Нийслэлийн Бизнес инновац хөгжлийн газар /НБИХГ/-аас дэлхийн хамгийн том мэдээллийн сүлжээ болох “Google”-ийн “Street view” буюу гудамж, талбайн зураглал дахь Улаанбаатар хотын зураглалыг шинэчлэх "Google User Street View" төслийг эхлүүлсэн. Ингэхдээ "Барс моторс" ХХК-иас гаргасан Монголын анхны цахилгаан машиныг ашиглахаар НБИХГ болон “Барс моторс” ХХК санамж бичиг байгууллаа.
Энэ үеэр НБИХГ-ын дарга Б.Бат-Өлзий "Google User Street View" төслийг хэрэгжүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулж, хамтран ажиллаж байгаа “Барс Моторс” ХХК-ийн хамт олонд талархал илэрхийлж, цаашдын ажилд нь амжилт хүсэв. Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотын зураглалыг найман жилийн дараа ийнхүү шинэчилж, бүтээн байгуулалтын өөрчлөлтийг цаг хугацааны машинаар харуулах уг төслийн хүрээнд GERO автомашинаар 20 мянган км замыг туулж, нийслэлийн есөн дүүргийн гудамж, зам талбай, барилга байгууламжийн зураглалыг авах юм.
Сэтгэгдэл0
ккккк
“Барс Моторс”ын машинд яг монголд үйлдвэрлэсэн ямар эд анги,бүр ядаж ганц ширхэгийг нэрлэж мэдэх хүн байна уу!!!???
Жолооч нь
Усан тэнэг мангар монголчууд цахилгаан машин, цахилгаан машин гэж их л далжигнах юм. Дэлхий дахинд цахилгаан машин буюу аккумляторт электовозыг далд уурхайд хэрэглээд 100 жил гаруй Болж байхад шинэ юм шиг их далжигнах юмаа. Моод Монголоор дуусдаг гэж Юутай мундаг хэлсэн вэ!!!
чингэс модон машинаар ёвроп хүрч байсныг хэн хүнгүй мэднэ ёвропийг тэнэгтүүлдэг америк бахархан бардамнадаг
АМЖИЛТ ХҮСЬЕ! Машины эд анги оруулж ирээд угсраад сурчихад буруу нь юу байх вэ Арай хямд ч гарч магадгүй Цаашлаад Монгол инженерийн сэтгэлгээгээр нэмэлт сайжруулалт хийгдээд илүү амжилт олох боломжтой Харин хэдэн жилийн өмнө автобус угсарлаа гээд ярьж байснаа таг болчихлоо Бүтэл муутай болсон юм байх даа