БНХАУ-ын Эрээн хотод аравдугаар сарын 14-нд коронавирусын халдвар бүртгэгдсэнээс хатуу хөл хорио тогтоож хилээ хаагаад байгаа. Үүний улмаас импортоос хамааралтай манай улсад зарим нэр төрлийн бараа бүтээгдэхүүний үнэ хөөрөгдөж хомстол үүсчээ. Мөн зөвхөн нарийн ногооны үнэ өсөж, зарим нэрийн бараа тасарсангүй. Үндэсний үйлдвэрлэгчдийн үйл ажиллагаа ч доголдоход хүрчээ. Тэгвэл бараа бүтээгдэхүүн, хүнсний үнийг томоохон худалдааны төв, захуудаас сурвалжиллаа.
АЧАА ТЭЭВРИЙН ҮНЭ 2-3 ДАХИН ӨССӨН УЧИР ҮНЭЭ НЭМЭХЭЭС ӨӨР АРГАГҮЙ
Барилгын материалын дийлэнх нь импортоор, ялангуяа БНХАУ-аас орж ирдэг учраас хил гаалийн асуудалд хамгийн их өртдөг. Барилгын материал, сантехникийн тоног, төхөөрөмжийн үнийн талаар 100 айлын “Jobi” барилгын материалын худалдааны төвөөс тодрууллаа.
“Jobi” худалдааны төв рүү ормогц худалдагчид бие биеэсээ “Тэднийд тасарчихаж, агуулахад нь алга. Танд байна уу” гэж бараа бүтээгдэхүүнээ илүүчлэн асууж байв. Үүнээс харахад хил гаалийн асуудал энэ чигээрээ удвал хагас жилд 1.45 дахин өссөн барилгын материалын үнэ дахин “тэнгэрт хадах” бололтой. Энэ талаар сантехникийн бараа, бүтээгдэхүүний худалдагч Ц.Найдансүрэн “Сарын өмнө арав гаруй сая төгрөгийн бараа захисан.
Хил хаасан учраас удаашрах нь тодорхой боллоо. Үнийн өсөлт нь зөвхөн хил хааж хомстол үүссэнээс шалтгаалаагүй. Ачаа тээврийн үнэ 2-3 дахин өссөн. Тухайлбал, нэг бойлуурыг 35 юаниар ачуулдаг байсан бол одоо 100 юань болсон байх жишээтэй.
Нэг бараа бүтээгдэхүүн худалдан авах үнээсээ ачааны үнэ давчихсан. Ачаа тээврийн үнийг гэрээ хийж буулгасан гэж байгаа ч бодит байдал дээр буусан зүйл байхгүй. Тэгэхээр бид алдагдал хүлээхгүйн тулд барааныхаа үнийг нэмэхээс өөр сонголтгүй шүү дээ. Одоо байгаа бараанууд эхнээсээ дуусч байна. Жишээлбэл, бохирын хоолой тасарсан. Зөвхөн БНХАУ-аас орж ирдэг бараа бүтээгдэхүүнд хомстол үүсээгүй. ОХУ-аас орж ирдэг сантехникийн болон бусад барилгын материал бага орж ирж байгаа” гэв. Сантехникийн бараа бүтээгдэхүүн өнгөрсөн жилтэй харьцуулахад доод тал нь 10 мянгаар нэмэгдсэн талаар 100 айлын “Jobi” төвийн худалдаачид хэлж байлаа. Мөн ханын цаас 2000-5000 төгрөгөөр өсчээ. Үүний зэрэгцээ хил хаагдсан нь үндэсний үйлдвэрлэгчид ч нөлөөлсөн байна. Тухайлбал, “Монгол паар” компаниас алчуур хатаагч үйлдвэрлэж байгаа эсэхийг тодруулахад “Эрээний хилийн боомт хаагдсан учраас түүхий эд тасарсан. Хил нээгдэхээр хийж эхэлнэ” гэсэн юм.
“НАРИЙН НОГООНЫХОН ЛАНГУУГАА ЦЭВЭРЛЭЭД ЯВЧИХСАН”
Манай улс гурил, төмсний дотоодын хэрэгцээгээ бүрэн хангадаг бол нарийн ногооныхоо 25 хувийг л дотоодоос хангаж, үлдсэн 75 хувийг нь импортоор оруулж ирдэг. Тэгэхээр хил гаалийн асуудал үүсэхэд тэргүүн эгнээнд нарийн ногоо тасалдаж үнэ нь хэд дахин нугалардаг нь иргэдийн бухимдлын төрүүлсээр байгаа. Тэгвэл энэ удаа ч нарийн ногоо тасарч “Бөмбөгөр” захын нарийн ногооныхон хэдийн лангуугаа цэвэрлээд явчихжээ. Энэ талаар “Бөмбөгөр” захын ногооны худалдагчид “Энэ жил нарийн ногоо төдийгүй төмс, луувангийн үнэ өмнөх жилүүдээс өндөр байгаа. Тариаланчдын зүгээс бидэнд ургац бага хураасан учраас өндөр үнэтэй байгаа шүү л гэдэг. “Алтан намар” хямдралтай худалдааны үеэр ч өндөр байсан.
Хураалт бага учраас ногооны үнэ харьцангуй эрт нэмэгдэнэ. Өдөр бүр бөөний үнэ нь 1000-2000 төгрөгөөр нэмэгдэж байгаа учраас жижиглэнгийн үнэ ч 50-100 төгрөгөөр нэмэгдэж байгаа. БНХАУ-аас орж ирдэг жимс, нарийн ногоо 50 хувь өссөн” гэв.
Түүнчлэн дотоодын хүнсний үйлдвэрлэлийнхэн урдаас сав баглаа боодлоо захиалж хэрэглэдэг. Үүнтэй холбоотойгоор зарим хүнсний үйлдвэрлэгчдийн сав, баглаа боодол тасарч асуудал үүссэн байна. Энэ мэтээр хил хаагдахад импортыг орлох үндэсний үйлдвэрлэгчдийн үйл ажиллагаа доголдож байгаа нь бид импортоос бүрэн хамааралтайг харуулж байна. Хэдийгээр дотооддоо үйлдвэрлэж байгаа ч түүхий эдээ импортоор оруулж ирж байна. Тэгэхээр өнөөдрийн хил гаалийн асуудал нь аливаа бараа бүтээгдэхүүнийхээ гол түүхий эдээ дотооддоо үйлдвэрлэж эхэлсэн цагт үндэсний үйлдвэрлэл жинхэнэ утгаараа хөгжинө гэдгийг тод харуулж байна.
Б.Бямбажаргал
Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин
Сэтгэгдэл0
Хятадгүйгээр өмхий монголчууд хол явахгүй.
UUchlaarai uuruu Mongol hun bish bololtoi Uneheer durgui baival Mongold baih shaardlagagui baimaar yum Uuriinhuu ulsad ochih amidardaa Ingej stresdej amidarhaar hetsuu bizde
Одоо л Хитадгүй сайхан амьдарч чаддагаа харуулдаг цаг юм биш үү?? Хитадгүй бол хамаг юм сайхан болчих гээд байдаг гэсэн биз дээ?!
bolno doo
Сэлэнгийн хятад хүний баасаар бордсон ногоогоо аваад гударчихаж чадахгүй байна уу Өмхий малнууд аа..
Одоо Сэлэнгэд хятад хүн байхгүй! 20-р зууны дунд үе хүртэл сүүлчийн хятадууд байсан. Харин чи тэр үеийн нэгэн талийгаачийн сүнс биш биз??
Man namdaa sanalaa uguud bai hoid solongosoosch dor amidraltai boloh oirhon bnshuu yadaj en danh tolgoilson hooson duh oyunerdeniig zailuulj hajuud n naaldsan hachig nyambaktertai nyamdorjtoi n uguu hiisen tsagt l arai deerdeh bhaa
Ene bolomjoo ashiglaad hujaa baraagaa bolih heregtei, uursduu tari, uildverlel, hii bytee, Hoinoos ilyy iheer chanartai baraa oruul,
mash zuv Uursduu zalhuuralgui hudulmurluhud Mongolchuud chadnaa
mash zuv Uursduu zalhuuralgui hudulmurluhud Mongolchuud chadnaa
30 жилийн өмнөөс суурь үйлдвэрлэлээ хөгжүүлэх ёстой басан шүү дээ. Химийн үйлдвэр тун чухал. Наад захын хүчил шүлт, цаашилбал нүүрс газрын тосоороо хуванцар эдлэл г.м. Цаг алдалгүй суурийн ядаж тавьж эхэлбэл.. Манайд өч төчнөөн мэргэжилтэн байгаа шүү дээ. Хятад солонгосууд мөн адил суурь үйлдвэрлэлл хөгжүүлж эхэлж байсан шүү дээ
Өч төчнөөн мэргэжилтэн нь хаа байгаа юм болдоо? Мужаан хүн олдохгүй бна шүү бүгд МУСТА болцгооцон ажил хийх хүн олдохгүй бна.
30 жил Хятад харж амьдарлаа Үйлдвэр ээ хөгжихүүлэх цаг болсон
Соц нийгмийн үед бараг бүгдийг хийдэг байлаа
Хямралыг даваад гарна даа Эгэ хэдэн амьдрал мэдэхгуй оюутнуудын комментийг тоох хэоэггуй Ахмад уе нь илуу тэвчээр хатуужилтай шуу Дайны уеийн хомсдолыг хуухэд байхаасаа мэдэх уеийнхэн ч амьд л байна 90 ээд онд бид ямар байлаа Сургамж бол туухий эдээ ч боломжоороо оорсдоо хийж сурах хэоэгтэй Сурна даа
Хуцалгүй хужаа бараа бүтээгдэхүүнээ хэрэглээ боол заяатай оркуудаа.
Байгаагаараа амьдарч сурцгаая. хэцүү цаг үе ард үлдэх хүртэл.
Хойноос бараа оруул гээд солиороод байх, тэр оросд чинь хятад бараа л дүүрэн байна лэ. Нэмж оросуудад ашиг өгөх үү
Элбэг хангалуун нь дэндээд байна. Хил хаасан ч бид амьдрах боломжтой ш дээ. Соц үед бид яаж амьдарч байсан түүх бэлхэн харуулна. Ерөнхийдөө жижиг дунд үйлдвэрийг хөгжүүлэх, бага зэргийн хүнд үйлдвэр хөгжүүлэх нь зөв байх. Тэгээд энэ чиглэлийн инженерүүдийг олон тооогоор бэлтгэх хэрэгтэй.
Олон зууны турш хятад бараа бүтээгдэхүүнийг хэрэглэсээр ирсэн түүхтэй байж гэнэт л хужаа бараа бүтээгдэхүүнийг эсэргүүцэж тэнэгтэх юм.
"Муу ху жаа" гээд хараагаад л байвал мах, гурилаас өөр хүнсгүй, өмсөх бандага ч үгүй шалдан хоцорно доо?!
Намаараа, бөхөөрөө талцан хэрэлдэхийн оронд Аймаг, сумаараа нарийн ногоо тарьж өөрсдийн хэрэгцээгээ хангадаг болгохоос өөр гарц байхгүй. Газар нутаг байхад ногоогоо тариад идэж чадахгүй Монголчуудын хохь.
Өөрийгөө хичээ.
Vndesnii Vildverlegchid xatsan baas n bdgiin! hudlaa hu.cacgaahiim.
Энэ заваан монголчуудын телевизээр хэвлэл мэдээллийн сайтуудаар нь үргэлж болж бүтэхгүй муу муухай мэдээ гарч байх юм.
ОХУ д эдийн засгийн хориг тавьсан хар обама бол оросын түүхэнд маш их гавьяатай хүнээр тодрох ёстой. Тэр ОХУ н аж үйлдвэрийн болон эдийн засгийн бусад салбарыг хөгжлийн шинэ дээд шатанд гаргахад үнэлж баршгүй тус хүргэлээ. Барууныхан оросыг бэлэн бүтээгдэхүүнээр хангаад л байсан бол оросууд зөвхөн хэрэглэж чаддаг хийж чаддаггүй амьтад болох байсан. Аз болж хориг тавигдсанаар оросууд урьд хийж чаддаг байгаад мартаж орхисон олон зүйлийг өөрсдөө хийж,импортыг орлуулж, хүчээ дайчилж, бүтээгч ард түмэн болж байна. Бидний монголчууд нэгмөсөн хараат байдлаас гарч чадахгүй. Бид аажмаар импортыг орлуулагч бүтээгчдийг дэмжиж урамшуулах замаар хамгийн амин чухал өргөн хэрэгцээний бараа бүтээгдэхүүнийг дотооддоо үйлдвэрлэх чиглэлд чармайх ёстой. Хүнсний хувьд бүрэн өөрийгөө хангах бодлогыг ажил болгох нь зөв. Дандаа энэ жилийнх шиг Тэнгэр ивээсэн жил болтлоо өдий.
Суут аугаа Күнз ,-Бид хийж суръя,тэд хэрэглэж сураг гэж айлдсан юм.Хятадын ард түмэн үеийн үед түүний сургаалаар өдий хүртэл явсан бөгөөд хэн ч үүнийг буруу гэж өвчигнөж, мэдэмхийрч,жагсаж,өлсч солиороогүй. Тэд хийдэг хүн хэзээд давуу байдаг гэдгийг мэдэрчихсэн гэсэн үг. Тэр хэрэглэхээс өөр чадваргүй баагийнууд нь бид л дээ. Юу ч хийж чадахгүй байж ам бол том гэж жигтэйхэн. Тэнгэр газрын хооронд багтахгүй том том юм хуцаад явцгаана.Муу хужаануудыг битгий оруул гээд хуцаад явах мөртлөө өөрсдөө бол огт ажил хийхгүй.Ажил хийхгүй хэвтээд ажил хийдэг цөөнхийн татвараар бүрдсэн төсвийн хөрөнгийг хорох гэж халамж нэм,тэтгэвэж нэм,хүүхдийн мөнгө нэм,тэтгэмж нэм,хоолны талон нэм гэхчлэн тувт идэх уух цуслах юмаа л яриад явцгаана. Ийм тэжээвэр малууд эгнэгт яг тэжээвэр мал шиг тэжээлгэж амьдрах болно.Монгол улсын нэг номерийн дайсан бол ажилгүй гэрийн тэжээвэр хүн дүрст малууд юм.
Hyatadguigeer mgl hol yavna.tor zasag n chigluuleed oorsdoo hogjih bolomj gargahgui bna.ene baidliig ashiglaad hyatadaas holdoh n zuitei dee
Энд нэг зүйлийг ойлгох хэрэгтэй. Монгол үндсэндээ хятадын мэдэлд очсон бна. Яг манжийг уусгасан шиг. Хай танай ажил хийх хэрэггүй манай хийе гэсээр юм хийх чадваргүй болгосон гашуун түүх бий. Анхаар
юуных нь үйлдвэрлэгч байх вэ дээ, хэрэглэгчид гээч
Хил хаагдахаар монгол тахиа өндөглөж чадахгүй болдог билүү яадаг билээ