sonin.mn
2016 оны сонгуулийн бэлтгэл ажлыг хангахад зориулж тус намаас зохион байгуулсан удирдах ажилтны зөвлөлгөөн дээр Монгол Ардын Намын Ерөнхий нарийн бичгийн дарга Ж. Мөнхбат илтгэл тавихдаа УИХ-ын болон орон нутгийн сонгуульд бид ялах нь тодорхой байна, гэвч одоо “хөл хөөрцөг бололгүйгээр “Энхийн цагт хөлс хэдий чинээ их урсана, дайны цагт цус төдий чинээ бага урсдаг” гэсэн жанжин Д. Сүхбаатарын үгийг санаж шат шатандаа сонгуулийн бэлтгэлийг сайтар базаах ёстой.
 
Бүхнийг ялалтанд гэсэн уриан дор эв хүчийг нэгтгэн, итгэл дүүрэн ажиллахыг та бүхэнд уриалж байна гэж хэлэхдээ оросын алдарт жанжин А.В. Суворов Альпын нурууг давж явахдаа цэргүүддээ хэлж алдаршсан үгийг Д.Сүхбаатарын үг болгон бүлтэрсэн байна. 
 
Мөн энэ алдарт үгийг Эзэн Чингис хааны үг юм гэж МАН-ын зарим нөхдүүд өөрийн хурал дээрээ дуугарч байсан удаатай. Мөн Ж. Мөнхбат өөрөө хэлэхдээ “...Манайх “хошгируулагч” нам биш. Ардын нам хэзээнээсээ хэлснээ хийдэг, амалснаа хэрэгжүүлдэг хариуцлагатай нам байсаар ирсэн, цаашид ч байх болно..." гэсэн мөртлөө юунд худал хошгирч, мэдэмхийрч, бүлтэрнэв.
 
Л. Энх-Амгалан, Ж. Батсуурь нарын хэн нь худал хэлнэв. УИХ болон МАН дахь МСС компанийн суурин төлөөлөгч улс төрд байгаа Энержи ресурсын захирал Таван толгойн хувь нийлүүлэгч Л. Энх-Амгалан 2015 оны 6 сарын 3-ны “Өдрийн сонин’’-д ярилцлага өгөхдөө төрийн мэдлийн Эрдэс -Таван толгойг ямарч ашиггүй, захирлууд нь үргэлж хэрэгт холбогдож мөнгө угаадаг, ямар ч хэрэггүй компани болохоор ярилаа. 
 
Тэгвэл мөн энэ өдөр, мөн энэ сонины дугаарт Эрдэнэс- Таван толгойн захирал асан Авилгатай тэмцэх газарт баригдаж шалгагдаж байгаа Я. Батсуурь ярилцлага өгч Энэржи ресурс нь Чингис бондын 1.5 тэрбум доллараас их өртэй Олон улсын санхүүгийн барьцаанд орсон хуурамч хоосон цаасны компани гэж зарлалаа. 
 
Нэг тонн нүүрс гаргахдаа 9 долларын алдагдал хүлээдэг бол Эрдэнэс -Таван толгой 5 долларын ашиг олж байдаг, үргэлж төрийг муу менежер гэж гутаадаг, төрийн болон улсын компанийг ашиггүй ажиллаж байна гэж доромжилж хувьдаа завшдаг, өөрсдөө жинхэнэ муу менежер гэдгийг хэлсэн. 
 
Хүнд байдлаас гархын тулд Эрдэнэс -Таван толгойг залилан мэхэлж авахын тулд гүжирдлэгэ, гүтгэлэг явуулж захирлуудыг нь баривчилуулдаг байна. Ийм учраас УИХ-ын гишүүн Л. Эрдэнэчимэг хэлэхдээ “Энержи ресурс”-ын төлөөлөгч Л. Энх-Амгалан хуулиа мэдэж, дуугүй байвал таарна гэж мэдэгдсэн билээ. 
 
Өнөөгийн Их хуралд “Энержи ресурс”-ын олон хувь нийлүүлэгч дампуурсан компанийхаа эрх ашгийг хамгаалан өдөр бүхэн хашгиралдаж байна.
 
Эх сурвалж: "Хөх толбо" сонин