“Богдхан төмөр зам” төслийг хэрэгжүүлэх ажлын явцын талаар ажлын хэсгийн гишүүд Монгол Улсын Ерөнхий сайдад танилцуулав.
Богдхан төмөр замын төсөл нь Монгол-Оросын хувь нийлүүлсэн “Улаанбаатар төмөр зам” нийгэмлэг /”УБТЗ” ХНН/-ийн гол замаас Мандал өртөөнөөс салаалан Богдхан уулын урдуур тойрч Мааньт өртөөнд холбогдох чиглэлтэй төмөр замын төсөл юм.
Уг төсөл хэрэгжснээр төмөр замын дамжин өнгөрөх болон бусад экспорт, импортын ачаа тээврийг Богд уулын урдуур тойруулж, Нийслэл дундуур өнгөрүүлэлгүй аялуулна. Төмөр замын одоогийн шугамыг зорчигчийн галт тэрэг аялуулах, хот дүүргийн нийтийн зорчигч тээвэрт ашиглах боломж бүрдэнэ.
Мөн Богдхан төмөр замын төсөл нь “УБТЗ” ХНН-ийн гол замын хамгийн өндөр хэвгийтэй, жингийн хугарал үүсгэдэг (галт тэрэгний жин 4,200 тонн хүртэл буурдаг), өгсүүр хэсгүүд болох Эмээлт, Хоолтын давааг тойруулж тавьснаар галт тэрэгний хэсгийн хурд нэмэгдэн бүх хэсгүүдэд ижил 5,800-6,000 тонн жинтэйгээр аялж ачаа тээвэрлэлтийг жилд 5-6 сая тонноор нэмэгдүүлэхээс гадна Эмээлт зөрлөгөөс Хангай зөрлөг хоорондын замд байрлах хамгийн бага радиустай тахирууд дээр үүсдэг хүндрэлүүд шийдвэрлэгдэж, зам ашиглалтын зардлыг бууруулах эдийн засгийн үр ашигтай юм. Улаанбаатар хотын автозам болон төмөр замын ачаа тээврийн ачааллыг бууруулах, эргэлтийг нэмэгдүүлэхэд үр өгөөжөө өгнө хэмээн тооцож буй.
Богдхан төмөр замыг барьж байгуулах талаар Монгол Улсын Их Хурлаас 2016 онд баталсан “Монгол Улсын Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөр” болон “Монгол Улсын эдийн засгийг сэргээх хөтөлбөр”-т тус тус тусгасан байдаг.
Иймд ажлын хэсгийн ерөнхий төлөвлөгөө, зураг төслийн ажлын урьдчилсан төсөв, төлөвлөгөөний шинэчилсэн ерөнхий мэдээллийг өнөөдөр танилцуулав. Нэн тэргүүнд нарийвчилсан зураг төсөл боловсруулахад шаардагдах судалгааны ажлыг эхлүүлэх нь зүйтэй гэдгийг Ерөнхий сайд хэлээд судалгааны ажлын санхүүжилтийг богино хугацаанд шийдвэрлэх гарцыг ажлын хэсгийн гишүүд болох Сангийн сайд, ЗТХ-ийн сайд нарт даалгаж, Засгийн газрын хуралдаанд танилцуулахыг үүрэг болгов гэж Засгийн газрын Хэвлэл, мэдээлэлтэй харилцах газраас мэдээллээ.
Сэтгэгдэл0
development is not plant , road , the development is business ecosystem
Оюунэрдэнэ ч 1юм хийх гээд л байгаа юм.За тэгээд худлаа поп хүүк мүүкдээ даруулаад бас ёслоод битгий өнгөрчөөсэй л гэж хүсэх юм.
Аль дээр л Бат-Үүлийн хийнэ гэж төлөвлөчихсөн ажил ш дээ. 16 онд Ардчилсан нам ялсан бол аль хэдийн хийгдчих ажил байсан юм. МАН-ыхан дандаа гай удаж, улдаж чангааж, хойшлуулж сунжруулж байх юм. Коммунистууд аа гэж
Хэн ярьсан нь бус хэрэгжүүлсэн нь чухал, наад нам ярьдагаа болицгооё
Хүний хийх гэж байсан ажлыг саатуулж зогсоочихоод...хэдэн жилийн дараа өөрийн санаа мэтээр сурталдахаа болимоор юм биш үү?
Социализмын үед төсөл бэлэн болчихсон байсныг ардчилсан хувьсгалчид нугаслачихсан гэдэг.
тэгээд хийх нь яасан юм өчнөөн бондын зээл,концесс,ОТ г Дубайдсан ашиг гээд л байж л байсан ш дээ
Зөв ажил болно доо...
Маш яаралтай Спутник, Пфайзераа л авахаа бод. Ковидоо дарж иргэдээ амьдрал амьжиргаатай нь залгуулахаа бод. Өөр юунд ч бүр юунд ч шүү битгий ингэж салбаганаад бай. Ард түмэн хэцүүдлээ. 90 хувь нь яг одоо маш хүнд байдалд орсон байх шүү. Та нар яахав орлого алдах биш. Амьжиргааны таван цаас яаж олноо гэж санаа зовох биш. Энгийн иргэд яаж бгаа бол гэж боддог уу ер нь.
Убьз -ын даргаар ажиллаж байсан Пүрэвбаатар хамт ажиллаж байсан хэдэн зулуучуудтөй их л хүчин зүтгэл гаргаж төсөл дээр нь ажилласан дааа
Gol asuudlaa shiidehguigeer yavahgui ee, hunii erh Zorigiin asuudlaa shiid!!!
YUM hiine gej baihgui, shuuh zasaglalaa halaxguigeer bugd Xudlaa!!!
Urgui zardal bn. Odoogiin tumur zamiin achaalal buren ashiglaj suraad daraa ni bodoj bolno. Ger horoololliin asuudlaa ehleed nuulgej tsegtselj hotiig ulsiin niislel shig bolgowol
Бас юун үлгэр вэ. Байхгүй байж байж нэг
Гарч ирээд агаарын юм яриад унах юм аа. Эхлээд наад короног зогсоох урьдчилан сэргийлэх ажлаа яаралтай төлөвлө.
Монголын төмөр зам яагаад муруй тахир согтуу хүнээс дор тавьсан бэ гэхээр дээр үеийн монголчууд тэр энүүгээр зам тавьбал чөтгөр гүүдэлтэй гэсээр тийм замтай болсон гэдэг
Анх төмөр зам тавьж байхад трассаа алдчихсан
За болилдоо хөгшчүүлээ, Өмнөх Зүүнбаянгийн 416км төмөр замынхаа үлдэгдэл мөнгийг өгөөгүй байж дахиад юун үлгэр яриад байнаа. Одоо карентины дараа өгөхгүй бол босч тэмцэнэ шүү новшнуудаа. Ард түмнийг арай л доромжилж байна... Идэж ууж ханаагүй юу хувалзнуудаа...
Аль эрт 2014-15 оны үед Зам тээврийн сайд Жэнко, Гансүх нар дараа жил бэлэн болчихно !! гээд Элбэгдорж ерөнхийлөгчийн өмнө амлаад байсан тэр зам уу??!