой болгож нарийн тооцох шаардлагатай. Менежмент зөв явсан эсэхээс шалтгаалаад зардал хэтэрсэн асуудал яригдана.
Хөндлөнгийн шинжээчдийн зүгээс зардлаа мэргэшсэн хүмүүсээр хянуулах ёстойг зөвлөсөн. Далд уурхайн бүтээн байгуулалт хамгийн анх батлагдсан 5.3 тэрбум ам.доллар даваагүй байгаа. Тиймээс 6.8 тэрбум ам.долларыг нягтлах ёстой гэж зөвлөсний дагуу ТУЗ-ийн хуралд тогтоолын төсөл оруулахаар бэлтгэж байна.
-Хөндлөнгийн шинжээчид өмнө нь “Рио Тинто”-д ажиллаж байгаад гарсан учраас буруутгаж байна гэсэн мэдээллийг эдийн засагчид өгч байсан. Шинжээчдийн багийг хэрхэн сонгосон бэ?
-Хөндлөнгийн шинжээчдийг томилох гэж 2-3 сар болсон. Өөрөөр хэлбэл, дэлхийн хэмжээнд далд уурхай болон төслийн менежмент, худалдан авалт, геотехник, зардлын хяналтаар мэргэшсэн мундаг баг бүрдүүлсэн. Мөн энэ багийн гаргасан дүгнэлтийг дахин мэргэжлийн хүмүүсээр хянуулсны үндсэн дээр хөндлөнгийн шинжээчийн баримтад ач холбогдол өгч байгаа. Дүгнэлтийн үнэ цэн хэлэлцээрийн үеэр харагдах байх гэж итгэж байна.
-Далд уурхайг эхлүүлэх асуудал хүлээгдэж байна. Юунаас шалтгаалж байна вэ?
-Засгийн газар есдүгээр сард багтаан далд уурхайг эхлүүлэх байр суурьтай байгаа. “Рио Тинто” компани техникийн хувьд бүрэн боломжтой гэсэн хариултыг өгсөн ч өнөөг хүртэл эхлэхгүй явсаар байна. Албан бус мэдээллээр далд уурхайгаа эхлүүлэхгүй бол сар бүр 100 сая ам.долларын зардал гарна гэсэн тооцоог “Туркойз хилл” компани хийсэн юм билээ. Энэ мэтээр зардал хэтрэхээс гадна төслийн үнэ цэнийг бодолцох ёстой. Өдөр өнгөрөх тусам мөнгөний үнэ цэн унаж байгаа үед төслийн үнэ цэнийг бууруулах эрсдэлтэй.
Далд уурхайг эхлүүлэх нь хоёр талд харилцан ашигтай учраас аль болох шуурхайлах шаардлагатай байтал Засгийн газрын зайлшгүй хийх ёстой ажлууд дээр шантаажилж байгаа гэж харж байна. Тухайлбал, Засгийн газар нөөцийн тайлан, ТЭЗҮ-г хүлээж авахдаа мэргэжлийн зөвлөлөөр оруулж, нарийн судлах учиртай.
Гэтэл Засгийн газар нөөцийн тайлан, ТЭЗҮ-г хүлээж авсны дараа далд уурхайг эхлүүлнэ гэсэн шантаажилсан, барьцаалсан арга барилаар явж байгаа нь удаан хугацааны түншлэл үүсгэхэд хүндрэлтэй. Дубайн гэрээн дээр ч ийм асуудал үүсэж байсан.
-Лондоны шүүх дээр арбитрын маргаан үүсгэсэн. Цаашид үргэлжилнэ гэсэн байр суурийг Засгийн газар баримталж байна. “Оюутолгой”-н ТУЗ-ийн гишүүний хувьд ямар байр суурьтай байна вэ?
-Ерөнхий сайдад илгээсэн захиаг нь хараагүй. Хэлэлцээр байгуулах ажлын хэсэг ямар байр суурьтай байгааг мэдэхгүй учраас тодорхой зүйл хэлэх боломжгүй. Мөн арбитрын маргаанд огт оролцоогүй.
- Засгийн газрын эзэмшиж буй “Оюутолгой” компанийн 34 хувийн хувьцааг цаашид хэрхэх талаар зөвлөж болно гэсэн санааг захидалд тусгасныг Засгийн газар мэдэгдлээ?
-Миний хувьд Монголын талын эзэмшиж байгаа 34 хувийг “Рио Тинто” компани ярилцъя гэдэг бол сонин л сонсогдож байна.
-Ойрын хугацаанд хэлэлцээ эхэлнэ гэж байгаа. Хэрхэн үргэлжлэх бол?
-Хэлэлцээрийн шатанд сайн зөвлөхүүд ажиллуулах ёстой. “Рио Тинто”-гоос санал өглөө гэхэд шийдвэрээ хурдан гаргахаас илүү ул суурьтай хандах хэрэгтэй байх. Монголд ашигтай талаас нь нухацтай судлахаас гадна өөрсдөө санал тавих, хариуцлагын асуудлыг хөндөж ярилцах ёстой. “Рио Тинто” компани хөндлөнгийн шинжээчийн дүгнэлтэд бүрэн дүүрэн хариулт өгөөгүй байхад тавьсан саналыг нь яаран хүлээж авч шийдвэрлэх шаардлагагүй гэж бодож байна.
Далд уурхайг эхлүүлэхэд хэлэлцээр өрнөж, төгсөх шаардлагагүй. Тэр болгоныг хэлэлцээртэй холбох нь утгагүй. Хоёр талдаа ашиггүй, эдийн засгийн алдагдалтай шийдвэр гаргаж болохгүй.
-“Оюутолгой”-н ТУЗ тэр бүр нээлттэй байдаггүй. Тиймээс Монголын талын байр суурийг хамгаалахад ямар үүрэг, хариуцлага, нөлөөтэй байдаг талаар нийгэмд хариулт нэхсэн олон асуулт байдаг?
- “Оюутолгой”-н ТУЗ-ийн есөн гишүүний гурав нь Монголын талаас, гурвыг нь “Рио Тинто”, “Туркойз хилл”-ээс томилдог. Одоо Монголын талаас Н.Баганбанди, З.Ган-Очир бид гурав ажиллаж байна. З.Ган-Очир бид хоёр өнгөрсөн оны арваннэгдүгээр сард томилогдсон. Ажлаа аваад есөн сар болж байна. Миний хувьд аль болох олон нийтэд нээлттэй, үнэн зөв мэдээлэл өгөхийг хичээж байгаа. ТУЗ улирал тутам буюу жилд дөрвөн удаа хуралддаг. Хороогоор хэлэлцсэн асуудлыг ТУЗ-д танилцуулж, компанийн захирлууд тайлангаа тавьдаг. Төсөв мөнгөтэй холбоотой асуудлыг ТУЗ батлахаас гадна 250 сая ам.доллараас дээш мөнгөний хэлэлцээрийг заавал хэлэлцүүлдэг. Санхүүгийн тайлан, хувьцаа эзэмшигчийн асуудал гэсэн олон асуудал бий.
Миний хувьд гэрээний дагуу Санхүү, аудитын хорооны даргаар томилогдон ажиллаж байна. Мөн өнгөрсөн хугацаанд бид дөрвөн хүний бүрэлдэхүүнтэй тусгай хороо байгуулж нэлээдгүй цаг авч ажиллаж, шаардлага тавьсны үр дүнд 157 хуудас шинжээчийн дүгнэлт гаргууллаа.
ТУЗ-өөр хэлэлцэж байгаа ихэнх асуудал олонхийн саналаар шийдэгдээд явдаг. Жишээлбэл, харилцан хамаарал бүхий этгээдтэй холбоотой асуудалд Монголын талын байр суурийг хэчнээн хамгаалсан ч олонхийн буюу “Туркойз хилл”, “Рио Тинто”-гийн зургаан гишүүн батлаад явах боломжтой байдаг. “Оюутолгой”-н ТУЗ-д Монголын талын гурван хүн орчихоод зүгээр суудаггүй. Компанийн тухай хуулиар өөрсдийнхөө байр суурийг хамгаалахаас гадна “Эрдэнэс Оюутолгой” компаниас удирдамж авдаг.
С.Уянга
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
Сэтгэгдэл0
Багабандь гэдэг юу ч мэддэггүйь хийдэггүй мануухайг ТУЗаас нь хуждан зайлуулж залуучуудда итгэл өгөөч. Залуус л Оюу толгойн байдлыг сайжруулах гэж байна. Багабанди гану үг ган хийж байсныг санахгүй байна. Багабанди чи одоо зайгаа тавьж зайлаач шуналын хүүдий минь. Яадаг бузар вэ
Ерөнхийлөгч байсан хүний үг, байр суурь жинтэй байдаг тул ТУЗ-д байлгаад байгаа гэж ойлгоод бна. Хүүхдүүд бас жижигдэнэ, хуурагдана. амаргүй шүү
Элбэгдорж Багабанди Очирбат нар ТУЗ-ын гишүүд тэд сард 40 мянган доллар авдаг гэсэн.
Түмэнцогт гэх энэ араб царайтай УВС хулгайч бол жинхэнээсээ гадны ЛУЙВАРЧДЫН ТЭЖЭЭВЭР. Хаа л Америк баруун хүн харагдана очоод угаадас горьдоод зогсдог. Монголын эрх ашигийг худалдаж амьдарсаар ирсэн бүүр ЗАРТАЙ этгээд. Хүзүүгүй, сахал махалын тэжээвэр биаснаа одоо бүр хүрэлсүхийн тархийг базсан байгаа. Ер нь энэ дотор Монголын талаас томилогдсон нэг ч хүн алга. Бүгд РИО д ажиллаж байсан, даргынхнь туслах байсна гэх мэтийн РИО гийн тавиулууд!! Оюунэрдэнэ гуай яаж яваад РИОгийн туршуулууд, илт ашиг сонирхолын зөрчилтэй этгээдүүдийг ЗГХЭГ дарга, ОТ ТУЗ-д шургуулдаг байна аа????? Ямар хачин юм бэ?????????? Оюунэрднээ, Нямбаатар нар яг хэн юм бэ, ийм луйварчидыг, төрийн албанд орох эрхгүй, ёсгүй хүмүүсийг ШУУД даргаар тавьдаг???????
Оюутолгойд худалдагдсан Хулгайч Багабанди Монголын толоо ажиллах уу? Монголын ард тумээн
Багабанди даруйхан зайлаач ээ.
Ер нь бол маш зөв байр суурин дээр байгаа юм байна. Эндээс маш тодорхой ойлгогдсон юм нь ТУЗ дээр монголын төлөөлөл, Туркойз-ын төлөөлөлтэй ижил эрх ашигтай байх их чухал юм байна. Мөн гэрээнд зарим асуудал дээр majority-гаар асуудлыг шийдэх биш, тодорхой чухал асуудлаар consensus-аар шийднэ гэсэн зарчимыг оруулж өгөх шаардлагатай юм байна. Маш чухал монголын эрх ашгийг хөндсөн асуудлаар заавал зөвшилцлөөр шийдэх хэрэгтэй. Ямар асуудал шийддэг вэ гэдгээс хамааран асуудлыг шийдэх зарчмаа бас тохирох хэрэгтэй. Ингээд л манайхан туршлагагүй байгаа нь харагдаад байгаа юм.
Нэмээд хэлэхэд, ТУРКОЙЗ нь Нью-Иорк, Торонто-гийн бирж дээр хувьцаа гаргасан компани. Тиймээс, эдгээр биржүүд ТУРКОЙЗ болон хамаарал бүхий компанийг шалгах, аудит суулгах эрх нь байдаг. Яагаад одоо болтол эдгээр биржүүд Туркойз дээр анхаарахгүй бна гэхээр биржийн хөрөнгө оруулагчид эрсдэлд ороогүй бна гэж үзвэл шалгалт оруулдаггүй. Яг үнэндээ, ОТ гэдэг гадаадад данстай оффшор компани-иас Туркойз хүртэл РИО-гоос өөр хэн ч мэдэхгүй процесс явдаг. Гэрээ нь нууц, хэдээр зараад байгаа нь нууц гэх мэт. Тиймээс, энэ байдлыг Туркойз-ын төлөөлөлтэй тавихаас гадна, биржүүдрүү шууд хандаж тавих хэрэгтэй. Бирж гэдэг чинь нам дардаг, шалгадаг байгууллага байхгүй юу. Туркойз дээр РИО 500 саяыг бэлнээр байлгаад байдаг нь эрсдэлгүй гэж харагдуулах гээд барьж байдаг. Түүнийг шинээр тавь. Дээр нь ФАТФ-д энэ оффшор дансны асуудлыг тавиачээ. Эндээс мөнгө угаалт, терроризмын санхүүжилт явж байж магадгүй гэж хардаж байна гээд тавьдаг байхгүй юу. Бид сэжиглэж бна. маш их мөнгө хяналтгүй бна. Туркойз дээр очоод сая нээлттэй компани болж байгаа шүү дээ.
Энэ ОТ ТУЗ-д байгаа, бас ОТ асуудлыг хариуцан ЗГ-т байгаа бүх хүмүүс БҮГД РИО-гийн тэжээвэрүүд шүү дээ!!! РИО яаж байгаад өөрийн тэжээвэрүүдэ Засгийнг газар, парламентад дарга болгодог байнааа???? ТЭр Солонго гэх авгай чин ОТ захирал алдарт Камераон Макрегийн туслах байсан, энэ Баясгалан Солонго 2 маш дотны найзууд РИОд хамт ажиллаж байсан шүү дээ. Одоо дэлхийд хаа ч нүүргүй болж шүүхэд заргаа алдсан РИО-гийн ганц найдвар нь Авилгааар цаламдаж авсан Монголын засгийн газар. уг нь манай ЗГ РИО г одоо яг буулгаж аваад бүх нөхцөлөө тулгаад биелүүлэх боломж аль хэдийн байгаа. Гэхдээ үүнийг хийхгүй, учир нь энэ Солонго, Түмэнцогт мэтийн РИО гийн ТЭЖЭЭВЭРҮҮД төрд шугалсанд биагаа юм. Эдгээр хулгайчууд ХУДАЛ, НЯЛУУН үгээр халхалж яаж ийж байгаад РИОГ авч үлдээд Монголын талд ҮНЭГҮЙ шилжих ёстой 51% , бүрмөсөн хүчингүй боох ёстой Дубайн гэрээ, бүрмөсөн тэглэх ёстой 34% ЗЭЭЛ гэгчийг сэмхэн хэвээр үлдээх арга саам хайж биана, ХУДАЛ ярьж Монголчуудыг тайвшруулж байна. 350 доллар төльё ч гэх шиг?
Багабанди гэгч устэй хошуутай Мануухайг яагаад зайлуулахгуй байгаам вэ? Оюунэрдэн ээ, иймэрхуу хачин байдалтай байж болохгуй, наад Багабанди чинь Еронхийлогч байхдаа Эрдэнэтийг Отгонбилгээр хайцаалж Балдорж гэгч сэтгуулчийг ашиглаж их хулгай хийсэн Хулгайч хун, одоо Оюутолгойд худалдагдсан Хулгайч
БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, +91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар)
БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, +91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар)
Тэнэг хөдөө царайлсан авгай, рио тинтог өмөөрвөл монголын ард түмэн чамайг ална шүү
Харин өмөөрөөгүй, монголын эрх ашгийн төлөө ярьсан байна шүү дээ.
Багабнди гээд урвагч дүлзэн байна. Эсвэл улаан авилгач. Ил уурхайгаа буюу өрөмөө хамаад идчихсэн Рио тинтод илт үйлчилж байгаа нь арай арай. Одоо хусам дээр нь биднийгээ жаахан хошгируулж байгаад гараад алга болно биз дээ. Хуультай юутай хээтэй нь эбитэй, баяртай, батболдтой баярцогттой, сайханбалагтай нь хямдхаан худалдаж авсан даа
Туурга тусгаар Монгол улсын нэг хэсэг газар буюу Оюутолгойн ордыг харийн эзлэн түрэмгийлэгчид булаан эзлэж авлаа. Яг л танк, хуягт, нисэх онгоц, явган цэрэгтэй арми бусдын газар нутгийг булаан эзлэж авдаг шиг улаан цайм булаан эзлэж аваад эд баялагийг (алт зэсийг нь) нь нүдэн дээр нь өдөр бүр дээрэмдэж байна. Гэтэл туурга тусгаар улс орных нь нэг хэсэг газрыг харийхан булаан эзлэн аваад байхад УИХ, Засгийн газар, Батлан хамгаалах яам, зэвэсэгт хүчин нь яагаад булаан эзлэгчдээс эх орноо хамгаалахгүй айгаад чичрээд суугаад байна. Яагаад гэвэл УИХ, Засгийн газар, Батлан хамгаалах яам, Зэвсэгт хүчин, улс төрчид эх орноосоо, ард түмнээсээ урважээ.
Оюутолгойн асуудлыг шийдвэрлэх хамгийн зөв хувилбар бол 1-рт, авилгал өгсөн, авсан хэргээр Оюутолгойн хөрөнгө оруулалтын гэрээ байгуулсан Монголын улс төрчид болон Рио Тинтогийн удирдлагыг туурга тусгаар Монгол улсын эрүүгийн хуулиар хатуу шийтгэж, ялыг нь Монголд эдлүүлэх; 2-рт, авилгал өгч, авч байгуулсан тул Оюутолгойн хөрөнгө оруулалтын гэрээг цуцлаж, уурхайн бүх барилга байгууламжийг (баяжуулах фабрик, хүдрийн ил, далд уурхай) экспроприаци хийх (нөхөн төлбөргүйгээр төрийн өмчид авах) замаар 100 хувь төрийн өмчлөлд шилжүүлж, орд газрыг ашиглах гэрээг дэлхийн аль нэг хүчирхэг гүрний (Жишээлбэл, ОХУ буюу Хятад гэх мэт) Засгийн газартай дахин шинээр байгуулах явдал юм. Эс тэгвэл Монголчууд дахиад 100 жил Рио Тинтогийн дээрэмчидтэй (эдийн засгийн алуурчидтай) зууралдаад, маргалдаад, арбитрдаад, ашиг ч үгүй, алт ч үгүй, зэс ч үгүй, дааж давшгүй өрөнд ороод хоцорно.
За ингэж экстрем юм ярих нь сөрөг талынханд өгөөш болно шүү. Тэд үүнийг чинь далимдуулаад мушгиж эхлэнэ. Чамайг арай РИО-гийн талд ийм юм яриагүй гэж найдъя. Явж явж РИО-гийн бууны ноход эсргээс ингэж ярьж цурманд оруулах арга сэдсэн байх вий гэж бас хардаад бгаа.
Монголын улс төрчидөд авилгал өгсөн хэргээр Оюутолгойн оруулсан хөрөнгийг (энэ хөрөнгөөр барьсан баяжуулах фабрик, хүдрийн ил далд уурхайг) экспроприаци хийх замаар (шууд хурааж Монгол улсын 100 хувийн төрийн өмчлөлд авах) улсад хурааж авдаг олон улсын жишиг бий шүү. Энэ талаар гарсан НҮБ-ын тогтоолууд ч байдаг.
Монгол улс цаашид ашигт малтмалын орд ашиглах гэрээг үндэстэн дамнасан корпорацитай (дээрэмчид, эдийн засгийн алуурчидтай) бус, харин дэлхийн аль нэг хүчирхэг улсын зөвхөн Засгийн газартай байгуулах хэрэгтэй. Эс тэгвэл Монголчууд үндэстэн дамнасан корпорацидуудад (дээрэмчидэд, эдийн засгийн алуурчидад) 100 жил хулхидуулна, 100 жил арбитрдана, 100 жил ажлын хэсэг байгуулна, тэгээд ашиг ч үгүй, зэс ч үгүй, алт ч үгүй, нүүрс ч үгүй, ухсан нүхтэйгээ дааж давшгүй өрөнд ороод хоцорно. Үүний яруу тод жишээг Рио Тинтогийн эдийн засгийн алуурчидтай байгуулсан Оюу толгойн дээрмийн гэрээ харуулдаг.
Уг нь бол чиний зөв л дөө. Гэхдээ, юманд учир суманд гичир гэж ул суурьтай үзнэ шүү хөө. Тиймээс, маш тактиктай ярьж хөдөлмөөр байгаа юм.
Ц.Элбэгдорж, С.Баяр, Ч.Сайханбилэг, Баярцогт, Д.Ганболд нар бол Монголчуудыг 100 жил тэжээх Оюутолгойн алт-зэсийн ордыг гадаадын эдийн засгийн алуурчдад (Рио Тинтод) зарсан, Монголчуудыг 40 жил тэжээсэн, цаашид 60 жил тэжээх Эрдэнэтийн зэс-молибдены ордыг дотоодын эдийн засгийн алуурчдад (Зэс корпорацид) зарсан гэм нүгэл нь 9 үеэр арилшгүй нүгэлтнүүд юм. Төр засаг, хууль цааз тэднийг шийтгэхгүй гэхэд бурхан тэднийг 9 үеэр нь гэсгээх болтугай!!!
Чамтай санал нэг байна. Одоо энэ алдааг яаж залруулах вэ, яаж монголын эрх ашигт нийцүүлэх вэ, жин бангий нь яаж тааруулах вэ гээд их нарийн бодлого бодох ёстой юм. Чиний энэ яриаг РИО-гийн талынхан өлгөж аваад эсрэгээс нь яриад ПР хийгээд олон түмний толгойг эргүүлэх вий. Бодож ярина шүү.
Оюутолгойн хөрөнгө оруулалтын гэрээг нэн даруй цуцлахгүй бол Элбэгдорж, Баабар шиг гадаадын эдийн засгийн алуурчдын гар хөл болсон этгээдүүд Монголчуудын тархийиг дахиад 100 жил угаагаад, Монголчууд алт ч үгүй, зэс ч үгүй, 100 жил арбитрын маргааны төлбөр төлөөд, 100 жил 34 хувийн төлбөр төлөөд, тэдгээрийн хүү төлөөд, өрөнд ороод, ухсан нүхтэйгээ хоцорно.
Уул уурхайн томоохон төсөл хэрэгжүүлэхэд Оюутолгойн "Хөрөнгө оруулалтын гэрээ" гэгч дээрэмийн гэрээ хийдэггүй, харин "Орчин үеийн лицензийн гэрээ", "Орчин үеийн концессын гэрээ", "Бүтээгдэхүүн хуваах гэрээ", "Ажил гүйцэтгэх контракт"-ын аль нэгийг хийдэг дэлхий нийтийн жаяг байна!!!
Одоо л их зөв ярьж эхэлж байна. Ингэж учир начиртай ярихгүй бол РИО-гийн тэжээврүүд барьж аваад мушгиад байгаа юм шүү.