sonin.mn

Энэ жил Шинэ жил болон Цагаан cap, үргэлжлүүлээд Мартын-8 зэрэг олон баярын ихэнх нь амралтын өдөр болон амралтын өмнөх, хойно өдрүүдэд таарч байгааг хэлэх үү, монголчууд ёстой хутгаа тавилгүй мах идэж, хундага тавилгүй урт хугацаагаар баярлав. Бараг өмнөх баяр нь өндөрлөөгүй шахам байхад дараагийнхтай золгох.

Жишээ нь сая шинийн 15 дуусаагүй, хол ойрын зарим нь золгож амжаагүй, жилийнхээ засал номоо хийлгээгүй шахам байхад нь эмэгтэйчүүдийн баяр болж, ажил хийдэг бус амардаг, баярладаг өдрүүд үргэлжлэв. Үүнээс үзэхэд монголчууд нэг бол хийх ажилгүй, их хөгжсөн баян орон гэмээр. Олон баярыг нэг "гольдрилд" оруулж цэгцлэх талаар олон жил ярьж буй боловч өнөө хэр шийдсэн зүйлгүй, баярын өдрүүд үргэлжилсээр...

Эх сурвалж: "Бизнес таймс" сонин