sonin.mn
Удам дамжсан авьяастан гэдэг шиг удам дамжсан зүрхний мэс засалч гэгддэг Б.Болдсайхан эмч сүүлийн үед ихээхэн бухимдалтай байгаа. Ямартай л хэсэг бүлэг нөхөдтэй нийлж Чингисийн талбай дээрээс Төрийн ордон руу салаавч гаргаж зогсохов.
 
Дашрамд сонордуулахад мань хүнийг гайгүй сайн нийтлэлч болоход Баабар л нөлөөлжээ. 50 орчим нийтлэл, ярилцлагаас бүтсэн "Ариун голомт" хэмээх номных нь талаар лавлаж, хэзээнээс бичих авьяасаа олж мэдрэв хэмээн лавлатал өөдөөс, Баабараас л болсон юм гэдэг байгаа.
 
Яагаад гэж лавшруултал, би уг нь Баабарыг их хүндэтгэдэг. Манай эрин үеийн нэг суутан гэж боддог байсан юм. Даанч сүүлдээ тэвчихийн аргагүй "тэнэгтэж" тэвчээр алдахдаа нийтлэлийнх нь эсрэг юм бичиж "нийтлэлч" Болдсайхан болсон юм шүү дээ гэж тайлбарлалаа. 
 
Эх сурвалж: “Улаанбаатар таймс” сонин