Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөн орон даяар үргэлжилж байна.
2021 оны 10 дугаар сарын 10-ны өдөр Дипломат байгууллагын үйлчилгээг эрхлэх газар, Монгол Улсад суугаа Дипломат төлөөлөгчийн газрууд, олон улсын байгууллага, Нийслэлийн Түргэн тусламжийн газар, “Токио-2020” олимпын наадмын медальтан болон шагналт байр эзэлсэн тамирчид, шашны байгууллагын төлөөлөл “Шинэ Налайх цэцэрлэгт хүрээлэн”-д мод тарилаа.
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх эх дэлхий, байгаль орчиндоо эзний ёсоор хандаж, цөлжилт, газрын доройтол, шороон шар шороон шуурганы эсрэг хамтран тэмцэж байгаа ард иргэд, байгууллага, аж ахуйн нэгжүүд болон Монгол Улсад суугаа Дипломат төлөөлөгчийн газар, олон улсын байгууллагын төлөөлөлд талархал илэрхийллээ.
Мөн “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд ойгоос мод авчирч суулгахгүй. Үрслүүлж, арчилж, тордох ёстой. Тариад орхих бус, ургуулах нь чухал гэдгийг хэлэв.
Үндэсний хөдөлгөөнийг дэмжиж, хамтран ажиллана гэдгээ Монгол Улсад суугаа Дипломат төлөөлөгчийн газрын тэргүүнүүд илэрхийллээ.
ОХУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд И.К.Азизов:
Энэ том зорилтыг хэрэгжүүлэхийн тулд жил бүр Дотоодын нийт бүтээгдэхүүний нэг хүртэл хувийг зарцуулна гэж Ерөнхийлөгч У.Хүрэлсүх сая хэллээ. Энэ бол Монгол Улс төдийгүй бүс нутгийн хэмжээнд байгаль орчныг хамгаалахад чухал хувь нэмэр болно. Бид энэ санаачилгыг бүрэн дэмжиж байгаа, хамтран ажиллахад бэлэн. Энэ талаар дараа нь нарийвчлан ярилцах байх гэж бодож байна.
БНХАУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Цай Вэньруй:
“Монгол Улсын Ерөнхийлөгч НҮБ-ын Ерөнхий Ассамблейн индрээс тэрбум мод тарьж ургуулах тухай зарласныг бид өндөр үнэлж байна. Эх дэлхий, Монгол Улсын ирээдүй, хойч үеийн төлөө ийм санаачилга гаргасан гэж ойлгосон. Хоёр улсын төрийн тэргүүн байгаль орчныг хамгаалах чиглэлээр хамтран ажиллахаар тохиролцсон байгаа.”
ИБУИНХУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Филип Малон:
Өнөөдөр уур амьсгалын өөрчлөлтийн улмаас дэлхий даяар олон хүндрэл учирч байна. Ирэх сард Глазгоу хотод болох уур амьсгалын асуудлаарх дээд хэмжээний уулзалтаар хэлэлцэх гол сэдвийн нэг нь ойн салбар юм. Тийм ч учраас Монгол Улсын Ерөнхийлөгчийн “Тэрбум мод” тарих санаачилга цагаа олсон гэж үзэж байна.
БНЧУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Ийржи Бродский:
“Байгаль орчныг хамгаалахад чиглэсэн ямар ч санаачилгыг Бүгд Найрамдах Чех Улс дэмжинэ. Би хувьдаа энэ санаачилгыг талархан хүлээж авлаа. Манай хоёр улс байгаль орчин, ялангуяа ойн салбарын хөгжлийн чиглэлээр хамтран ажиллаж ирсэн. Энэ санаачилга зөвхөн мод тарих биш, байгаль орчныг хамгаалах тухай юм. Өнөөдөр бусад улсын Элчин сайдтай хамт мод тарьсандаа баяртай байна.”
БНФУ-аас Монгол Улсад суугаа ЭСЯ-ны Хэргийг түр хамаарагч Жулиен Пауперт:
“Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилга бол маш сайхан санаа. Би Монголд ирээд тавхан долоо хонож байна. Монгол Улс маш үзэсгэлэнтэй, гэхдээ ой мод багатай юм байна. Мод таривал улам үзэсгэлэнтэй болно. Би анх удаа мод тарилаа. Тарьсан модоо эргэж тойрч байх болно оо.”
Дэлхийн банк групп /ДБГ/-ын Суурин төлөөлөгч Андрей Михнев:
“Мод тарих санаачилгад хүн бүр оролцож байна. Өргөн хүрээгээр нь авч үзвэл дэлхий дахины уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэх ажилд оруулж буй хувь нэмэр. Уур амьсгалын өөрчлөлтөөс үүдэн Монгол Улсад маш олон сорилт тулгарч байгаа учир илүү их чармайх хэрэгтэй. Монгол Улсын Ерөнхийлөгч манлайлал үзүүлж байгаад баяртай байна.”
“Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний нээлт 2021 оны 10 дугаар сарын 04-ний өдөр болсон. Өнөөдрийг хүртэл хугацаанд 300 гаруй байгууллага, аж ахуйн нэгж мод тариад байна.
Сэтгэгдэл0
Сүүлийн 200 жилийн туршид агаар мандал хүний хүчин зүйлийн нөлөөгөөр улам бүр бохирдсоор байна. Хүлэмжийн хийн өсөлт нь байгалийн гаралтай хүлэмжийн хийн үр нөлөөг эрчимжүүлж улмаар дэлхийн дулааралыг нэмэгдүүлж байна. Агаар мандал дахь нүүрс төрөгчийн хэмжээ 18-р зуунд эхэлсэн аж үйлдвэрлэлийн хувьсгалаас хойш 35%-иар өссөн бөгөөд нүүрс төрөгч нь өнгөрсөн 650,000 жилд тохиож байгаагүй хамгийн өндөр цэгтээ хүрчээ. Уур амьсгалын өөрчлөлтийг байгалийн болон хүний хүчин зүйлсээс шалтгаалсан хэмээн хоёр хуваадаг. Гэхдээ дэлхийн уур амьсгалын өөрчлөлт хурдан явагдаж байгаагийн гол шалтгаан нь хүний үйл ажиллагаатай түлхүү холбоотой. Эдгээрээс дурьдвал, нүүрс хүчлийн хий, нүүрс, нефьт, бензин байгалийн хий гэх мэт шатах түлшийг шатаах нь нүүрс хүчлийн хийн ялгарлын гол эх үүсвэр болдог. Түүнчлэн ойн модыг огтолж сүйтгэх нь уур амьсгалын өөрчлөлтөнд томоохон хувь нэмэр болж байна.
Хүний хүчин зүйлийн улмаас дэлхийн уур амьсгал дулаарахад хүргэж буй хүчин зүйлийн 75% нь нүүрс хүчлийн хийн ялгаралтай холбоотой байдаг. Метан. Газар ашиглалтын горим өөрчлөх, газрын клиринг хий, хөдөө аж ахуйн үйл ажиллагаа нь нүүрс төрөгчийг ялгаруулдаг бол саалын үнээ, ямаа, гахай, тахиа, одос үхэр, тэмээ, адуу, хонь, түүнчлэн газрын тосны хайгуулын өрөмдлөгө, нүүрсний уурхай, байгалийн хийн хоолойноос хий алдах, хог хаягдлыг булах, хаях зэрэг нь метаныг ялгаруулдаг. Хүний хүчин зүйлийн улмаас ялгарч байгаа хүлэмжийн хийн 14%-ийг эзэлдэг байна. Азотын дутуу исэл. Хүний хүчин зүйлийн улмаас дэлхийн уур амьсгаль дулаарахад хүргэж байгаа хүчин зүйлийн 8% нь азотын исэлийн ялгаралтай холбоотой байдаг. Гол эх үүсвэр нь хөдөө аж ахуй ба аж үйлдвэрийн үйл ажиллагаа юм. Фторт хийнүүд. Хүний хүчин зүйлийн улмаас дэлхийн уур амьсгал дулаарахад хүргэж байгаа хүчин зүйлийн 1% нь фторт хийнийн ялгаралтай холбоотой. Гол эх үүсвэр нь аж үйлдвэрийн үйл ажиллагаа байдаг бөгөөд хор хөнөөл нь азотын дутуу исэлээс ч илүү байдаг байна. Энэ бүгдээс болж дэлхий дулаарч байна. Дулаарлаас болж дэлхийн тэнцвэрт байдал алдагдаж улмаар байгалийн гамшигт үзэгдлүүдийн давтамжууд ойртож хүчин нь нэмэгдсээр байна. Үүнийг уур амьсгалын өөрчлөлт гэж хэлнэ. Монгол улсын хүлэмжийн хий. Манай улс жилдээ 20 гаруй сая тонн хүлэмжийн хийг ялгаруулдаг. Манай улсын хувьд хүлэмжийн хийн ялгарлын хамгийн том эх үүсвэр нь эрчим хүчний салбар. Дараа нь мал аж ахуй ордог байна. Хүлэмжийн хийг хэрхэн бууруулах вэ? Уур амьсгалын өөрчлөлтийн хурдыг сааруулахын тулд хүлэмжийн хийн ялгарлыг бууруулах хэрэгтэй. Тиймээс нүүрс шатаах, бензин шатаах, байгалийн хий шатаахаа багасгаж, эсвэл бүр больж, оронд нь сэргээгдэх эрчим хүчийг хэрэглэж ойг ойн моджуулах хэрэгтэй. Мөн эрчим хүчийг хэмнэх хэрэгтэй. Тиймээс л хүн бүр эх дэлхийнхээ ирээдүйн сайн сайхны төлөө байгаль дэлхийдээ ээлтэй байх хэрэгтэй юм.
Хай .Бээжин хот Мао даргынхаа хөргийг Монголын шорооноос хамгаалах нь тун зөв шоо..Маньжу амбан Үхэлэсүхэ дундат газарыг боднаа шоо.. Үхэр монгу хамаагүй баа...
Please , help us , we need vaccine for hpv ? Cancer , tuburculose , Placebos !!!!!
Монголчуудын англи ийм төвшинд байгаа нь кирилл бичиг, орос хэлний хийж байгаа ажил.
Хай мода ихо чуахала баа.Монгу хүн хирагггүй баа..Ойаяаа
Улс даяараа нинжа боловоо хөөрхий, Ойгоос мод авч суулгах нэрээр ой модгүй болно. Нөгөө суулгасан мод нь ургахгүй эрүүл хөрс ч байхгүй"Тэрбум нүхт"-эй үлдэхнээ.
Ямар дайсны бодлого вээ
Хэдэн модны мөчир нахиа шороонд булж орхисныг мод тарьсанд тооцохгүй шүү, суулгаж булсан юм чинь арчилгаа тордолго шаардаж байж мод болж ургасан хойно түмэн мод ургууллаа гэж тооц
Оросжоогүй байгаа Монголчууд хүн амьдралдаа заавал хийх гурван зүйлийг хүүхэдтэй болох,ном бичих, мод тарих гэж сургахдаа энэ бүгдийг нэг хийчихдэггүй, насан туршдаа хийх ажил гэдгийг ойлгодог Дорнын ард түмэн байсан юм. Номыг нэг бичдэггүй насан туршдаа сэтгэлдээ бичдэг. Модыг нэг тарьдаггүй насан туршдаа арчилж ургуулдаг. Хүүхэд төрөөд л хүн болчихдоггүй. Насан туршдаа өсгөж хүмүүжүүлдэг.
Хөрсний бохирдолттой агаарын бохирдолттой улаанбаатарт ойн мод тариад дэмий байхөө хотод тарьсан нөгөө мод нь хордож ургахгүй үхжих биз. Ойгоос мод авчирч хотод суулгадаг тархины тураалтай оркууд эх орноо хөгжүүлж хэзээ ч чадахгүй. Зүгээр л одоо үлдсэн ойн модуудаа огтолж сүйтгэхгүй хайрлан хамгаалах хэрэгтэй.
МОНГОЛЧУУДЫН тархины тураал бүр хэтэрч байнаа ямар ёс зүйгүй юм бүх л юмыг харлуулж болохгүй бүтэхгүй гэнэ.Цааш нь муу муухайгаар хараана муухайгаар зөгнөнө ийм ард түмэн гэж байх уу??
МОД ГЭДЭГ ТИЙМ АМАР УРГАЧИXДАГ ЗҮЙЛ БИШ ХӨРС УСТАЙГАА АМЬД XҮЙН ХОЛБООТОЙ ЭНЭ БОЛ ЗҮГЭЭР Л АМЬ ТАСЛАX АЖИЛЛАГАА, ҮҮНИЙГ ҮТЭР ЗОГСООX ХЭРЭГТЭЙ !!!
МОД ГЭДЭГ ТИЙМ АМАР УРГАЧИXДАГ ЗҮЙЛ БИШ ХӨРС УСТАЙГАА АМЬД XҮЙН ХОЛБООТОЙ ЭНЭ БОЛ ЗҮГЭЭР Л АМЬ ТАСЛАX АЖИЛЛАГАА, ҮҮНИЙГ ҮТЭР ЗОГСООX ХЭРЭГТЭЙ !!!
МОД ГЭДЭГ ТИЙМ АМАР УРГАЧИXДАГ ЗҮЙЛ БИШ ХӨРС УСТАЙГАА АМЬД XҮЙН ХОЛБООТОЙ ЭНЭ БОЛ ЗҮГЭЭР Л АМЬ ТАСЛАX АЖИЛЛАГАА, ҮҮНИЙГ ҮТЭР ЗОГСООX ХЭРЭГТЭЙ !!!
ккк. Дэлхийн банк Монгол дахь суурин төлөөгчөөрөө орос хүн тавьсан нь их юм хэлж байгаа.Энэ нийтлэлд хүртэл Женкогийн шовинист Орос найзын зургийг эхэнд нь тавьсан нь, азид найрсаг ИБУИНХУ-ын Филип Малоны зургийг мэдэн будилж хамгийн сүүлд тавьсан нь Монголын байгаа байдал учраас.
МОНГОЛИЙН ОЙН МЭРГЭЖИЛТНҮҮД ОДОО ЭНЭ НУГАЛААНЫ ЭСРЭГ ҮГЭЭ ХЭЛЭXГҮЙ ЮМУУ !!!
Хүрэлсүхийн баасыг цуглуулаад модоо бордвол сайн ургана шүү.Сэлэнгийн ногоочин хятадууд бүдүүн дарга хүний жорлонг ухах их дуртай байдаг гэдэг.Баас арвинтай ,тарган тусгай мах зооглодог илүү дутуу хор бага хэрэглэдэг гээд олон сайн давуу талтай.
ОЙЖУУЛАЛТ ГЭДЭГ ОЛОН ЖИЛД ҮР ДҮН НЬ ГАРДАГ ШИНЖЛЭX УXААН, КОММУНИСТ СУББОТНИК БИШ !!!
ГЭНЭТ МАО-ГИЙН СОЁЛЫН ХУВЬСГАЛ САНАГДЧИХЛАА
Обрусевший Бурят заткнись.
Хай .Бээжин хот Мао даргынхаа хөргийг Монголын шорооноос хамгаалах нь тун зөв шоо..Маньжу амбан Үхэлэсүхэ дундат газарыг боднаа шоо.. Үхэр монгу хүн үхана байна оо хамаагүй баа...
МЭРГЭЖИЛТНҮҮДИЙНХЭЭ ӨГИЙГ СОНСООГҮЙ ХИЙСЭН ОЮУНТОЛГОЙ ШИГ ЮМ БОЛЖ БАЙНА , МОД УXАЖ УСТГАXАА ЗОГСОО!!!
ЭНЭ ЖИЛИЙГ МОДНЫ ҮР ТҮҮX ЖИЛ БОЛГОЦГОО !!!
Хай моданы үра болахаагүй ээ.Ургахаагүйээ Чи юу яриахаа..
Энэ үнэхээр хэрэгтэй юм нэгийг санаачилсан шүү!!! Одоо бүгдээрээ боломж л олдвол тариад л байя!! Суулгаад л байя!! Ямарч байсан 30% нь ургана гэж тооцож тарих юм шүү!!! Тарьсан болгон ургана гэж угаасаа байдгүй юм!! Заавал нөөцтэй тарих хэрэгтэй!!