sonin.mn

Гүрж улсын “Сарнайн хувьсгалын бэлэг тэмдэг”, Гүрж улсын өөрчлөлт шинэчлэлтийн удирдагч, Гүрж улсын ерөнхийлөгчөөр 7 жил ажилласан энэ хүн туйлын хүнд нөхцөлд гадаадад цагаачлан амьдарч байна.

Эх орныхоо нар салхийг үзэх эрхгүй түүнд АНУ гэмт хэрэгтэн хэмээн виз олгохгүй байгаа билээ. Эх оронд нь түүнд олон төрлийн гэмт хэрэг оноож шууд буудан алах ял заасан байна.

Нэгэн үе барууны шилдэг төлөөлөл АНУ-ын хүссэн бүгдийг хэрэгжүүлсэн хүн билээ. Ямар л хууль гарах ёстой түүнийг нь гаргаж, ямар л арга хэмжээ авах ёстой түүнийг нь хэрэгжүүлж байсан.

Тэр баруунд сурч, Англи хэл үзэж, шаргал үстэй уяхан ялдам зантай, Есүс Христос болон ертөнцийн эзний хайр ивээлээр хүмүүжсэн барууны бүсгүйтэй гэрлэж тэр нь Гүрж олны төлөө төрсөн Бурханы охин гэж өргөмжлөгдөж явлаа.

Одоо бүгд алах ял заалгасан гэмт хэрэгтнүүд болжээ. Оростой муудалц гэсний дагуу муудалцаж том дайнд хүрсэн билээ. Хөдөө аж ахуйг сүйрүүлж мал аж ахуйг устгаж зөвхөн барууны технологитой гөнийн өөрчлөлтэй 150 фермерийн аж ахуйг байгуулжээ.

Тэр Гүрж үндэстний газар тариаланг устгасан. Гүржийн олон мянганы түүхтэй зуун жил хадгалдаг дарсыг Ротшильдийн генийн өөрчлөлтэй улаан дарсаар сольсон. Рокфеллерийн цагаан дарсаар Гүржийн уламжлалт дарсыг сольсон.

Гүрж орныг НАТО-гийн гишүүн болгосон.Америкийн зааварчилгаа барууны хүсэл зоригийг биелүүлсэн. Гэтэл одоо түүнд алах ял оноож алж устгахад бэлэн байна. Саакшвилийн сүйрэл сүйтгэлт хувь тавилангаас манай удирдагчид суралцах хэрэгтэй байна.

Америкийг аялдан дагалдагчдыг амьд баримтууд гэж үзээд амьд гэрчийг устгадаг билээ. Эх орноо зараад эцэстээ нэр төргүй устгуулсан дорхи нь эх орныхоо төлөө нэртэй төртэй тэмцээд нэр төртэй устгуулвал яасан юм бэ? Ямар их аялдан дагалдаж, ямар их амархан тал засна вэ?

Эх сурвалж: "Хөх толбо" сонин