sonin.mn
Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газрын дарга О.Магнай шиг сайн хүн энэ дэлхийд лав байгаагүй байх. Харин одоо түүн шиг хоёр нүүр гаргагч байхгүй болчихоод байна, цаана чинь. Учир юун хэмээвээс мань хүн такси үйлчилгээ эрхлэгч нөхдүүдтэй нийлээд таксины үнийг км тутамд 1000 төгрөг болгоно гээд ёстой л Арабын шах аятай л загнав.
 
Түүний энэ шийдвэрт ядарсан монголчууд бухимдаж арайтай л бослого гаргачихсангүй. Гэнэтийн мэдэгдэлдээ бантсан уу яасан мань нөхөр хэвлэлийн хурал хийлгэж буруугаа хүлээж гэмээ ухаарав. Харин түүний энэхүү огцом шийдвэрийг гар, хөлөө нэгэн зэрэг өргөж дэмжээд байсан нийтийн тээврийнхэн өдгөө амандаа бүлх үмхсэн аятай таг дуутуй...
 
Яг үнэндээ нийтийн тээврийн үйлчилгээгээ сайжруулчихаж чадахгүй байж таксины үнэ нэмэх зэрэг элдэв асуудалд хошуу дүрэхээсэй ичээсэй, тэд. Бас болоогүй ээ, Замын цагдаагийн газартай хамтран ажиллана ч гэх шиг. Хүний өмнөөс ичихийн зовлон гэдэг ч лүд юм билээ.
 
Эх сурвалж: "Улаанбаатар таймс" сонин