sonin.mn
"Нарантуул" олон улсын худалдааны төвийн хүнсний битүү зах тэр чигтээ шатаж, нэг хүний амь эрсэдсэн хэрэг гарсан. Ямартай ч галын хэрэгтэй холбогдуулж тус захын эзэн Ш.Сайхансамбуугийн эхнэр Г.Оюунсогоо болон захын ерөнхий менежер, манаач, цахилгаанчин гэсэн дөрвөн хүнийг сэжиглэн хориод байгаа гэнэ гэх мэдээлэл түгсэн.
 
Гэхдээ Г.Оюунсогоог хориогүй бөгөөд эрхэм экс гишүүн маань, тэмээнээс тэмдэгтэй би байхад миний эхнэр хаашаа оргон зайлна гэж..? Тэгээд ч би хохирлыг 100 хувь барагдуулахаа албан ёсоор мэдэгдсэн шүү дээ. Ямар хорих байр нь эзгүйрч заавал дүүргэх үүрэг авсан биш хэмээн ихээхэн унтууцсан сурагтай.
 
 
Эх сурвалж: "Улаанбаатар таймс" сонин