"Оюу толгой" ХХК-ийн Уул, уурхайн ажилтны үйлдвэрчний эвлэлийн хороо Монгол дахь “Рио Тинто”-гийн захирал Х.Амаржаргалд хаяглан шаардлага хүргүүлжээ.Уг шаардлагад:“Рио Тинто” групп сүүлийн өдрүүдэд Оюу толгой зэс, алтны ордын Далд уурхайн төсөлд хяналт тавьж ажилласан хөндлөнгийн шинжээчдийн дүгнэлттэй санал нийлэхгүй байгаагаа mining.com, financialtimes.com зэрэг дэлхийн томоохон хэвлэл мэдээллээр дамжуулан байр сууриа илэрхийллээ.
Уг мэдэгдэл нь Монгол улсын Засгийн газартай эхлүүлсэн “Рио Тинто” группын хэлэлцээртэй холбоотой гэдгийг “Оюутолгой” ХХК-д ажиллаж байгаа ажилтан ажиллагсдын зүгээс хүндэтгэн үзэж, анхааралтай ажиглаж байна. Харамсалтай нь, дээрх хэвлэл мэдээллийн хэрэгслээр гарсан нийтлэлд
“Далд уурхайн бүтээн байгуулалтын зардал 1.45 тэрбум ам.доллараар хэтрэхэд нөлөөлсөн нэг хүчин зүйл нь монгол ажилтнуудад зориулсан хөрөнгө оруулалтын зардлын өсөлт байсан…
Өнөөдөр Оюутолгой компанийн нийт ажилчдын 96 хувь Монголчуудаас бүрдэж байгаа нь анх төлөвлөж байснаас өндөр үзүүлэлт бөгөөд тэдэнд оруулсан хөрөнгө оруулалт зардлын өсөлтөд нөлөөлж, гүйцэтгэлийн хугацааг хойшлоход хүргэсэн”
хэмээн тайлбарласан нь Оюутолгой компанийн бүтээн байгуулалтад гар бие оролцож буй олон мянган ажилтан, ажиллагсдын эргэлзээ бухимдлыг төрүүлсэн хариуцлагагүй, хүндэтгэлгүй, үл ойшоосон, тодорхой бус шалтаг шалтгаан эрэлхийлсэн тайлбар болсон гэдгийг албан ёсоор мэдэгдэж байна.
“Рио Тинто” группын энэхүү тайлбар нь Оюутолгой компанийн нийт ажилтан ажиллагсдыг тус группын явуулж буй үйл ажиллагаанд итгэх итгэлийг унагаад зогсохгүй ажиллаж хөдөлмөрлөх боломж бололцоо, нийгэмд эзлэх байр суурь, нэр хүндэд нь бүдүүлгээр халдсан хэрэг юм. Иймд Оюутолгой компанийн нийт ажилтан ажиллагсдын эрх ашиг, нэр хүнд, нийгмийн баталгаа, ажиллах орчныг хамгаалж, засч сайжруулахын төлөө ажиллах үүрэг хүлээсэн байгууллагын хувьд “Рио Тинто” группын Монгол дахь үйл ажиллагаа эрхэлсэн захирал Х.Амаржаргал Таныг дээр дурдагдсан ерөнхий мэдээлэлд тайлбар өгч, дараах асуултад дэлгэрэнгүй хариулт өгөхийг шаардаж байна. Үүнд:
Далд уурхайн бүтээн байгуулалтад оролцсон нийт ажилчдын 96 хувь нь монголчуудаас бүрдсэн талаар тоо баримттай, тайлан судалгааг танилцуулах
Монгол ажилтнуудад хууль болон хөдөлмөрийн гэрээнд заасан цалин, урамшуулал, хангамж, мэргэжлийн сургалтаас өөр ямар төрлийн хөрөнгө оруулалт хийж, илүү зардал гаргасан талаар дэлгэрэнгүй санхүүгийн тооцоог танилцуулах
Оюутолгой ордын далд уурхайн бүтээн байгуулалтын зардлыг хэтрэхэд нөлөөлсөн гэгдэж буй 1.45 тэрбум ам.долларын зардлын хэтрэлтийн хэдэн хувь нь монгол ажилтнуудад ногдож буй талаар тооцоог танилцуулах
Дээр дурдсан асуултын дагуу тодорхой тоо, баримт, нотолгоо бүхий хариултыг 2021 оны аравдугаар сарын 20-ны өдөр албан ёсоор Оюутолгой компанийн нийт ажилтан ажиллагсад болон олон нийтэд ил тод мэдээлэхийг шаардаж байна.
“ОЮУ ТОЛГОЙ” ХХК-ИЙН УУЛ, УУРХАЙН АЖИЛТНЫ ҮЙЛДВЭРЧНИЙ ЭВЛЭЛИЙН ХОРОО" гэжээ.
Сэтгэгдэл0
Үйлдвэрчний хороо зөв зүйтэй шаардлага тавьж байна. Хэрвээ хариу өгөхгүй бол ажил хаялт зарлаад тэмц.
ЗӨВ ШҮҮ
Одоо мэдээж Монголчууд ОТ-с мэдэгдлээ батлахыг шаардах нь зөв.
оюу толгой бас трүүчийн ерөнхий сайдуудыг салтаадаг шигээ рио тинтогийн удирдлагатай хавсран ерөнхий сайдыг унагахнээ
192.82.71.75 Баталгаагүй цуурхал хэнд ч хэрэггүй.Харин ОТ-н удирдах зөвлөлд Монголын талыг Багабанди төлөөлдөг байсан.Мань хүн гадаад дотоодын ажилтнуудын шаардлага,ур чадвар, хангамж,цалин хөлс,сургалтын зардалыг мэдэж байгаа.
РИО гийн төлөөлөл болох тэнд ажиллаж байсан, тэдний тэтгэлгээр сурсан хүмүүсийг ТӨРИЙН албаны бүх хуулийг зөрчин шууд Дарга даамлаар тавьсан энэ засгийн газар Монголын ард түмний төлөө РИО той хэлэлцээ хийж харагдаач ЖҮЖИГ шүү дээ!!!!! Одоо РИО той хэлэлцээ хийгээд дор нь бүх юмаа цэгцэлэх луйварын гэрээг өөрчлөх, өргүй болох, Дубайн гэрээг цуцлах алтан боломж нээгдээд удаж биана. Гэтэл үүнийг хийхгүй хойшлуулаад байгаа нь РИО тинтогийн эрх ашигийг хамгаалж байгаа хэрэг гэдэг нь шуудахарагдаж байгаа юм. Одоо бүр ард түмний хууран мэхэлж 3-4 жил гэрээг хэлэлцэнэ гэнээ!!! 3-4 хоног л хэлэлцэх гэрээ шүү дэ. Ард түмнийг бүү доромжил!!!
зөв
Үйлдвэрчний Эвлэл гээч юмнууд 20-р зуунд коммунист систем хүчирхэг байх үед хөөсрөн шаагиж, ажил олгогч болон компанийн захиргааг шантажлах ажлаар мэргэшсэн увайгүй луйварчдын бамбай болж байсан!! Харин 21-р зуунд ҮЭ-ийн үлдэгдлүүд хуучин зангаараа шантаж хийх гэж мэр сэр оролддог хэвээр боловч тэднийг тоодог хэрэгсдэг субъект байхгүй болсон!! Коммунист системд байсан зарим улсын хуулинд ҮЭ-ийн нөлөө бас байсаар байгаагийн нэг нь Монгол Улс!!!
Ёстой үнэн шүү
За энэ ОГТ ХУДЛАА ЖҮЖИГ шүү. Рио тинто хаа ч нүүргүй болсон, Нью Иорк, Лондонд шүүх дээр ялагдаж байгаа. Монголын ЗГ Риог яаж л баол яаж шахах Монголын ХУУЛИЙН ДАГУУ асуудлыг шийдэх, Луйварын гэрээг өөрчлөх алтан боломж аль хэдийн нэээгдчихээд байгаа. Бүх гадаад гэрчүүд ирчихээд Монголд тусалья хамтарья, жижиг хувьцаа эзэмшигчийд хохироосон Риод хариуцлага тооцоход чинь тусалья гээд бэлэн байна. Гэтэл энэ асуудлыг замхаруулах, эрчийг нь алдагдуулах, далд байдлаар РИО гийн эрх ашигийг хамгаалах ажиллагааг манай засгийн газар хийгээд байгаа харагдаж байна. ЯАГААД одоо гэрээгээ өөрчлөх, алдагдлаа нөхө цэгцэрэх алтан боломж байхад үүнийг ХИЙХГҮЙ хойшлуулаад байна вэ? Сайд дарга нараа?????? Ямар ашиг сонирхол хэнд байна вэ?????? 3-4 жил хэлэлцээ хийх шаардлага огт үгүй, 3-4 хоногт хийх боломж биана!!! Яагаад Дубайн гэрээний Монголын талын гишүүд Сайханбилэг, Бямбасайхан нарт 700 мянга ДОллар шилжүүлсэн БОЛД гэгч этгээдийг шалгахгүй биана вэ?? Ийм этгээдтэй гэрээ хийнэ гэдэг ЗГ хэний ЗГ вэ?
....234-iig buren demjij b. Ehleed zuv yavsan ni unen.Amjilttai ehlelt bailaa.Ter ni halhavch bsn b.Odoo nohoin zamaar orj baigaa aj. Ene Zasgiin Gazar ug duugui, uldeh murgui ogtsor. Rio-d baidag gadaad tanil maani uuniig nileen ert sanuulj helsen ni unen baijee. Odoo Rio-g ch hucheer zogsooh heregtei.Aldah geed baigaa um bol odoo l aldaya. Uunees heterch bolohgui. Rio-guigeer Bid bosgood avch chadna. Itge.
Zuv. Ajil xayalt xiij temcex xtei !!!
ОЮУ ТОЛГОЙН ТУЗ БАЙГАА НЭР НҮҮРЭЭ БАРСАН БАГА БАНДИ НАРЫН ХОГ ШААРУУД ЭРХ АШГАА ХЭДЭН БОР $$$$ ДОЛЛОРООР ЗАРЧИХААД
Монголын байгалын баялаг гэдэг нь газрын хөрсөн доор байгаа түүхий эд шүү дээ. Зэсийн исэл буюу зэсийн хүдэр. ОюуТолгой үйлдвэр монгол улсаас зэсийн хүдэр худалдаж аваад зэсийн баяжмал гэх эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэн дэлхийн зах зээлд борлуулж байгаа. ОюуТолгой үйлдвэрийг барьж байгуулахад монгол улсаас сохор зоосны ч зардал гараагүй. Энэ үйлдвэрийн 34 хувийг худалдан авах мөнгийг РиоТинто компаниас зээлсэн. Өнгөрсөн хугацаанд ОюуТолгой үйлдвэр 15 тэрбум долларын бүтээгдэхүүн үйлдвэрлэн борлуулсан. Үүнээс 10 тэрбум доллар монголд орсон. Үүний 3 тэрбум доллар нь татвар. 7 тэрбум нь зардал. Цалин, цахилгаан, тээвэр, холбоо гэх мэт. Нийт борлуулалтын орлогын 70 хувьтай тэнцэх мөнгө монгол улсад үлдэнэ гэж анх рекламдаж байсан. Энэ амлалтаа биелүүлсэн.
Дэлхийн луйварчин энэ компанид бусад улс орны баялагт шунах ямар эрсдэлтэй байдгийг мэдрүүлэх хэрэгтэй.Одоо бүр танай муу ядуусыг тэжээсэн юм гэсэн утгаар хандаж эхэлжээ.Тэр Багабанди гэдэг хүнд эх орноо гэсэн сэтгэл байна уу?Оюу толгойгоос доллар салгаж байвал улс орон,ард иргэдийн хувь заяа түүнд огтхон ч хамаагүй бололтой.Ерөнхийлөгч байсан хүн гэхэд,үнэхээр,адгийн шаар юм даа! Түүнийг шалавхан ТУЗ-өөс гарга л даа!Ямар хязгааргүй эрх ашигтай хүн бэ?Бурханд ч тийм эрх ашиг байхгүй болов уу?Хэрэв бурхан байгаа юм бол…
Худлаа ойлголт байна. Борлуулалтаас юу ч ороогүй. Далд уурхайн бүтээн байгуулалтын татвар шүү
Baga maangtaaarai Ta nar. Mongolchuuudad 5-10 dahin baga tsalin ogdog baij yu solioriod bna aa