sonin.mn
АН-ын  удирдлагууд АН-ын Онц их хурлаар тус намын даргыг батламжилсан тогтоолыг хүлээлгэн өглөө.
 
Энэ үеэр АН-ын Онц Их хурлыг даргалсан Д.Батсайхан: "Намын онц их хуралд хэнийг төлөөлөгчөөр оролцуулах вэ? гэдгээ анхан шатны байгууллагууд өөрсдөө шийдсэн. Нийтдээ 1318 төлөөлөгч сонгогдсон. Үүнээс 11-р сарын 5-нд болсон их хуралд 1258 төлөөлөгч хүрэлцэн ирсэнээр ирц 95.4 хувьтай бүрдсэн.
 
Их хурлаар Дээд Шүүхийн шийдвэрээр зааж өгсөн шийдэх ёстой бүх асуудлуудаа хэлэлцээд нэгдсэн шийдэлд хүрсэн. Үүнийгээ Улсын Дээд Шүүхэд бүртгүүлж байна. Онц Их хурал ба Эв Нэгдлийн Их хуралд ямар ч ялгаа байхгүй. Намын дүрмэнд ээлжит ба ээлжит бус их хурал л гэж байдаг. Ээлжит бус их хурлаа л онц их хурал гэж нэрлэсэн. Энэ бол нэршлийн л асуудал. " гэв.
 
Харин АН-ын ЕНБДарга Л.Гантөмөр: " Бид намын их хурал дээр М.Тулгат даргыг АН-ын дэд даргаар ажиллахыг урьсан. Одоо ч урьж байна. АН-ынхаа төлөө ажил хийгээч ээ гэж байгаа юм. УИХ-ын 2024 оны сонгууль удахгүй боллоо. Сонгуульд бэлдэх хугацааны маань тал нь алга болчихлол. Үлдсэн хугацаанд сайн ажиллахгүй бол Монголд нэг намын дарангуйлал тогтох нь ээ. " гэсэн юм.
 
М.Цогт