Монгол Улсын Ерөнхийлөгчөөс Тулгар төрийн 2230 жил, Их Монгол Улс байгуулагдсаны 815 жил, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 110 жил, Ардын хувьсгалын 100 жилийн ойд зориулан дэвшүүлсэн мэндчилгээг хүргэж байна.
МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧИЙН МЭНДЧИЛГЭЭНД:
“Тусгаар тогтносон, бүрэн эрхт, эрх чөлөөт Монгол Улсын эрхэм хүндэт ард иргэд ээ!
Элэг нэгт миний Монголын ахан дүүс ээ!
Та бүхэндээ Тулгаp төрийн 2230, Их Монгол Улсын 815, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 110, Ардын хувьсгалын 100 жил, Монгол Улс НҮБ-д бүрэн эрхт гишүүнээр элссэний түүхт 60 жилийн ойн баярын мэндийг өргөн дэвшүүлье!
Төв Азийн цээжинд байгуулагдсан Монгол хэмээх улсыг ертөнцийн чихнээ дуурсгаж, тэмцэл ялалтын гайхамшигт их түүхийг бүтээж, улс орныхоо тусгаар тогтнол, аюулгүй байдлын төлөө алтан амь, бүлээн цусаа өргөн тэмцсэн өвөг дээдэс, эх орончид, улс орныхоо хөгжил дэвшил, бүтээн байгуулалтын төлөө бүхий л амьдрал, сэтгэл зүрх, хөлс хүчээ зориулсан ахмад үеийнхээ алдар гавъяаг бахархан дурсаж, түүхт ойн баярын энэ өдөр гүн хүндэтгэл илэрхийлэн мэхийн ёслоё.
Хөх Монголын буурал түүхийн олон үйл явдлын тэгш ой тохиосон энэ үед монголчууд бид өнгөрсөн түүхээ дүгнэж, ирээдүйн зорилтоо зөв тодорхойлж, гурван цагийн алтан хэлхээний учир холбогдлыг эдүгээ ба хойч үеийнхэндээ сануулан таниулах учиртай.
Тэгвэл, 100 жилийн хугацаанд Монгол Улс хэрхэн өөрчлөгдсөнийг товчхон дурдъя.
1948 оноос эхлэн улс ардын аж ахуйг 8 удаа таван жилийн төлөвлөгөөтэй хөгжүүлж дан ганц мал аж ахуйн орноос үйлдвэр хөдөө аж ахуйн орон болгох зорилтыг амжилттай хэрэгжүүлсэн юм.
Аж үйлдвэр, нийгэм, соёлын томоохон төв болох Дархан, Эрдэнэт, Чойбалсан, Багануур, Хөтөл, Бор-Өндөр зэрэг хот суурин газрууд сүндэрлэн босож, хөнгөн, хүнсний болон тээвэр, холбоо, барилга, эрчим хүч, уул уурхайн зэрэг олон салбар хурдацтай хөгжсөн билээ.
Мөн атар газрыг эзэмшсэнээр газар тариалан, хөдөө аж ахуйн бие даасан салбар болж өнөөдөр манай улс үр тариа, гурил, төмс, хүнсний ногоо, малын тэжээлээр дотоодынхоо хэрэгцээг бүрэн хангах боломж бүрдээд байна.
Сүүлийн 30-аад жилд аймгийн төвүүдийг улсын нийслэлтэй авто замаар холбох, бүх сумыг эрчим хүчний нэгдсэн сүлжээнд холбох, “Мянганы зам”-ыг тавих, Оюу толгой, Таван толгой, Салхит зэрэг орд газруудыг эдийн засгийн эргэлтэд оруулах төсөл хөтөлбөрүүдийг хэрэгжүүлж эхлээд байна.
Мөн газрын тосны үйлдвэр, гангийн үйлдвэр, байгалийн хийн хоолой, цэвэрлэх байгууламж, саарал усны үйлдвэр, сайжруулсан түлшний үйлдвэр, шинэ нисэх онгоцны буудал, эрчим хүч, дэд бүтэц, авто зам, төмөр замын салбарт хийгдсэн томоохон бүтээн байгуулалтууд, харилцаа холбоо, мэдээлэл технологийн шинэчлэл, хөдөө аж ахуй, газар тариалан, аялал жуулчлал, соёл, боловсрол, эрүүл мэнд, спортын салбарт хийсэн томоохон төсөл хөтөлбөрүүд амжилттай хэрэгжиж байна.
Ингэж улс эх орныхоо хөгжил дэвшлийн төлөө халуунд халж, хүйтэнд хөрж, өөрийгөө гэхээс өрөөлийг бодож, өнөөдрийг гэхээс маргаашийг харж цуцалтгүй тэмцэж, бүтээж, босгож ирсэн ард иргэд, алдар гавьяатнууд, үйлдвэрлэл, үйлчилгээний салбарт ажиллаж байгаа нийт баялаг бүтээгч, бизнес эрхлэгчдэдээ баярын энэ өдөр гүн талархал илэрхийлье.
Эрхэм хүндэт ард иргэд ээ!
Монголын ард түмний Үндэсний их баяр наадам гэдэг бол Монгол Улс, Монгол үндэстэн, монгол хүний хувьд төрт ёс, тусгаар тогтнол, түүх соёл, эв нэгдэл, мандан бадрахын бэлгэдэл, Монгол үндэстний оюун санааны дархлаа, нүүдэлчин соёл иргэншил, зан заншлын түүхэн уламжлал бөгөөд үеийн үед мөнхлөн тэмдэглэж байх ёстой үнэт зүйл юм.
Гэвч энэ удаа дэлхий нийтэд түгээд байгаа “Ковид-19” цар тахлын хор хохирлыг тооцон манай улсын эрдэмтэн судлаачид, мэргэжлийн байгууллагуудын өгч буй зөвлөгөө, шийдвэрийг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас Үндэсний их баяр наадмыг энх тунх сайн цаг ирэхэд тэмдэглэхээр хойшлуулаад байна.
Энэ шийдвэр нь манай улсад тохиолдож болзошгүй аюулт эрсдэлээс үр хүүхэд, ард иргэдийнхээ амь нас, эрүүл мэндийг хамгаалсан, аж амьдрал, сэтгэл санааны хувьд нөхөж баршгүй хохирол амсаад байгаа иргэддээ хүн ёсны хувьд ч, ёс суртахууны хувьд ч хүндэтгэлтэй хандсан хүнлэг шийдвэр гэдгийг манай ард түмэн уужим саруул ухаандаа тунгаан ойлгож байгаа гэдэгт итгэлтэй байна.
Хүн төрөлхтний эв нэгдлийн илэрхийлэл болсон спортын их баяр олимп ч бас хойшилж байсныг та бид санаж байгаа.
Цар тахлын эсрэг цаг наргүй, өдөр шөнөгүй хичээн зүтгэж буй эмч, сувилагч, эмнэлгийн ажилтнууд, онцгой байдал, цагдаа, мэргэжлийн хяналт зэрэг тангараг өргөсөн төрийн албан хаагчид болон халдвар хамгаалал, өндөржүүлсэн бэлэн байдлын нарийн дэглэмийг сахиж, төр засагтайгаа хамтран ажиллаж байгаа нийт ард иргэддээ гүн талархал илэрхийлье.
Манай улсын ард иргэд ээ!
Хэдийгээр энэ жил онцгой нөхцөл байдлын улмаас Үндэсний их баяр наадмаа хойшлуулж байгаа боловч хүн болгон зүрх сэтгэлдээ өв соёл, үүх түүхээ эрхэмлэн дээдэлж, үр хүүхдэдээ сурталчлан таниулж, сэтгэл оюундаа хүндэтгэн бодож зөвхөн гэр бүл дотроо ёслон тэмдэглэхийг хүсье.
Манай их зохиолч Дашдоржийн Нацагдорж тэртээ 1935 онд “Эрүүл явбал улсын наадмыг үзнэ” хэмээх шүлэг бичиж үлдээсэн нь өнөөгийн бидэнд хандан хэлсэн захиас мэт санагдаж байна. Их зохиолчийн маань бичсэнчлэн:
“Олон түмэн минь эрүүл байж
Олон, олон “Улсын наадам”-ыг үзэх болтугай!”
Айл өрх бүрийн хойморт аз жаргал, инээд баясал цалгиж, хүн бүрийн зүрх сэтгэлд энэрэл нигүүлслийн гэрэл гэгээ мөнхөд бадамлаж байх болтугай.
Морин дэл дээр ассан монгол хүний хийморь галын дөл шигээ өөдөө байг.
Мөнх тэнгэрийн хүчин дор
Монгол Улс мандан бадрах болтугай!” гэжээ.
Сэтгэгдэл0
Барилдахаасаа таахалзах нь гэж...
иргэддээ хийсэн бол ингэж хүндрэхгүй байсан болов уу? Наадмаа ч хийх байсан байх.
СОНИН ШҮҮ ЗАСАГ ТЭРГҮҮНҮҮР ТОХИРСОН ТОХИРОО НЬ АЛДАГДДАГ ЮМ ШИГ ЭРДЭМТЭДИЙН БАГ УГ НЬ САНЛАА ӨГСӨН БАЙСАН ГЭТЭЛ ХЭДЭН ХУЖАА НАР ТҮРҮҮЛЖ ГАРЧ ИРЭЭД Л ШОУДЧИХ БОЛТОЙ ЮМ
Хүрэлсүхийн тэргүүлсэн МАН албан тушаалыг хэрхэн зардаг талаар Вашингтон пост сонинд мэдээлэл гарсан байна .https://www.washingtonpost.com/world/asia_pacific/mongolian-democracy-has-a-familiar-ailment-and-its-all-about-money/2018/06/25/76c4452a-68cb-11e8-a335-c4503d041eaf_story.html?fbclid=IwAR0medJ6-DSsajxLKOLYDJkRpHKgV3hlsGzevLiCOsdNAibBaKUKl0sfSIA
Үүнд: Сайд болоход 400 мянган доллар, Агентлагийн дарга болоход 120 мянган доллар, мэргэжилтэн болоход 4000 доллар болдог гэнэ шүү.
ULAANBAATAR — Every post had its price. About $400,000 to become a cabinet minister, $120,000 to be the director of a government agency, $4,000 for a senior specialist’s role within the bureaucracy. More than 8,000 jobs in Mongolia’s government and state-owned enterprises were being offered by the Mongolian People’s Party (MPP) if it won parliamentary elections, in return for the money the party needed to run its campaign.
Хүрэлсүх 2020 оны сонгуулийн дараа УИХ-ын гишүүддээ албан тушаалд хүн тавих квот өгсөн гэж үнэн юм байна. Нөгөө муу УИХ-ын гишүүд нь төрийн албыг найздаа хүртэл зарж мөнгө болгоод халаасандаа хийсэн. Тэд ингэж хөлжиж амьдардаг. Монгол удахгүй МӨХНӨ.
Oilgoj huleen avsan. Haldvart ovchin humigdaj saihan tsag ireheer bayar naadmaa hiihed bolohgui yumgui dee. Tand amjilt, sain saihan buhnii deediig erooe.
Хаха. Чи тийм мундаг юм бол ганц ширхэг маск ч болов хандив өргөснүү. Худлаа хуцаж худлаа эх оронч дүр эсгэж явахаар бодитоор харуул.
Баар сав хөдөө гадаа гарах архи дарс гээд бүх зүйл нээлттэй 2 тунгаа хийлгэсэн 1024 бөх барилдах хаалттай хамгийн харгис шийдвэр
Эхнээс нь ард иргэддээ сайн вакцин худалдаж авч хийгээгүй шийдвэр гаргагчдаас болж 100 жил хийсээр ирсэн наадмаа өнжиж байна. Төрдөө биш төрийн нэрээр ажиллаж байгаа хүмүүст дургүй хүрч байна.
За Еронхийлогч Хурэлсух Минь анхнаасаа л олигтойхон ажиллаж эхлэх хэрэгтэй дээ, Шагналаал эхэлдэгч мэдэхгуй дээ, Намдаа элсуулсэн гээд Ардын БАГШ цол огч байж жишээний, чамайг овоо юм уу гэтэл Еронхийлогч болоод нэг л доожоогуй болчихлоо, Янз бурийн Эруугийн гэмт хэрэгтэн, Цагаан захтнуудыг оршоож нялцганаж болохгуй, С.Баяр Шоронгоос гарчихаад Шоронгийнхноо санаад Байна гээд бичсэн байсан, санаад байгаа бол буцааж Шорондоо очих хэрэгтэй
Одоо МАН-д Улсын баатар цол олгоно .
Монгол Улсын тусгаар тогтнол, Төрт ёсны илэрхийлэл болсон түүхт Ардын хувьсгалын 100 жилийн ой тохиож байгаа энэ жил цаг үеийн нөхцөл байдлыг харгалзан ухаалаг шийдвэр гаргаж, Монгол наадмаа түр хойшлуулсан ч цахим хэлбэрээр ёслон тэмдэглэж, ард түмэндээ хандан хүндэтгэлийн үг хэлж, Төрийн 9 хөлт цагаан тугаа цэнгүүлэх ёслолоо үйлдсэнд МАШ ИХ баярлалаа. Ерөнхийлөгчдөө болон төр засагтаа талархлаа. ТА бүхэн минь сайхан наадаарай. Монгол Улс улам бүр мандан бадарч, улам бүр цэцэглэн хөгжих болтугай.
Монгол Улсын тусгаар тогтнол, Төрт ёсны илэрхийлэл болсон түүхт Ардын хувьсгалын 100 жилийн ой тохиож байгаа энэ жил цаг үеийн нөхцөл байдлыг харгалзан ухаалаг шийдвэр гаргаж, Монгол наадмаа түр хойшлуулсан ч цахим хэлбэрээр ёслон тэмдэглэж, ард түмэндээ хандан хүндэтгэлийн үг хэлж, Төрийн 9 хөлт цагаан тугаа цэнгүүлэх ёслолоо үйлдсэнд МАШ ИХ баярлалаа. Ерөнхийлөгчдөө болон төр засагтаа талархлаа. ТА бүхэн минь сайхан наадаарай. Монгол Улс улам бүр мандан бадарч, улам бүр цэцэглэн хөгжих болтугай.
Za za daraa jil saihan naadatsgaaya
Оюунэрдэнэ дүү нь : - " ковидгүй зуны төлөө - наадамтай зуны төлөө " лозунтаж , хүрэлсүх ах нь : - " наадамгүй - ковидтой зун " бэлэглэв ....
Ёстой гоё базаад хэлчихэж. Ам ажилын зөрүү гэж энийг хэлдэг юм.
Зугтдаг баагий эх орноо орхиод зугтана даа 2012 онд нам нь цөөнх болоход зугтсан 2016 онд шадар сайд байхдаа зугтаад хулгайгаар ЕС болсон Дараа нь Ковид болоход зугтсан Мэтгэлцээнээс зугтсан Ерөнхийлөгч болсон 2009 онд Энхбаяраас айж гөлөг болсон хэвлэлээр уучлал гуйгаад зогсож байсан Хадгаламж банкны мөнгөөр казмнодоод зугтсан Боловсролгүй этгээд
Ухаанд нь ухна ишиг үхсэн хүүрэнсүг бүү ташаа тулж таахалз
Эрvvл явбал улсын наадам олон олоныг vзэж л таараа!!
Сонгууль хойшлуулаагүйгээ хүнлэг бус байсан гэж хүлээн зөвшөөрөө юү, лүд ээ!!!
Энхсайханыг суллах сачий байхгүй жэнкогийн утсан хүүхэлдэй Хүүк хол явахгүй бүрэн эрхээ дуусгахгүй нь тодорхой байна.
Энхсайхан гэгч Бээжин баньд оороо оорийгоо Шоронд хийгээ биздээ, Нуглээ оороо хийсэн, яахаараа одоо Уньж туниад байгаа юм бол, эсвэл 1 тэрбум 400 сая дээрээ очих гуй юу
Sagsuu terbumtan bukh juman hulkh
За ОРК-ууд "саналаа" бичээд байгаарай. Хүн шүүмжлэх донтой пяздукнууд...
Чи оороо Миагийн миагийн миа Орк
Хуцаад байгаа сда түгжил вэ? Чи дут
Цаашид ардчиллыг гажуудуулж ,олонхийн байр суурийг цөөнхийн цөөнхийн цөөнхийн шантааж дарамтанд оруулж буй гаж жишгийг халах ёстой Гурван сая хүнийг 300 жигшүүртэй новш үгзйсгэхийг ардчилал гэхгүй. Цөөнхөд санал,байр сууриа илэрхийлэх эрх байгаа ч олонхид тулгалт хийж дарамтлах гажуудлыг устгах ёстой . Ардчилал бол нугалаа биш.
Новшнуудаа
Өвчин тарааж үхүүлж эхэлчхээд ву гээд солиороод байгаа хүүрэнсүг вэ
Луйварын ерөнхийлөгч ард түмэнд үг хэлэх эрх байхгүй!
ene muu hogiin lalaraas bolj mongold corona zamaa aldlaa