sonin.mn
“Улаанбаатар төмөр зам” ХНН нийгмийн хариуцлагынхаа хүрээнд Дархан хотын “Миний монгол” цэцэрлэгт хүрээлэнд Хүүхдийн төмөр замыг ганцхан жилийн дотор барьж ашиглалтад оруулсан билээ.
 
Өнгөрсөн сарын 18-нд нээлтээ хийсэн “Хүүхдийн төмөр зам” одоогоор 20 орчим мянган хүүхдэд буюу өдөрт дунджаар 600-800 хүүхдэд үйлчилж байгаа аж.
 
Тус төмөр замын үйлчилгээний тарифыг тогтоогоогүй тул үнэ төлбөргүй үйлчилж байгаа юм. Хүүхдийн төмөр зам даваа гарагт амардаг бол  бусад өдөр 11.00-18.00 цагийн хооронд ажиллаж байна. Тус төмөр зам нь УБТЗ-ын Дархан татах хэсгийн харьяанд байгаа бөгөөд машинч, вагоны үйлчлэгч, замын болон холбооны техникч, өртөөний жижүүр зэрэг төмөр замын мэргэжлийн хүмүүс хүүхэд багачуудад үйлчилж байна.