Коронавируст халдварын үед хэрэглэж байсан Арбидол эмийг эмчилгээнээс хассан талаарх мэдээлэл өчигдөр гарсан юм. Тодруулбал, ДЭМБ эмчилгээний зөвлөмжөө өөрчилж, үүний дагуу Арбидол эмийг өвөрмөц эмчилгээнээс хасахаар болсныг Эрүүл мэндийн сайд С.Энхболд хэлсэн тухай хэвлэл мэдээллийн хэрэгслүүд мэдээлсэн. Энэ мэдээлэл үнэн эсэх тухай Эрүүл мэндийн яамны хэвлэлийн төлөөлөгч Б.Ууганбаяраас тодруулахад тэрбээр “Бид өмнө нь Sars cov-2 хувилбарын эсрэг өвөрмөц эмчилгээнд Арбидол эмийг оруулж байсан. Энэ удаагийн эмчилгээ, оношилгооны түр зааварт өөрчлөлт хийж Арбидолыг томуу, томуу төст өвчин, коронавирусийн сэжигтэй болон батлагдсан тохиолдолд эмчийн заавраар хэрэглэнэ гэж оруулсан” гэв.
Эх сурвалж: "Монголын үнэн" сонин
Сэтгэгдэл0
Вирусын эсрэг өвөрмөц эмчилгээний тухай,үгүй ядахдаа ДЭМБ-ийнхээ гаргасан зааврууд болон зөвлөмжийг наад Эрүүл мэндийн сайдаа зөв ойлгуулж өгөөчээ,тэгэхгүй бол ард иргэдэд буруу ташаа мэдээлэл тараагаад байна ш дээ.Арбидолыг эмчийн заалтаар хэрэглэж л байгаа юм байна, Ийм ЭМСайдаар ч юугаа хийхэв,хариуцлага тооцох гэсээр нас баралт ихсээд байна