Орон нутгийн буюу аймаг, сум, дүүргийн ИТХ-ын сонгуулийн санал хураалт ирэх сард болно.
Үүнтэй холбоотойгоор сонгуульд оролцох намууд ч тодроод буй.
Дийлэнхи орон нутагт МАХН, АН-тай, МАХН, МҮАН-тай, МАХН, ИЗНН-тай гэсэн эвслүүд оролцохоор болсон.
Тэгвэл улс төрийн хүрээнд "жижиг" гэгддэг намууд ч мөн аймаг, сум, дүүрэгт өөрийн төлөөлөлтэй болохыг зорьж буй бололтой.
Тухайлбал УИХ-ын сонгуулиар хамгийн бага хүний санал авсан Эрх чөлөөг хэрэгжүүлэгч нам сонгуульд оролцохоор бүртгүүлжээ.
Тус намын дарга Ш.Төмөрсүх “Манай намаас Баянгол дүүрэгт нэрээ дэвшүүлэх хүн байвал өнөөдрийн дотор анкет бөглөнө үү” гэсэн зар тавьсан байна. Уг зараар холбогдвол : "Нэг их шаардлага байхгүй ээ. Харин бүртгэлийн хураамж 100 мянган төгрөгөө өгөх ёстой" гэсэн хариу өгч байлаа.
Л.Ганзориг
Сэтгэгдэл0
хаха
Ийм нам манайд байдаг юмуу???
Сонгуулийн дуулианаар мань эр хэдэн төгрөг хийх нь. Боддог л болол. Гэхдээ хэн ч танихгүй, үзээд өгөе гэхнээ ганц ч лидер үгүй энэ наманцарыг тоож нэр дэвшсэн болж 100000 төгрөгөө салхинд хийсгэх хүн олдох нь юу л болдоо
URUVDULTEI YM...IIM NAMIIN DARGATAI IIM L NAMDA ZAILUUL
XQQRXQN, egdyytei yum aa, kkk.
ёооё??????? энэ халтар бас бизнес хийчих юм аа.
Ямар их шуналтай новш вэ? Энэ чинь
arai ch dee bolimoor yum...
Kkk. iim nam, iim namiin darga baidag uym uu?
Ýðõ ÷ºëººã õýðýãæ¿¿ëýã÷ íàì áàéõäàà ÷ ÿàõàâ äýý. ßàñàí ÷ èíýýäòýé, ýãä¿¿òýé, ºðºâä캺ð ÷ þì á äýý
Ц.Амгаланбаяр нь цагдаагийн хөрөнгөлөг хурандаануудын угшилтай хүн. Замын цагдаагийн газрын даргаар ажиллаж байгаад хэрэгт холбогдон шалгуулж, дараа нь Цагдаагийн академийн захирлаар түр ажиллаж байгаад 2007 онд ОБЕГ-ын даргын албанд томилогдон төсвийн хөрөнгөөр тэрбумтан болох гараагаа эхэлсэн. Ц.Амгаланбаяр ОБЕГ-ын даргын албан тушаалд томилогдоод тав ч хоноогvй байж, тараа таниулсан гэдгийг уншигчид маань санаж байгаа байх. Дур мэдэн халаа сэлгээ хийж, өөрийн хvмvvсээ Онцгой байдлын албанд ажилтай болгосон, гаргасан тушаал, шийдвэр болгон нь хууль зөрчсөн, төсвийн хөрөнгийг зvй бусаар завшсан гээд сүүлийн жилүүдэд тvvний хууль бус vйлдэлтэй холбоотой мэдээлэл тасраагvй. Хууль хяналтынхан нэг бус шалгаж байсан удаатай ч тэрээр энэ бvхнийг хэрхэн зохицуулж, хав дарж өнгөрөөж буй нь бас л сонирхол татна. Ц.Амгаланбаяр хууль зөрчсөн, тендерийн мөнгөнөөс халаасалдаг, хөрөнгө орлогын мэдүүлгээ дутуу мэдүүлдэг гэж байнга хэл амны бай болж байдаг нэгэн. Тийм ч учраас Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Амагаланбаярт генерал цол олгохоос татгалзсныг эх сурвалж өгүүлж байна. Өнгөрөгч хавар Дорнод аймгийн Баяндун суманд гарсан тvймрийг унтраахаар ажиллаж байсан 4 аврагч, гал сөнөөгч амиа алдаж, 1 аврагчийн бие 60 хувь тvлэгдэж, vхэл амьдралын зааг дээр эмчлүүлж байгаа. Нас барсан 4 аврагчийн 1 нь эмнэлэгт амьд ирсэн бөгөөд гадаадад эмчлүүлэх зардлыг нь Ц.Амгаланбаяр шийдвэрлэхгүй удааснаас шархаа даалгүй нас барсан байна. Уг нь голд тулаад унтрах байсан түймэрт Ц.Амгаланбаяр эндээс загнасаар байгаад аврагчдыг үхэл рүү түлхсэн хэмээн аймгийнхан ярьцгааж байна. Уг харамсалт явдалтай холбогдуулан ОБЕГ-ын дарга Ц.Амгаланбаяр “би хариуцлага хvлээхэд бэлэн. Надад хариуцлагаас зайлсхийх шалтгаан байхгvй” хэмээн мэдэгдэж, шударга, хариуцлагатай албан тушаалтны дvрд тоглож байсан. Тухайн үед “Гал түймрийг унтраахаар ажиллаж байсан алба хаагчид ямар техник хэрэгсэл ашиглаж байсан юм бэ?” гэсэн сэтгүүлчийн асуултад Ц.Амгаланбаяр “Ой хээрийн түймэр унтраахад ашиглагдах техник хэрэгсэл хязгаарлагдмал байдаг” гэж хээв нэг хариулж байсан. Уг нь өөрөө баяжих, хөрөнгөжих сэтгэлгээгээ хойш тавиад ажилласан бол аврагчдийг гал унтраах багаж хэрэгсэл, галаас хамгаалах хувцсаар хангах бололцоо байсан. Ц.Амгаланбаяр төсвийн хөрөнгөнөөс амжилттай хумсалсныхаа дүнд хотын “А” зэрэглэлийн бүс буюу 1-р төрөх эмнэлэгийн зүүн талд TG төв хэмээх том хаягтай 6 давхар барилга хувьдаа барьж бусдад түрээслэсэн, Зайсангийн аманд 10 орчим өрөөтэй тансаг харшид амьдарч байгаа, мөн өнгөрсөн 4 жилийн хугацаанд хадгаламжиндаа 100 сая орчим төгрөгтэй болсон. Уг нь, Ц.Амгаланбаяр аль эрт хууль бус vйлдлийнхээ хариуд хариуцлагаа vvрээд явах ёстой байсан юм. Ц.Амгаланбаяртай холбоотой сөрөг мэдээ мэдээллүүд тасрахгүй гарсаар байна. Хамгийн сүүлд л гэхэд Сүхбаатар аймгийн Онцгой байдлын хэлтсийн дарга А гэгч ууж согтууран машин барьж яваад гурван хүний амь насанд хүрсэн байна. Өмнө нь А-г үе үе архи ууж байгаа талаар аймгийн удирдлагаас Ц.Амгаланбаярт мэдээлж байсан тухай эх сурвалж өгүүлж байна. Гэвч Ц.Амгаланбаяр уг этгээдтэй хариуцлага тооцоогүйгээс хэрэг үйлдэгдэх нөхцлийг бүрдүүлсэн байна. Мөн хэдхэн хоногийн өмнө тус байгууллагын алба хаагчид дээд удирдлагын тушаалаар хувийн орон сууцны барилга дээр ажиллаж байгаад ахлах дэслэгч О гэгч хүнд бэртэн нэг нүд нь таг сохорсон байна. О-г эмнэлэгт эмчлүүлж байхад нь түүнийг хүнтэй уулзуулахгүй, ярилцлага өгүүлэхгүй, зураг авахуулахгүй байхын тулд байнгын харуул манаатай байлгасан. Одоо өрөөсөн нүдгүй болсон О-г аврагч Ч-гээр байнга асруулахаар ажлаас нь чөлөө өгсөн байна. Хамгийн хачирхалтай нь дээрх хоёр гэмт үйлдлийн талаар Шинэчлэлийн Засгийн газрын Шадар сайдад ердөө мэдээлээгүй байсан байна. Гай болж нэгэн сэтгүүлч Шадар сайдыг Аврах тусгай ангид ажиллах үеэр хувийн барилга дээр ажиллаж байгаад хүнд бэртсэн О гэгчийн талаар асуулт тавьснаар хэрэг мандах нь тэр. Уг ажиллагааны дараагаар Ц.Амгаланбаяр өөрийн хэвлэлийн ажилтнуудаа өрөөндөө дуудан тэр сэтгүүлчээр яах гэж тийм асуулт тавиулав. Ямар зорилготой ингэв, яагаад асуулгахгүй байж чаддаггүй юм бэ? хална, зайлуулна гэж загнасан байна. Эндээс харахад өөрийн үйл ажиллагаатай холбоотой алдаа, дутагдлаа ямар нэгэн байдлаар дарж өнгөрөөдөг талаар тус салбарын албан хаагчдын дунд тархсан яриа үнэн болохыг нотолж байна. Ц.Амгаланбаяр нь гэмт үйлдлийг төдийгүй 2010 онд малын гоц халдварт өвчнийг хүртэл нуун дарж нэг айлын хотонд нь нам дарчих байсан шүлхийг төрийн өндөрлөгүүд болон нийтэд зарлан мэдээлээгүйгээс болж газар авахуулан 5 аймгийн 24 сумыг хамруулж 25 мянга гаруй малыг устгалд оруулж, улсад 8 тэрбум гаруй төгрөгийн хохирол учруулжээ. Ц.Амгаланбаяр хууль бус vйлдлээ нуухын тулд 2008-2010 онд жил бүр байгууллагынхаа 10-12 хvнийг Хайнанд 7-10 хоног, 2011 онд 26 хvнийг Сингапур, Малайзад долоо хоног төсвийн мөнгөөр аялуулсан, зөвхөн энэ жилийн аялалд л гэхэд 78000 ам.доллар буюу 103 сая төгрөг зориулалтын бусаар зарцуулсан мэдээлэл байна. Ц.Амгаланбаяр цагдаагаас өөрийн жолоочоор дагуулж ирсэн Гантулгаа онцгойгийн Автобаазын даргаар томилсон. Гантулга нь тус баазын 5-н автомашиныг акталсан нэрээр хувьдаа авч, төрийн өмчийг завшсан байна. Гантулгыг энэ үйлдэлд нь Авилгатай тэмцэх газраас эрүү үүсгэн шалгаж байгаа бөгөөд Ц.Амгаланбаярын итгэлт хүн тул мөн л бүдгэрэх тал руугаа орж байгаа бололтой. Онцгой байдлын ерөнхий газрын Улсын нөөцийн газрын дарга Д.Батсайхан нь 2008 оны арванхоёрдугаар сард “Бооцын тариа” ХХК, “Баяржавхлан” ХХК-ийн ОХУ-аас импортоор оруулж ирсэн 936,6 тн улаан буудайг дотоодын улаан буудай хэмээн С.Баярын Засгийн газрыг молигдон худалдан авч, Монгол Улсын Засгийн газрын 2007 оны 227 дугаар тогтоолд “Дотооддоо үйлдвэрлэж, дотоодын гурилын үйлдвэр, Тариалан эрхлэлтийг дэмжих санд нийлүүлсэн улаан буудайн тн тутамд 80 мянган төгрөгийн урамшуулал олгоно” гэж заасны дагуу Д.Батсайхан 74.9 сая төгрөгийг улсын төсвөөс авсан байдаг юм. Тогтоол шийдвэрийг хувьдаа ашигтайгаар хувирган, ашиг хонжоо олж чаддагийн бодит биелэл ийнхүү Онцгой байдлын ерөнхий газарт Ц.Амгаланбаярын шууд удирдлагад ажилладаг, түүний дотны найз, цагдаагийн байгууллагаас дагуулж ирсэн Д.Батсайхан гэгч даргын гараар амилсан нь энэ. Д.Батсайханд Авлигатай тэмцэх газраас эрүүгийн хэрэг үүсгэн шалгаад уг хэргийг шийдвэрлүүлэхээр прокурорт шилжүүлсэн боловч уг хэрэг өнөөг хүртэл шийдвэрлэгдээгүйгээр үл барам замхрах шатандаа орсон байна. Өнөө хууль шүүхийн өмнө иргэн бүр тэгш байх зарчим хаана байна вэ? Цагдаад ажиллаж байсан хүнд хууль өөрөөр, хөнгөлөлттэй үйлчилдэг юм байна гэсэн хардалтыг зүй ёсоор төрүүлж байна. Албан тушаалаа урвуулан ашигласан, залилан мэхэлсэн хэрэгтээ тэрээр өнөөдөр эрүүгийн хариуцлага хүлээх нь лавтай. Авлигатай тэмцэх газраас 2008 онд Д.Батсайханыг албан тушаалаас нь түдгэлзүүлэх мэдэгдлийг Онцгой байдлын ерөнхий газрын дарга Ц.Амгаланбаярт хүргүүлсэн боловч өнөөг хүртэл уг мэдэгдлийг хэрэгжүүлээгүй байна. Эндээс харахад Ц.Амгаланбаяр өөрөө уг гэмт хэрэгт холбоотой нь нотлогдож байна. 2008 оноос хойш Онцгой байдлын байгууллагад олон тооны барилга байгууламж улсын төсвийн хөрөнгө оруулалтаар баригдаж байгаа бөгөөд тэдгээрийн үнэлгээ нь өөр хоорондоо өөр өөр байдаг нь тендерт оролцогч компаниудын удирдлагын гайхширлыг төрүүлдэг байна. Ц.Амгаланбаяр тэргүүтэй бүлэг этгээдүүд элдэв зальт башир аргаар тендерийн мөнгөнөөс халаасалдаг байна. Тендерт оролцогч компаниудын удирдлага Онцгой байдлын байгууллагаас Ц.Амгаланбаярыг зайлуулаагүй цагт тендерийн будлиан тасрахгүй гэж өөр хоорондоо ярилцах болсоор удаж байна. Иймээс Шинэчлэлийн Засгийн газрын тэргүүн-Ерөнхий сайд Н.Алтанхуяг, шударга ёсыг тогтоохоо амласан Шадар сайд Д.Тэрбишдагва нар Ц.Амгаланбаяр хэмээх төрөөс төрсөн тэрбумтан, хариуцлагагүй этгээдэд хариуцлага тооцох цаг болжээ. Онцгой байдлын албаны албан хаагчид тус албанд шинэ шударга удирдлага, шинэчлэл хэрэгтэй байгааг өөр хоорондоо ярьж байна. Ц.Амгаланбаяр нь Засгийн газраас, видио хурлаар өгсөн үүрэг даалгаврыг хэрэгжүүлэх, өвлийн бэлтгэлийг хангах тулгамдсан ажлуудыг хийхийн оронд 2012 оны 9 дүгээр сарын 29-30-ны өдрүүдэд Шадар сайд асан М.Энхболд, нийслэлийн Засаг даргын Тамгын газрын дарга асан Болдсайхан, Нийслэлийн Онцгой байдлын газрын дарга Батбилэг нарын хамт Хэнтий аймгийн Хөх нуурт хуучнаа санагалзан зугаалсан байна. Ч.Анар Зочин Зочин, 2012-10-08 11:34:56, 124.158.125.112Хариу бичих 1 horoolol-iin Kenzo night bar odor bur shoniin 4 hurtel ajillaj baina tend medeej bainga heruul zodoon arhidalt huuhendelt hereg olon garch baigaa eniig BGD SHD zagdaa shuuh mergejiliin hyanaltiin gazar hyanaltaa avch uil ajilgaag ni hurdan haaj zagsoo ok.. Ondor mongon torguul onoo BGD bolon Hotiin darga uun deer sain ajillaahiih heregtei bainaa...... SHD-iin irged SHD 1 horoolol-iin irged., 2012-10-08 11:41:21, 202.21.105.51Хариу бичих harvaas hujaa bna zochin, 2012-10-08 12:34:05, 182.160.19.33Хариу бичих ATG yugaa hiigeed tolgoigii n ileed bainaa. Mash sain shalgah heregtei ,ih yum garna daa. Зочин, 2012-10-08 12:35:52, 202.179.20.192Хариу бичих Enhtaivan,Bayandelger 2 hujaagiin erliizuud shuu dee.Mah tsusnii holbootoi . Зочин, 2012-10-08 12:38:23, 202.179.20.192Хариу бичих Muu avilgach, naadah chin humuusiig yalgaj haritsdag avilgachin. Hujaa nart bas gazar zarsan Zochin, 2012-10-08 16:02:38, 180.235.176.61Хариу бичих Ogtsruul Hi, 2012-10-08 17:57:24, 203.194.115.175Хариу бичих ogtsruulah bish, shorondhiih heregtei.darga bolsnoosoo hoish het ih bayajsan daa. Зочин, 2012-10-08 18:57:56, 202.179.20.152 Hogiin novsguud shtee. Enhtaivan g bas ATG d shalguulah heregtei. Nalaihiin dulaany stancad nasaaraa NUURS shaglalaa shtee. Yazaitlaa targalsan novshnuud, huuli shuuh shudraga yos bas mongold bdg gdgiig medruuleh heregtei. Shorond baih novshnuuddaa. Hujaagiin erliiz, huuhemseg garuud. Awgai naraa ch bas guwdug. Nalaihiin number1 uud shtee, 2012-10-08 19:21:58, 180.176.32.39Хариу бичих Энхтайван Налайхын дулааны станцын дарга хийж байхдаа тэрбумтан болсон. Одоо Налайхчууд нүүрснийхээ хажууд байж байж хотынхноос өндөр үнэтэй дулаан хэрэглэдэг. Үүнийг ч гэсэн шалгах хэрэгтэй. Налайхын дулааны станц гэж дарга нараа тэрбумтан болгодог тун өгөөжтэй газар бий түүнийх нь төлөөсөнд Налайхчууд өндөр үнэтэй дулаан хэргэлдэг юм. Зочин, 2012-10-09 10:48:07, 202.179.23.193Хариу бичих судасны хатуурал нарийслаас шалтгаалах дараах эмгэгүүдийг эрүүлжүүлэх бүтээгдэхүүн борлуулж байна. үүнд: Тархины судасны хатуурал, судасны уналт, зүрхний титэм судасны хатуурал, ишеми, даралт даралт ба хуян, г.м Мөн дээрх эмгэгүүдийн талаар эрүүл мэндийн зөвлөгөөг үнэ төлбөргүй өгнө. та бүхнийг урьж байна 96665038 зүрх судас , 2012-10-09 14:55:45, 202.9.47.131Хариу бичих судасны хатуурал нарийслаас шалтгаалах дараах эмгэгүүдийг эрүүлжүүлэх бүтээгдэхүүн борлуулж байна. үүнд: Тархины судасны хатуурал, судасны уналт, зүрхний титэм судасны хатуурал, ишеми, даралт даралт ба хуян, г.м Мөн дээрх эмгэгүүдийн талаар эрүүл мэндийн зөвлөгөөг үнэ төлбөргүй өгнө. та бүхнийг урьж байна 96665038 зүрх судас , 2012-10-09 14:56:00, 202.9.47.131Хариу бичих ajilaa hiij chadahgui bol ugchuuchee odoo idej uuj handaggui yumuu uur negend ni bas jaahan ideh bolomj olgooch tegvel deer bhaa odoo bur azaartaagui deelee numruugui deeree bolison bhaa tegjil zuvulmuur bna daa zochin, 2012-10-11 11:21:14, 103.10.21.167Хариу бичих ОБХын орон нутаг дах ажилчид нойр хоолгүй өдөр шөнөгүй ажиллаж байдаг галзуу нохой галуу шувууны өвчин гал түймэр зуд зурхан төөрсөн түлэгдсэн байгалын гамшиг гээд аймаг орны бүхий л ажилыг хийдэг тэгсэн атал авдаг цалин бага амралт байхгүй өрөвдөлтэй хүмүүс шүү тэгтэл дарга даамалууд ,,,,,,,,,,,,,