Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний нээлтийн өдрүүд орон даяар үргэлжилж байна. Өнөөдөр улс төрийн намууд болон иргэний нийгмийн байгууллагууд нэгдэж “Баянгол Агро парк”-д мод тарив.
Өнөөдрийн үйл ажиллагаанд Монгол Ардын нам, Ардчилсан нам, Хөдөлмөрийн үндэсний нам, Монголын Ногоон нам, Иргэний зориг-Ногоон нам, Монголын Уламжлалын нэгдсэн нам, Бүгд найрамдах нам, Монголын Социал демократ нам, Эрх чөлөөг хэрэгжүүлэгч нам, Монголын Консерватив нам, Үнэн ба зөв нам, Тусгаар тогтнол эв нэгдлийн нам, Гэр хорооллын хөгжлийн нам зэрэг 14 нам, эвсэл, мөн иргэний хөдөлгөөн, байгаль орчны иргэний нийгмийн байгууллага, НАМЗХ-ны төлөөлөл оролцлоо.
Энэхүү өдөрлөгийг нээж Монгол Улсын Ерөнхийлөгчийн Хэвлэлийн төлөөлөгч бөгөөд Хэвлэл мэдээллийн албаны дарга Ө.Золбаяр үг хэлэв. Тэрбээр улс төрийн намууд Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилгыг дэмжиж, нэгдэн мод тарьж байгаад Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх гүн талархал илэрхийлснийг уламжиллаа. Мөн мод тарих хөдөлгөөн эрчимтэй өрнөж, улс төрийн намууд нэгдэн нийлж мод тарьж байгаа нь үндэсний эв нэгдэлд чухал ач холбогдолтой гэдгийг онцлон дурдлаа.
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнийг албан ёсоор нээхдээ “Мод тарьж ургуулах бол улс төржиж, намчирхаж, хийрхэх зүйл биш. Талцал, хуваагдлаа больж, байгаль орчноо хамгаалах, цөлжилт, газрын доройтлын эсрэг үндэстнээрээ эв нэгдэлтэй, нэг зүгт харж зүтгэх цаг болсон” хэмээн хэлж байсан юм.
Нам, эвслүүд үүн дээр санаа, зорилго нэг байж, нэгдэх ёстой гэсэн байр суурийг илэрхийлж, дэмжихээ илэрхийллээ. “Монгол Улс хөгжиж буй орон. Уур амьсгалын өөрчлөлтөд хамгийн их хохирогч болж, жилдээ хоёр хэмээр дулаарч байна. Цаашид ирээдүйд амьдрах бидний үр хүүхдүүдийн амьдрах өртөг өсөхөөс эхлээд олон сөрөг тал бий болно. Тиймээс улс төржихгүй нэгдэх ганц сэдэв бол уур амьсгалын өөрчлөлт, цөлжилтийг сааруулах, мод тарих ажил. Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилга цаг үеэ олсон туйлын чухал алхам болсон” гэх зэргээр байр сууриа илэрхийлж байв.
“Баянгол Агро парк” 2014 оноос БГД-ийн хоёрдугаар хороонд нийт 50 га газарт үйл ажиллагаа явуулж эхэлсэн. Парк нь эко сургууль байгуулж, эко сургалтад иргэдийг хамруулах, мод, бут, сөөг, цэцэг тарих, амралт, зугаалгын бүс бий болгох зорилготой юм.
Сэтгэгдэл0
Газрын наймаачин энхболд энд юу хийж яваа юм.
za ta nariin yostoi yraldah dabchan bol ene syy!!!
Эв нэгдлээ бэхжүүлэх Ерөнхийлөгчийн бодлого бол хамгийн зөв бодлого . Байгал хамгаалах, моджуулах талаархи НҮБ-д хэлсэн манай санаачлага дэлхий нийтийн дэмжлэг хүлээж байна
Улаанбаатарын олон парк, цэцэрлэгийн олон зуун мянган модыг устган газрыг нь зарсан Миеэ Энхболд, Бадамжунай Болдсайхан Билигт, Мөнхбаяр нар тэр бум мод тарих хөдөлгөөнд хэрхэн оролцож байгааг сурвалжлах хэрэгтэй. Мод тарьж нүглээ жоохонч гэсэн багасгаасайдаа.
Эв нэгдэл чухал.Ерөнхийлөгч маш зөв ажил барьж авсан байна.Байгаль дэлхий юутай сайхан байх болтугай.Байгууллагын ажлыг дүгнэх үзүүлэлт болгох
1.Мод тарих ажлыг шоу болгож болохгүй 2.Төв суурин газарт мод тарих ажил нэг өөр 3.Байгалийн ойжуулалт нэг өөр 1970 оноос хойш тасралтгүй ойн санд ойжуулалт хийсэн яг бодитоор ойжсон талбай бараг байдааггүй юм. Харин зүгээр л цаасан дээр ойжуулсан талбай гээд бичдэг билээ
Зөв. Ойн модыг хүний амь настай адил үнэ цэнэтэй болгож, нэг ойн модыг хөрөөдөж устгавал нэг хүний амь насыг хороосонтой адил ял шийтгэл оногдуулдаг хуультай болмоор юм. Дэлхий улс орнууд нэг ширхэг модыг ч хайрлан хамгаалж, ойн модоор байшин амбаар ширээ сандал хаалга хашаа шикаф ор цаас хийж гал түлэхгүй хайрлах хэрэгтэй байна.
За нөхдүүд сэтгэлийн хөөрлөөр баахан л мод газарт булж бна даа, хэд нь ургадаг юм болдоо? 1% нь ургасныг нь дараа жил өдийд хэдэн хувьтай гэж ш...хнуу харж л байядаа.
БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, +91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар) БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, +91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Ная
Taliigch Dashrentsengiin Manai sumiin namuud gej neg niitlel baidgiim. Odoo Manai Ulsiin namuud geed Tsendoo bicheesei.
БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, +91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар)
Кофе Аннантай уулздаг ерөнхийлэгчтэй
Санаа нь сайхан юм. Гэхдээ дүн өвлийн хүйтэн улирал эхэлж газар хөрс тэс хөлддөг цаг эхэлж байхад нялх залуу нахиа мөчир чинь хахир хүйтнийг тэс мод болж ургаж чадхымуу баахан хөрөнгө мөнгө, хүч хөдөлмөрийн гарз болно шд. Угаасаа манайд мод тарина гэж хэдэн мөчир нахиа шороонд мөчидхөн булаал орхидог биздээ
Мод тарих ажил улс орон даяар өрнөж байгаа нь сайхан байна.Тарьснаа арчилж хамгаалахгүй,эзэнгүй орхидог дутагдал байдаг.Тийм байж л болохгүй.Тэр бум мод тариад ургуулчихвал сайхан л юм.т
Монголын үрс маш олон болж тарьсан моднууд нь төгөлүүд болон ургаж тавьсан зорилгууд нь биелцгээх болтугай.