sonin.mn

1. Санаандгүй байтал Н.Алтанхуяг пид пад болжээ.
Санамсаргүй байтал Н.Алтанхуяг пид пад болжээ

Санаандгүй байсны учир гэвэл УИХ-ын Р.Гончигдорж 2014 оны 11 дүгээр сарын 7 -ны өдөр Н.Алтанхуягийг үүрэг гүйцэтгэгчээр томилох тогтоолын төсөл барьчихаад төрийн байгуулалтын байнгын хороог хуралдуулах гэж сандран давхисныг яана. Санамсаргүй гэдгийн учир Н.Алтанхуяг огцронгуут Ардчилсан намын гишүүд гэдэг малаас дор мал байжээ гэж огцом хэлснийг яана.

2. Гэрийн гадаа пид пад
Гараад харсан чинь
Гайгүй догшин банк сүүлдээд
Газрын уруу Элбэгээ хүү пад гэж 1998 онд Ц.Элбэгдорж
Хорин хэд хоноод ерөнхий сайдаасаа огцорч байсан шиг
Гэрийн гадаа пид пад
Гараад харсан чинь Алтанхуяг ерөнхий сайд пид пад

3. Юунаас болж пид пад болов гэдэг асуудал тодорхой бус байна. Наагуур яригдаж байгаа зүйл бол шалтаг төдий яриа юм. 1990 онд 4 тонн алт 90 сая доллараа алдаж байсан шиг 2014 оны 11 дүгээр сарын 3-ны өдөр картын бараатай үлдэж картын бараа гэдэг нь лангуун дээр ганц давс үлдэж байсан шиг хүнд үетэй тулгарч магадгүй байна.

Учир нь учир битүүлэг байдлаар Англи яваад ирсэн Сайханбилэгийг ирэнгүүт л манай татварын шилдэг байцаагч нар яс махаа цайтал үзэж тогтоосон 270 тэрбум төгрөгийн торгуулийн 180 саяыг нь хүлээн зөвшөөрч төлсөн.

Гэтэл энэ мөнгө энэ Н.Алтанхуягийг огцруулах торгон агшинд буцаж Рио Тинто-руу орсон байна. Мөн дахиад зээлийн өр гэж 100 сая долларыг өгч монгол улс хүндхэн байдалд оржээ. Энэ бол маш сонирхол татсан асуудал юм.

Энэ нь Алтанхуягийг огцруулах далим байв уу? Огцруулахын өм-нө айлгаж хийсэн операци байв уу? Яагаад Сайханбилэг ерөнхий сайдад нэр дэвших цорын ганц боломжтой хүний нэг гэж яригдах болов?

4. Н.Алтанхуяг Оюу-Толгойгоос болж унасан гэж яригдана. 2012 оны 12 дугаар сарын 29-ны өдөр болсон УИХ-ын хаалттай хуралдаан дээр Оюу-Толгойн хөрөнгө оруулалтын асуудлыг эцэслэн шийднэ.

Яагаад хөрөнгө оруулт чинь гэнэт хиймлээр өсөв? гэхээр Англи нөхдүүд ерөөсөө хариулт өгөхгүй ясаа цайтал үзнэ гэх аясын үг хэлсэн. Оюу-Толгойд татварын шалгалт орсон. Олон улсын худалдаа наймааны компаниуудтай нийлэн бүх бичиг баримтаа өндөр үнээр хуурамчаар бүрдүүлсэн байсан.

300 мянган долларын машиныг 30 сая доллар гэх мэтээр монгол хүн учрыг нь олохын аргагүйгээр хуурамчаар бичиг баримтаа бүрдүүлжээ. Рио-Тинто Английн компани бөгөөд Ротшильдын гэр бүлийнхний гол хувьцааг нь эзэмшдэг.

Бусад бүх компаниудыг захирдаг, ноёлогч компани юм аа. Энэ компаны мэдэлд улс төр бизнес, хууль хяналт, шашин шүтлэг, цэрэг тагнуул, тархи угаалтын бүх хэрэгсэл ажилладаг.

5. Оюутолгойн гэрээ байгуулагдах үед МАН-ын эрх ашиг Оюу-Толгой, Таван-Толгой Ардчилсан намын эрх ашиг гэсэн яриа гарсан. Хоёр эрх баригч нам тэр үед засгийн эрх барьдгийг нь шалтгаан хоёр толгойг хувааж авах явдал байсан.

Толгой нар нь Оюу-Толгойд эрх ашигаа нийлүүлж намууд нь хоёр толгойг хуваасан. Сая дээрээс шахалт үзүүлж Тавантолгойг дангаар нь МСЗ-д өгөх асуудал тавигджээ.

Үүний хариуд Ардчилсан намын ардчиллын ордонг МСS барьж өгөх амлалт өгсөн байжээ.

Ухаахудгийн нээлтийн үеэр Алтaнхуяг очсон. Энэ үеэр амалсан. Гэвч өнөө болтол баригдаагүй байна. Яагаад гэвэй цоо шинэ шаардлага тавигдаж байна. Н.Алтанхуяг 2 удаа хууртагдахыг хүсээгүй.

Тийм учраас Тавантолгойг бүхэлд нь МСS -д өгөх талаар хойрго ажилласнаас "пид пад" болсон байж болох юм.

Эх сурвалж: "Хөх толбо" сонин