Ерөнхийлөгчийн санаачилсан “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд өнгөрсөн 10 дугаар сарын турш орон даяар мод тарих хөдөлгөөн өрнөсөн билээ. Тэгвэл хөдөлгөөний хүрээнд уулнаас ургаа модыг авчирч суулгасан гэх мэдээлэл гараад байгаа юм. Энэ талаар ойн мэргэжилтнүүд, холбогдох эх сурвалжуудын байр суурийг сонслоо.
Монгол Улсын Ерөнхийлөгчийн орон тооны бус зөвлөх Д.Сэрдарам:
“Тэрбум мод” үндэсний хөдөлгөөн Улаанбаатар хотод том мод авчирч суулгахтай огт холбоогүй. Уулын ургаа мод булгалж авчирч Улаанбаатар хотод суулгаж байгаа ажлыг тодорхой хүмүүс өөр ашиг сонирхлоор хийж ирсэн нь маш тодорхой зүйл.
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх “Монгол Улс өөрийн гэсэн модны үрийн фондтой болъё, мод үрслэгээний газруудаар дамжуулж модоо бойжуулъя, дараа нь тарьц бэлтгэж нэг тэрбум мод тарья” гэдгээ маш тодорхой хэлж, үндэсний хөдөлгөөний шинж чанартай амжилттай өрнүүлж ард түмнийхээ болон олон улс орноос талархал сайшаал хүлээж авч байна.
Энэ хөдөлгөөн цаашид хэрхэн хэрэгжих, ямар хэлбэр, дарааллаар явах талаар бодит төлөвлөгөө буюу замын зураглал, арга зүй, хэмжих шалгуурыг олон улсын жишгээр гаргах чухал ажил хүлээж байна. “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнийг дэмжиж ажиллаж байгаа хүмүүс дунд уулнаас мод авчирна гэсэн ойлголттой хүн байхгүй. Тийм учраас би энэ хөдөлгөөнд нэгдэж, өөрийн хэмжээндээ идэвхтэй ажиллаж байна.
МУИС-ийн Ахисан түвшний сургуулийн захирал, Ой судлалын ухааны доктор Н.Баатарбилэг:
“Уулнаас мод авчирч тарих асуудал бол хотын ногоон байгууламжид зориулж хийж байгаа ажил юм шиг байгаа юм. Энэ бол ямар ч мэдлэггүй, ой судлалын талаар ойлголтгүй, мэргэжлийн бус хүмүүсийн ажлаа хөнгөвчлөх, ажил хийсэн болж харагдах гэсэн агуулгаар хийж буй зүйл. Нөгөө талдаа хялбар аргаар мөнгө олох гэсэн компаниуд, энийг дэмжиж байгаа ногоон байгууламж хариуцсан мэргэжилтнүүдийн хооронд болж буй бусармаг явдал. Ойн мэргэжлийн хүн хэзээ ч ийм алхам хийхгүй.
“Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд зөвхөн мод үржүүлгийн газар, талбайд бэлтгэсэн тарьцаар мод тарина. Үүн дээр мэргэжлийн байгууллагууд, эрдэмтэн судлаачид нийлээд арга зүйгээ боловсруулах, бэлтгэл ажлаа хангах зэрэг ажлууд хийгдэх ёстой. Үр дүнд нь мод үржүүлгийн газар, талбайд тэрбум тарьц бэлэн байх ёстой. Нэгхэн жилд тэрбум тарьцыг бэлэн болгоно гэж байхгүй. Жилээс жилд тодорхой тоогоор нэмсээр байгаад арван жилийн дараа тэрбум хүрэх юм.
МУИС-ийн Хүрээлэн буй орчин, Ойн инженерчлэлийн тэнхимийн дэд профессор Б.Оюунсанаа:
“Ой мод бол маш өвөрмөц онцлогтой биологийн зүй тогтол. Ойг тарьж ургуулахад олон талын хүчин чармайлт хэрэгтэй. Тэрбумаар тоологдох модыг зөвхөн Монгол оронд тарьж ургуулсан тарьц, суулгацаар тарина. Өнөөдөр уулнаас мод авчирч тарьж байгаа тухай асуудал яригдаж байх шиг байна. “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд ийм асуудал байхгүй.
Ер нь уулнаас модыг шилжүүлэн суулгана гэдэг бол их ховор тохиолдолд хийгддэг ажил. Зайлшгүй шаардлага гарсан тохиолдолд нарийн технологийн дор маш цөөхнөөр, тухайлбал тодорхой стратегийн дэд бүтэц барих газарт орсон модыг шилжүүлэх шаардлагын хүрээнд хийдэг. Модыг нэг газраас хавтгайруулан аваад нөгөө газрыг ногооруулна гэсэн практик дэлхийд байхгүй.”
“Танайд мод тарья” нэвтрүүлгийн санаачлагч Б.Батболд:
“Танайд мод тарья” нэвтрүүлгийг хийгээд 15 жил болж байна. Ерөнхийлөгчийн “Тэрбум мод” санаачилгыг сонсоод их баярлаж байсан. “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөн зөв шугамаар явж буй учраас, модыг мод үржүүлгийн газраас авч тарьж байгаа учраас би дэмжиж байгаа. Ер нь мод, ургамлыг тарина гэдэг чинь шинжлэх ухааны үндэстэй хийдэг ажил. Мэргэжлийн мод үржүүлгийн газраас аваад тарьж суулгахыг хэлж байгаа. Тарьц, суулгацын стандарт гэж бий.
Түүнээс биш уулнаас мод авчирч тарина гэдэг бол байж болохгүй гэмт хэрэг. Зайлшгүй тохиолдолд уулнаас мод авах нь бий. Тэр бол хот, суурингийн ногоон байгууламжийн тухай тусдаа асуудал. “Тэрбум мод” хөдөлгөөнөөс салгаж ойлгох хэрэгтэй. Нэг сая гаруй хүн амтай Улаанбаатар хот гэхэд л ногоон байгууламжийн тухай хуульгүй явж байна. Энэ асуудлыг шийдэх хэрэгтэй.”
С.Сарнай
Сэтгэгдэл0
Мод тарихыг дэмжинэ гэхдээ Тэрбум мод тарина гэж амалж ирчихээд маргаашнаас нь төрийн бүх байгууллага, элчин сайдууд хүртэл мод тариад эхэлсэн байх аа. Уул нь төлөвлөгөө гаргаад, бэлтгэл ажлаа хийгээд үрсэлгээгээ 2-3 нас хүртэл нь ургуулаад мод тарих хөдөлгөөнөө эхлүүлсэн бол үр дүнтнй байх байлаа. Бушуу туулай борвиндоо ... гэдэг үлгэр бүү болоосой. Хот уулын ургаа модыг нүүлгээд байгаа юм бол, түүнийг нь мэдэж байгаа юм бол эрхэм эрдэмтэн мэргэд та нар энэ зохисгүй үйлдлийг зогсоож, буруутанд хариуцлага тооцооч гэж хүсэх байна.
Мод үржүүлдэг газрууд нь өөрсдөө уулнаас мод ухаж авчраад үрслүүлсэн гээд зардаг.Худлаа шаагаад байгаарай.
Uulin mod heregleegui geed bn sh dee. Ene humuus ym oilgodoggui ym bh daa
Уулын модыг тасдаж аваад тарьна гэж юу байхав. Тэр авсан хүмүүсийг шалгаха хэрэгтэй. Мод тарих бол маш чухал хөрөнгө оруулалт шүү.
Мод нь үхэхээр уулнаас авсан гэдэг нь мэдэгдэнэ. Хотод суулгадаг моднууд бол үрсэлгээний нэртэй уулнаас авчирсан моднууд байдаг .Тэгээд амархан үхээд байдаг юм.
Ерөнхийлөгч дэлхий нийтэд таалагдах үнэт санал гаргасан тул түүнийг эсэргүүцэгч нар боож үхэх гээд байгаа юм.
Тэр таалдаг дэлхий рүүгээ тонил. Монголчууд Хүрэлсүхээр дутахгүй.
Мод тарихыг маш их дэмжиж байна. Харин өсгөн үржүүлэх ажлыг иргэдийн оролцоо дэмжлэг бүх зүйлээр ургуулна. Харин уулнаас мод авчирсан гэх мэдээллийг сайн шалгах хэрэгтэй байнав
terbum mod hudulguunig demjij bga shuu mash zuv sanaachilga gargsan shuu hurelseh yrunhiilugch
edeej sudalgaa shinjilgeetei hiigdej ajil shuu dee Yu gj shuud uulnaas tairaad avchirhav. iim medeelel hiisend bayrlalaaa
Mod tarisnaar baigal eh delhiigee sergeeh tsuljiltuus hamgaalah chuhal ajil.
mdeej shd yu gj tgeel uulnaas modoo tairaal butsaagaal suulgahbdee tusgai urselgeegeer suulgaj bga shdee
tusgai urselgeegeer suulgaj bga shuu dee yu gj uulnaas tgj modoo tairaad suulgadgiin bs neg harluulah gsn ym bh ymaa
Irgen hunii huvid Ireeduid bii bolgoj uldeh niigem, hureelen bui orchinoo tsever ariunaar n uldeeh n chuhal 1 terbum hudulguuniig demjiij bgaa shuu
Наад мод суулгацаа гарал үүслийн гэрчилгээтэй , тарьсан эзэнтэй болго. Хулгайч ,завшигчдад боломж бүү олго.
БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, +91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар)
БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, +91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар)
За лав тэр бум модонд хамаагүй болоод явчихлаа,тэгвэл хотын захиргаа тайлбар хийх хэрэгтэй юм бна даа