sonin.mn
УИХ-ын сонгуулийн Увс аймгийн тойргоос ялалт байгуулсан Б.Чойжилсүрэн саяхан хэлэхдээ, "УИХ-ын сонгуулиар нэр дэвших гээд өнгөрсөн тавдугаар сарын сүүлчээр очиход нэр дэвшигч Д.Нямхүү аймгийн хөгжимт, драмын театрт 250 хүн цуглуулаад тус бүрд нь 5000 төгрөг өгсөн юм билээ. Мөнгө авсан 78 хүн өргөдлөө өгсөн байсан.
 
...Үүнийг гэрчлэх материал нь надад байна. Хоёрын хооронд юмаар хөөцөлдөөд яах вэ, жудаг гаргаад орхиё гэсэн гүндүүгүй зан гаргасан нь буруу болж байх шиг байна" гэлээ. Хэрэв энэ үнэн бол "Хоёр хар хэрээ хэн хэнийхээ харыг гайхав" гэгч юм болж дээ.
 
Эх сурвалж: "Улаанбаатар таймс" сонин