sonin.mn
УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн мэдээлэл хийлээ. Энэ үеэрээ тэрээр: 
 
" 1. Сангийн сайд Б.Жавхлан нь миний зүгээс түүнд огт хандаж байгаагүй 105 сая еврогийн баталгааг Дарханы арьс ширний үйлдвэрт гаргаж өг, мөн төслийн нийт өртгийг 160 сая евро болгож өсгөсөн гэсэн огт үндэслэлгүй, худал гүтгэлэгийг цацсан. 
 
2.  Хөгжлийн банктай холбоотой Б.Жавхлангийн хамаарал бүхий этгээдүүддээ зээл олгосон гэх асуудлуудыг шалгаж, шийдвэрлэх.
 
3. Сангийн сайд Б.Жавхлан нь хаана банк, зээлийн сан байна? түүнд гар дүрж байна. Өөрийн дүү Б.Амгаланг Монгол Банкны дэргэдэх бичил санхүүгийн хөгжлийн зээлийн санд ажилд оруулсан. Нийт 2,8 тэрбум төгрөгийг Жэт Финанс ББСБ-даа авсан. Жилийн 6 хувийн хүүтэйгээр аваад цааш нь хэдээр өгдөг юм. Ер нь бол мөнгө угаасан гэсэн үг. Мөн ЖДҮС-д нөлөөлж зээл олгуулсан байж магадгүй асуудал яригддаг. 
 
4. Б.Жавхлан нь 2014 онд Капитал банкнаас иргэн н.Чинзоригийн нэр дээр 1,2 тэрбум төгрөгийн зээлийг эхнэр н.Соёлмаагийн нэр дээр барьцааны гэрээ байгуулж, авхуулсан ч төлөөгүй. Улмаар энэ зээл Төрийн банканд шилжсэн гэдэг мэдээлэл байна. Төрийн банк нь Сангийн сайдын харьяанд байдаг. 
 
5. Сангийн сайдын багцад арилжааны банкууд ААН-үүдэд зээл олговол хүүгийн зөрүүнд зориулж 60 тэрбум төгрөг суулгасан байгаа. Үүнийг юу болгож байгааг бид мэдэхгүй байна. Үүнийг шударгаар олгож байгаа гэдэгт эргэлзэж байгаа тул ажлынэ хэсэг гарган, жил жилээр нь шалгах шаардлагатай байна. 
Дээрх 5 үндэслэлийг харгалзан, Сангийн сайд Б.Жавхлан нь шударга ёс тогтоох, авлигатай тэмцэх танай Засгийн газрын бүрэлдэхүүнд багтах ёсзүйгүй тул нэн даруй огцруулж, АТГ-т шалгуулах шаардлага хүргүүлж байна. Үүн дээр Засгийн газар ямар арга хэмжээ авахыг харна." гэв.  
 
 
 
М.Чой