sonin.mn
БНХАУ-ын Төрийн зөвлөлийн гишүүн бөгөөд ГХЯ-ны сайд Ван И 4 сарын 23-ны орой Америкийн Нэгдсэн Улсын Гадаад Харилцааны Зөвлөлийнхөнтэй цахим уулзалт хийсэн билээ.
 
 
Энэ үеэр Ван И: " Хятад Америк хоёр орны төрийн тэргүүн нар сар шинийн битүүний орой утсаар ярьсан нь Хятад, Америкийн харилцааны ерөнхий чиг хандлагыг тодорхойлж,  Аляска мужийн Анкориж дахь яриа хэлцэл нь цар тахлын нөхцөл байдал дахь хоёр орны дээд зиндааны нүүр тулсан харилцааг эхлүүлсэн юм. Гэтэл Америкийн шинэ Засгийн газрын Хятад улсад чиглэсэн бодлого нь өмнөх  Засгийн Газрын бараан сүүдрээс гарч чадаагүй, Хятад улстай холбоотой буруу ойлголтоос гарч чадаагүй төдийгүй Хятад улстай харилцах зөв арга зам олж чадаагүй байсаар байна." гэв.
 
 
Мөн Ван И АН-ын талд хандан таван зүйлийн хүлээлт байгаагаа дурьдав. Энэ нь нэгд, АНУ  Хятад улсын хөгжлийг бодитойгоор авч үзэх ёстой. Хоёрт, Хятад улстай энх тайвнаар зэрэгцэн орших, хамтран ажиллаж хамтдаа амжилтад хүрэх шинэ замыг нээх, гуравт, Хятад улсын бие даан сонгосон хөгжлийн зам болон тогтолцоог хүндэтгэн хандах, дөрөвт, олон талт үзлийг жинхэнээсээ хэрэгжүүлэх, тавд, Хятад улсын дотоод хэрэгт оролцохгүй байх зэрэг болно. Мөн Хятад Америк хоёр улс “шинээр хөгжиж буй том гүрэн болон хүч чадлаа хадгалж буй том гүрэн зайлшгүй сөргөлдөх” хувь заяанаас зайлсхийж, үзэл суртлын болон нийгмийн тогтолцооны зөрөөнөөс давж, хүйтэн дайны болон  эвсэл бүлгийн сөргөлдөх сэтгэхүйгээс давж, хоёр том гүрэн энх тайван зэрэгцэн орших, хамтран ажиллаж хамтдаа амжилтад хүрэх замыг идэвхтэй сүвэгчлэх хэрэгтэй юм. Шударга байр суурь баримталж, Хятад, Америкийн харилцааг зөв замд нь буцан орохыг ахиулахын тулд бүтээлч үүрэг гүйцэтгэхийг Америкийн Гадаад харилцааны зөвлөлд хүсэж байна" гэжээ.