sonin.mn
"Улаан хөлтнийг урдуураа гишгүүлэх" дургүй хэг ёг хийсэн хэцүүхэн эрхэмд тооцогддог УИХ-ын гишүүн Ц.Нямдорж саяхан чуулганы танхимд "агсам" тавив. Тэрбээр "Энэ удаагийн чуулганаар төсвийн тодотгол, мөнгөний бодлогын хэрэгжилтийг ярьсан бол илүү үр дүнтэй байх байлаа. Мах, бензиний үнэ Монголбанкинд хамаагүй юм байна.
 
Илжигний чихэнд алт хийсэн ч сэгсэрдэг, ус хийсэн ч сэгсэрдэг гэдэг юм.Та нарт юу ч хэлээд нэмэр алга. Одоо ч нөхцөл байдлаа ойлгохгүй сууж байна, Н.Батбаяр сайд чинь. Улсын төсөв 1.5 тэрбум төгрөгийн алдагдалтай болчихоод байхад Сангийн сайд нь алга.
 
Монголбанкны ерөнхийлөгч нь үзэгдэхгүй байна. Энд ярьж байгаа зүйл Н.Золжаргалд хамаагүй юм уу. УИХ-ын дарга Засгийн газрыг хамгаалдгаа боль. Ажлаа хийж чадахгүй бол чаддагт нь өгөөд зайлцгаагаач. Ийм УИХ-ын дарга байдаг юм уу" гэж агсамнав. Уг нь ч зөв л хэлж дээ.
 
Эх сурвалж: "Улаанбаатар таймс сонин"