ЛОНДОН. /TASS/. Хуульч Сергей Магнитскийн хэрэгт холбогдуулан Оросын 14 иргэнийг Их Британийн олон улсын авлигын эсрэг шинэ хориг арга хэмжээний жагсаалтад оруулжээ.
Их Британийн Гадаад хэргийн яамны хориг арга хэмжээний жагсаалтад Татварын гэмт хэрэгтэй тэмцэх газрын орлогч дарга Артем Кузнецов, Мөрдөн байцаах газрын мөрдөгч асан Павел Карпов, мөрдөн байцаагч Станислав Гордиевский, Олег Уржумцев, Нийслэлийн татварын хяналт шалгалтын газрын дарга Ольга Степанова (түүний нөхөр Владлен Степанов), Елена Химина; хуульч Андрей Павлов, Юлия Майорова; "Гранд-Актив" компанийн ерөнхий захирал Алексей Шешеня; бизнес эрхлэгч Вячеслав Хлебников, Виктор Маркелов; “Универсальный банк сбережений” банкны хамтран эзэмшигчид болох Дмитрий Клюев, Геннадий Плаксин нар багтжээ.
Өмнө нь тэдний заримыг АНУ хориг арга хэмжээний жагсаалтдаа мөн оруулсан байна.
Их Британийн хоригт зааснаар, дээр дурдагдсан хүмүүс "2007 онд хэрэгжүүлсэн татварын буцаан олголтын луйврын схем ашиглан улсын 230 сая ам.доллартай тэнцэх хэмжээний хөрөнгийг шамшигдуулсан"-тай холбогдуулан хязгаарлалтын арга хэмжээг авсан гэжээ. Түүнчлэн энэ мөнгөний зарим хэсгийг гадаад руу гаргасныг дурдсан байна.
Жагсаалтад нийт 6 улсын 22 хүний нэр багтжээ. ОХУ-ын иргэдээс гадна Гватемал, Хондурас, Никарагуа, Судан, ӨАБНУ-ын иргэд байсан аж. Хоригт багтсан хүмүүсийн Их Британи дахь хөрөнгийг нь царцааж, тус улсын нутаг дэвсгэрт нэвтрэхийг нь хоригложээ.
Э.Аянзаяа
Эх сурвалж: Монцамэ агентлаг
Сэтгэгдэл0
орос энэ арлын жижигхэн улсыг хойт мөсөн далайг яз өргөөд хаядаг шигээ доороос нь өргөж хаяад галт уул асаачихгүй яасан юм бол байнага дээрэлхүүлж байх юм нэг улс далдарч байвал аз биз дээ
Супер орк байна даа
Одоо Сүгийн хөрөнгүүдийг царцаая
Oros buzar.Unend diilegdej bna.Mongoloos yamar ih baigaliin baylag odor shongui galt teregerer 20 garui jil teeverlej zooson?! Cots niigmiin ued.Heden zuun trillion $ !!!!
монголоос өдөр шөнөгүй зөөдөг юу байсан юм ганц эрдэнэт юу эрдэнэт гэж бүхэл бүтэн хот байна оюу толгойг зөөж байгаа улс эрдэнэт шиг хот байна уу эрдэнэтээс арав дахин их нөөцтэй орос монголоос малыг эрүүлжүүлээд мал эмнэлэг мал үржлийн станц бэлчээр хадлан малын өвчний хоргүй тариа вакцин малын эмч зоо техникч гээд зөндөө ажилтан орсын жаран естэй давхиж байв одоо тэр малын ген устаж хортой эм тариагаар амьдарч хортой махыг идсэн хүмүүс рак тус ч үхэж байна орос монголоос мах авахгүй эрүүл бус мал ихэнх нь----------