sonin.mn
Нийслэлийн Хан-Уул дүүргийн арваннэгдүгээр хороо, “Богд” уулын “Зайсангийн-Ам”, “Дугуй цагаан” гэдэг газрын чиглэлд аравдугаар сарын 7-ны өдрийн 18:00 цагийн орчим зургаан хүүхэд “Богд” ууланд алхалт хийж явснаас нэг хүүхэд төөрсөн тухай дуудлагыг мөн өдрийн 19:30 цагт нийслэлийн Аврах ангийн алба хаагчид хүлээн авчээ.
 
Алба хаагчид долоон км замыг туулан 20:20 цагт очиж, нийслэлийн ХУД-ийн харьяат, 11 дүгээр ангийн сурагчийг эрэн хайх ажиллагааг “Дугуй цагаан” гэдэг газраас “Батширээт” гэдэг газар хүртэл 7 км-т  зохион байгуулжээ. Ингээд үр дүнд хүрээгүй тул аравдугаар сарын 8-ны өдрийн 01:51 цагт эрэн хайх ажиллагааг түр зогсоосон байна. 
 
Аравдугаар сарын 8-ны өдрийн 05:12 цагт тухайн хүүхэдтэй утсаар холбоо тогтоож, “3 үгт хаяг” аппликэйшн ашиглан байршлыг тогтоосноор нийслэлийн Хан-Уул дүүргийн 14 дүгээр хороо “Бугын сангийн аж ахуйн-Ам” гэдэг газраас эсэн мэнд олж, ар гэрийнхэнд нь хүлээлгэн өгсөн хэмээн Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.