sonin.mn
АНУ-ын Төрийн Нарийн Бичгийн Дарга Энтони Блинкен Монголын ард түмэнд баяр наадмын мэнд дэвшүүлжээ.
 
Тэрээр мэндчилгээндээ: 
"Миний бие АНУ-ын нэрийн өмнөөс Монгол Улсын ард иргэдэд тусгаар тогтнолын 100 жилийн ойн баярыг хүргэн, сайхан наадахыг хүсэж байна.
АНУ нь Монгол Улсын хувьд стратегийн түнш, гуравдагч хөрш бөгөөд манай хоёр улс ардчиллын үнэт зүйлс, хүний эрхийг дээдэлж, хуульд захирагддагаараа нягт түншлэлийн харьцаатай билээ. 
 
Хэдий энэ жил уламжлалт эрийн гурван наадам тань коронавирусын улмаас өнжиж буй ч АНУ танай ард түмний тусгаар тогтнол, бүрэн эрхт байдал, уламжлалт соёлыг  үргэлж дэмжсээр байх болно. 
 
Монгол түмэн сайхан наадах болтугай." гэжээ.