Улсын Их Хурлын сонгуулийн 18, 28 дугаар тойрогт явагдах Улсын Их Хурлын нөхөн сонгуульд нэр дэвшигчдийн баримт бичгийг Сонгуулийн ерөнхий хороонд ирүүлснийг нягтлан шалгаж, тус хорооны 2021 оны есдүгээр сарын 9-ний өдрийн хуралдаанаар сонгуульд оролцож буй нам, эвслээс болон бие даан нэр дэвшигчдийг бүртгэх эсэх асуудлыг хэлэлцэн шийдвэрлэв.
Сонгуулийн ерөнхий хороо Улсын Их Хурлын сонгуулийн 18 дугаар тойрогт явагдах нөхөн сонгуульд дөрвөн нэр дэвшигч, 28 дугаар тойрогт явагдах нөхөн сонгуульд 10 нэр дэвшигчийг тус тус бүртгэж, нэр дэвшигчийн үнэмлэх олгох тухай тогтоол гаргалаа.
18 ДУГААР ТОЙРОГТ /3 НАМ, 1 БИЕ ДААН НЭР ДЭВШИГЧ/
Монгол Ардын намаас Цагаанхүүгийн Идэрбат
Ардчилсан намаас Батхүүгийн ГАРАМГАЙБААТАР
Ард Түмний Олонхийн Засаглал намаас Д.Чулуунбат
Бие даан нэрээ дэвшүүлэгч Магнайбаярын ЧИНГИСХААН
28 ДУГААР ТОЙРОГТ /8 НАМ, 1 ЭВСЭЛ, 1 БИЕ ДААН НЭР ДЭВШИГЧ/
Монгол Ардын намаас Энхбаярын БАТШУГАР
Ардчилсан намаас Эрдэнийн БАТ-ҮҮЛ
Иргэний Зориг-Ногоон намаас Шагдарсүрэнгийн ГАНТУЛГА
Эрх Чөлөөг Хэрэгжүүлэгч намаас Шоовдорын ТӨМӨРСҮХ
"Зөв хүн-Электорат" эвслээс Бадрахын НАЙДАЛАА
Үнэн ба Зөв намаас Аюурзанын ОТГОНБААТАР
Дэлхийн Монголчууд намаас Логийн ЦОГ
Ард Түмний Олонхийн Засаглал намаас А.Батдорж
Шударга Иргэдийн Нэгдсэн Эвсэл намаас Цэндсүрэнгийн ГАНТУЛГА
Бие даан нэрээ дэвшүүлэгч Хадбаатарын БАТ-ЯЛАЛТ
Харин гурван нэр дэвшигчийг Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1, 33.1.1, 33.1.2, 33.1.4 дэх заалтыг үндэслэн нэр дэвшигчээр бүртгэхээс татгалзлаа. Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуульд заасны дагуу нэр дэвшигчээр бүртгэхээс татгалзсан тохиолдолд санал авах өдрөөс 25-аас доошгүй хоногийн өмнө буюу 2021 оны 9 дүгээр сарын 15-ны өдрөөс өмнө зөрчлийг арилгасны үндсэн дээр дахин бүртгүүлэхээр шаардагдах баримт бичгийг Сонгуулийн ерөнхий хороонд ирүүлж болох хуулийн зохицуулалттай юм.
Сэтгэгдэл0
Хогийн Шог ….үхээгүй амьд арзайгаад явж л байгаа юм уу….хог өвс муу хүн 2 үхдэггүй юм гэнэ лээ
Бат Үүл л байна доо….
хуц бат шугар л байна доо
за энэ урвагч яаж хүн хорлох гэж явна Ёстой сонин нөхөр шүү Одоо энэ хэдэн нам дамжиж бна МАН МАХН Тусгаар тогтнол нам гээд Уянгатай хөтлөлцөөд гүйж явсан Одоо бас нэг намд орсон юмуу
Логийн Хог гэж бгаа ш дээ хаха
Logiin Tsog gedeg Hogiin Tseg !
Л.Цог,Э.Бат-Үүл,Гарамгай нар бол илүү л байна. Гарамгай,Бат-үүл 2 бол шоронгоос зугтааж нэрээ дэвшүүлж Цог яасан байх уу??
Чи болон чиний МАН тийм сүрхйи юм бол бариад шоронд хйигээч дээ. та нарт хангалттай эрх мэдэл байна.Хэн саад хйигээд байгаа юм бэ? Худлаа л хуцах юм. Харин та нар бол жинхэнэ хулгайч авлигач луйварчид. хэрэг хуучирдаггүй хэрээ цайрдаггүй шүү.3 жилийн дараа шоронд орох бэлтгэлээ одоо сайн хангаарай.
Гантулгын санал хуваах зорилготой.
Гантулга гэж харах царайны шизо-той товарищ өөрөө санал хуваах гэж яваа юм….
цог шүү мэтийн өвөгчүүл одоо боль.Муу юманд гаршчихсан.
Зевее, харин ч туршлагатай хун юм бишуу. Амжилт!
Би болон манай гэр бүлийн хүмүүс Гантулгыг дэмжинээ
Zow shuu. Eh ornoo gesen setgeltei 1ch gesenhun bh heregtei.
Цог МАН-д нэгдэж ороогvй юм уу?
bolichoosoi gemeer l hvmvvs ner devshihiimda. haralgan ch yum, ichih chgvim uursduu huurhii duuuu emgeneltei
Логийн Цог мөн ч тавьдаргүй юм даа бас нам солиод.дэвшиж явдаг энэ хүнийг хэн тоох вэ дээ өдий насанд намба эр.хүний жудаг гэж баймаар юм аа даа зайлуул
Найдлаад л найдаж байна даа
Бизнес ш дээ энкуараас хэдийг салгана шулга хүү нь сраз гишүүн гайхах зүйлгүй танил болсон технологи
iim hog vhej daldraacheee