sonin.mn
Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн 26.1-р хэсэгт “Ерөнхийлөгчид нэр дэвшүүлэх ажиллагааг санал авах өдрөөс 40 хоногийн өмнө эхлүүлж, гурав хоногийн хугацаанд дуусгана” заасан билээ. Иймээс ч СЕХ-ноос баталсан Сонгууль зохион байгуулах цаг хугацааны хуваарьт заасны дагуу 4 сарын 30-наас 5 сарын 2 хүртэл гурав хоногийн хугацаанд  улс төрийн намууд Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөх нэр дэвшигчдийг тодруулж буй юм.
 
Тэгвэл УИХ-д суудал бүхий бас нэг субьект болох ХҮНам, Монголын Социал Демократ Нам, Зүй Ёс Намын "Зөв хүн-Электорат" эвслээс "Датаком" ХХК-ы Захирал Д.Энхбатыг нэр дэвшүүллээ.
 
Д.Энхбат нь УИХ-ын гишүүн, Монголын Ногоон Намын даргаар ажиллаж байсан нэгэн билээ.
 
М.Чойжал