sonin.mn
Монголын УИХ-ын гишүүд болон Засгийн газрын өндөр албан тушаалтнууд 2007 оноос хөрөнгө, орлогын мэдүүлгээ гаргах болсон билээ. Харин тэдний хөрөнгө орлогын мэдүүлгээс харвал Монголын улстөрчид улсынхаа эдийн засгийн өсөлтөөс хавьгүй илүү хурдацтайгаар хөрөнгөө нэмэгдүүлсэн гэх дүгнэлтийг “Mongolist” блогт мэдээлжээ.
 
Тухайлбал, 2012 оны хөрөнгө орлогын мэдүүлгээр одоогийн УИХ-д сууж буй гишүүдийн нийт цэвэр хөрөнгө 1,137 тэрбум төгрөг буюу 785 сая ам.доллар болжээ. Үүнээс УИХ-ын 76 гишүүнээс топ дөрвийнх нь хөрөнгө нийт бусдынхаа 64 хувийг эзэлж байгаа аж.
 
Харин үүнийг эдийн засгийн хэмжээтэй харьцуулбал харьцангуй үзүүлэлт ажиглагдах бөгөөд гурван сая хүрэхгүй иргэнтэй Монголын эрх баригчид дотоодын нийт бүтээгдэхүүнийхээ 7.6 хувьтай тэнцэх мөнгийг хуримтлуулсан гэсэн үг аж.
 
Харин олон арван их наяд ам.доллар эргэлддэг эдийн засагтай АНУ-ын Конгрессийн гишүүдийг Монголын улстөрчидтэй харьцуулбал энэ нь бас бодууштай үзүүлэлт гарчээ. АНУ-ын Конгрессын 435 төлөөлөгч, 100 сенат дунджаар 440 сая ам.долларын цэвэр хөрөнгөтэй байх бөгөөд энэ нь жирийн америк хүнээс зургаа дахин баян гэсэн үг аж.
 
Мэдээжийн хэрэг тэдний дунд баян, ядуу гишүүд байх бөгөөд хамгийн чинээлэг 50 улстөрч нь нийлээд 1.6 тэрбум ам.долларын хөрөнгөтэй. Харин үүнийг АНУ-ын хөрөнгөтэй харьцуулбал улстөрчид нь тус бүрдээ 2.2 тэрбум ам.долларын хөрөнгөтэй байх гэнэ.
 
Хятадын хувьд Ардын их хурлын хамгийн биелэгжүү 50 төлөөлөгч байх бөгөөд тэдний хөрөнгө 94.7 тэрбум ам.доллар болох байх жишээтэй. Энэ нь нийт бусдынхаа 1.1 хувийг эзлэх аж.
 
Эх сурвалж: “Геологи Уул Уурхайн мэдээ” сонин