Энэ өвөл Афганистанд нүүрлэж болзошгүй аймшигт өлсгөлөнг зогсоохын тулд нэн яаралтай арга хэмжээ авахыг дэлхийн улс орнуудын удирдагчдад хандан НҮБ-ын Дэлхийн Хүнсний хөтөлбөрийн захирал уриаллаа.
“Нөхцөл байдал төсөөлөхийн аргагүй хүнд болжээ. Бодит байдал дээр хамгийн аймшигтай хүмүүнлэгийн хямрал нүүрлэж магадгүй болоод байна” гэж тус хөтөлбөрийн удирдагч Дэвид Бизли Афганистанд ажиллаж буй ВВС агентлагийн сурвалжлагч Жон Симпсонд ярилцлага өгөх үеэрээ хэллээ.
Талибан хөдөлгөөнийхөн засгийн эрхийг авсны дараа гадаадын тусламж зогссоны улмаас Афганистаны эдийн засаг сүйрлийн ирмэгт ирээд байна. Үүн дээр нэрмээс болж коронавирусний цар тахал газар авч, тариалангийн талбайн ихэнхийг маш хүчтэй ган гачиг нэрвэжээ. Сүүлийн 4 жилийн хугацаанд хоёрдахь удаагаа ийм аймшигт ган болж байгаа юм.
“Тус улсын хүн амын 95 хувь нь хоол хүнсний дутагдалд ороод байгаа бөгөөд 23 сая хүнд ноцтой өлсгөлөнд нэрвэгдэх аюул тулгарсан” гэдгийг НҮБ-ын Хүнсний хөтөлбөрийн захирал өнгөрсөн амралтын өдрүүдэд Кабулд очсоныхоо дараа мэдэгдсэн байна.
“Ойрын 6 сарын хугацаанд сүйрлийн аюул нөмрөхөөр байна. Энэ тохиолдолд Афганистан орон газар дээрх тамын орон болж хувирна” гэж Бизли анхаарууллаа.
Өдөр ирэх тутам Афганистанд цаг агаар хүйтэрсээр. Хөдөөгийн оршин суугчид НҮБ-ын хүнсний хөтөлбөрийн хүрээнд олгож буй гурилыг олж авахын тулд уртаас урт дараалал үүсгэн зогсож байна. Энэхүү хүмүүнлэгийн тусламж бол олон сая афганчуудын хувьд өвлийг давах цорын ганц баталгаа боловч бүх хүнд мэдээж хүрэлцэхгүй. Тэгэхээр НҮБ-ын өмнө тун ярвигтай асуудал тулгарчээ. Өлсгөлөнгийн ирмэгт тулж ирсэн тоо томшгүй олон афганчуудад туслахын тулд хүнсний нийлүүлэлтийг хэрхэн нэмэгдүүлэх вэ?
Хүмүүнлэгийн тусламжинд оочерлогсдыг зохицуулж буй Талибаны цэрэг
Иймээс НҮБ-ын хөтөлбөрийн захирал Д.Бизли дэлхийн удирдагчид, дээд зиндааныхан, баячуудад хандан яаралтай арга хэмжээ авахыг уриалж байна.
“Дэлхийн улс орнуудын удирдагчид ба тэрбумтнууд та бүхэнд хандаж байна: таны хүү, охин, ач зээ нарт өлсгөлөнгийн улмаас үхэх аюул тулгараад байна гээд төсөөлөн бодоорой. Энэ үед та бүхэн чадах бүхнээ хийх ёстой болно. Дэлхий дахины баялгийн хэмжээ 400 их наяд долларт хүрээд байгаа үед өлсгөлөнд нэрвэгдэнэ гэдэг бол бид бүхний хувьд ичгүүр гутамшиг мөн. Хэрвээ хаа нэгтээ, хэн нэгэн хүүхэд өлсгөлөнгийн улмаас амиа алдаж байгаа бол энэ бол бидний хувьд үнэхээр гутамшигтай хэрэг болно” гэж НҮБ-ын төлөөлөгч мэдэгдсэн байна.
НҮБ-ын хийсэн тооцоогоор, хоол хүнсний дутагдалд орсон Афганистаны 23 сая иргэнийг тодорхой хэмжээнд хүнсээр хангахын тулд сард 220 сая доллар шаардлагатай байгаа ажээ.
Аймшиг хаяанд иржээ
ВВС-гийн сурвалжлагч Жон Симпсон Афганистанд болж буй үйл явдлын талаар Radio 4 радиостанцын шууд эфирээр ярихдаа нулимсаа барьж дийлэхгүй байлаа.
Өдгөө 77 настай энэ хүн сэтгүүлчээр ажиллах хугацаандаа зэвсэгт мөргөлдөөн болж байсан олон газарт очиж байжээ. Тэрбээр 20 жилийн өмнө талибуудын устгасан Буддагийн хөшөө байсан газарт саяхан очоод ирсэн тухайгаа ярьсан юм. Тэнд очоод агуйд амьдардаг Фатима гэдэг эмэгтэйтэй уулзаж ярилцжээ. Нөхөр нь ходоодны хорт хавдраар нас барсан тул бэлэвсэн эмэгтэй 3-16 насны хүүхдүүдээ ганцаараа өсгөж байна. Талибууд ирэхээс өмнө Фатима нутгийн нэгэн фермерийн тариалангийн газрын зэрлэг өвсийг түүж өгч мөнгө олдог байжээ. Гэвч ган болсон тул одоо ажилгүй. “Түүнд ямар ч мөнгө алга. Гал асаах бензин түлш, гурил өгөхийг тэрбээр хүмүүсээс гуйна. Өмнөх засгийн үед түүнд гурилыг нь авчраад өгдөг байжээ. Энэ хүүхдүүдийг харахад үнэхээрийн өрөвдөлтэй, хэцүү” гэж ярих үедээ Симпсон сэтгэлийн хөдөлгөөнөө барьж дийлсэнгүй уйлсныхаа дараа сонсогчдоос уучлал гуйв.
Сэтгүүлч Жон Симпсон
“Би олон газраар явж, олон аймшигтай зүйлийг үзэж харсан, гэхдээ энд бол арай л.....Хамгийн хүнд үе эхлээгүй байна, гэхдээ тун удахгүй тохионо. Энэ хүмүүс өөрсдөө ч үүнийг мэдэж байгаа”.
Яагаад өлсгөлөн нүүрлэв?
Исламын “Талибан” хөдөлгөөнийхөн гадаадын цэргүүд гарч явсны дараа 8 дугаар сард Афганистаны засгийн эрхийг авсан билээ.
Засаг төр солигдсоноор гадаадын тусламжаас маш их хамаардаг, тэртэй тэргүй хэврэгхэн байсан Афганистаны эдийн засгийн нөхцөл байдал улам хүндрэв.
Барууны орнууд тусламж үзүүлэхээ гэнэт больж, Дэлхийн банк, Олон улсын валютын сан санхүүжүүлэлтээ зогсоолоо. Хэзээ сэргээх вэ гэдэг нь тун тодорхойгүй байгаагийн учир гэвэл, талибуудын засгийн газрыг дэлхий дээр ямар ч улс хүлээн зөвшөөрөхгүй байгаа юм.
Хэрвээ аливаа улс орны ДНБ-ний 10 ба түүнээс хувь нь гадаадын тусламжаас бүрддэг бол “гадны тусламжаас хамааралтай улс” гэж үздэг, гэтэл Афганистаны хувьд энэ тоо 40 хувьд хэдийнэ хүрснийг Дэлхийн банкны мэдээлэлд дурдсан байна.
Олон олон афганчууд хоол хүнс олж авахын тулд хөрөнгө хогшлоо зарж байна. Талибаны засгийн газар гадаадын банкуудад байгаа Афганистаны мөнгийг авах боломжгүй болсон учраас төрийн албан хаагчдын цалинг олгохгүй байгаа нь тодорхой.
9 дүгээр сард Женевт болсон бага хурлын үеэр дэлхийн хамтын нийгэмлэгийн зүгээс Афганистанд дэмжлэг болгож 1 тэрбум гаруй доллар гаргахаар шийдвэрлэсэн бөгөөд энэ мөнгөний 1/3 орчмыг Дэлхийн хүнсний хөтөлбөрт олгохоор амлажээ.
Харин тус байгууллагын мэдэгдсэнээр бол, Афганистанд сард 220 сая доллар шаардлагатай байгаа учраас дээрх амлалт нь “далайд дусал” төдий нэмэртэй ажээ.
Б.Адъяахүү
Эх сурвалж: ВВС
Сэтгэгдэл0
Хазара Турк гээд өөрсдийгөө нэрлэдэг Иран хэлээр ярьдаг, Иранд 2 сая Хазара турк, бусад лалын шашинтай орнуудад 2-3 сая Хазар Турк амьдардаг, хэлэнд нь нэг ч монгол үг байдаггүй Непал Турк гаралтай үндэстнийг хайрладаг хүмүүс Монголд бий. Тэднийг л Афганистан явуулж Хазар Турк үндэстэнийг хамгээлуулмаар байна
Хужаа хасаг дөрвөд гэж Монголчуудыг турхирдаг буриадууд сурснаараа нүүрээ нууж Монгол болчихоод хуцдаг гэнээ. Афганчуудын бөгсийг долоодог Оросуудтайгаа та нар төв Азид газар авахгүй.Юун Хазара,юун Монгол, юун Казах, юун Хятад.
Энд ингэж олон юм хуцаж байхаар Монголын сорж мөлжиж байгаа Сү.Батболд,Сайханбилэгийн тухай юу гэж боддогоо бичвэл чамд дээрдээ.
Ochood xeleech kk
Bvhel bvten tusgaar ulsiig arai ch ingej tamiin oron moron gej tsolloj bolohguiee. Bid oorsdiigoo l hicheetsgeey. Manaih dain baildaan boloogui ch gesen neg ih deerdeed bgaa iym alga l bnashuu.
Ирээдүйд АНУ болон европын орнууд дэлхийн бүх өлсгөлөн ядуучуудыг хүлээн авахад бэлэн үү?
сансар байгаа дэлхий нэгэнт сансарын орчноос сүйрч эхлэх замдаа орсон болохоор эцэстээ ногоо ургах газрын чадваргүй мал амьтан амьдрах ногоон бүсгүй болж өлсгөлөн ирж гариг сөнөж шатаж эхлэх тул бие биеээ алаад л үхэх байхдаа
Тийм тэд яаx вэ ард түмнээ цагаан xогонд xаясан өөрсдийнxөө оффшорчдийг !!! Афгануудыг анx орсон үймүүлсэн Америк Оросуудад нь хаячих хэрэгтэй
Ядаж нүүрнийxээ багийг авчихгүй эд бүтэxгүй ээ
Багт наадам тоглоод өлсөөгүй л байна ш дээ ккк
Хазара гэгч тэр хүмүүс монголчууд бидэнд огт хамаа байхгүй үхэж байсан ч өлсөж байсан ч хамаагүй үхсэн элэнцгий хазара яриад байдаг юм бол манайхан өөрсдийгээ яая гэж байж саваагүй нохой саранд хуцна гэдэг шиг илүү юм ярьж байж алуурчин цэргүүдэд нь алуулна шүү тэд ороод л ирнэ хуцалгүй дуугай л бай
уруул ам чинь омголтоод хатсан шороо үмхээд мал хүнгүй шороо идээд ундны ус байхгүй дан хатсан говьийн хужиртай давстай кислота ихэсгэдэг ус ууж дээрээс нь алт шүүсэн газар ухсан мөнгөн ус химийн хорт найрлагатай ус ууж ракаар элгээр зүрх судсаны өвчнөөр дэлхийд тэргүүлж байхад араб оруулж амиа хорлох гээгүй юм бол амаа татаачээ тэртээ тэргүй өмнө зүгээс хатсан тэнгэрээс хар үүл шиг бүрхээд ирэх цаг ирнэ хүссэн хүсээгүй
Тэр улс орныг нь самарсан Америк нь тэжээнэ биз.
дор бүрнээ өөрсдийгөө л хичээцгээ, дэлхий дээр багтай баггүй өлсгөлөн цатгалан янз янзын л хүн бий, өмнөх ажлаа сайн хийж аминдаа арчаатай байхгүй бол ...
Ирээдүйд АНУ болон Европын орнууд дэлхийн бүх өлсгөлөн ядуучуудыг хүлээн авахад бэлэн үү?
нүб нь хүртэл худал цуурдаг болжээ хүн ард нь өлсөөд үхэхийн даваанд хүрэхээрээ юун газар нутаг засаг захиргаа буутай цэргээс айх зад тийрээд алаад эвдээд хил даваад үхэх сэхэхээ үзэж байгаад гуйж гувшаад хоол олоод иднэ биз дээ тэр үед улс орон газар нутаг хэрэгүй шдээ талибан заль хэргэлээд байгаа юм уу гаднаас нөлөөлөх гээд байна уу бослого хөдөлгөөн гарвал сайн л биз дээ
Саймширдагаараа Оросууд нь туслана биз.Пуштунууд маш муухай яг Оросууд шигээ Монголчуудад үнэхээр дургүй хүмүүс байдаг юм.
pushtunuud bol mongol uls baidagiig medehgui tiim bvdvvleg ard tvmen za. hudalaa buraad l orosiig muulah gej bgaa hurliiz bna. afgand hazaruud bol shiit shashintai bolohoor gaduurahdaj baidag daa..
139.5.218.89 Монголчуудыг юм мэдэхгүй, үзээгүй гээд басаад байнаа даа хөгийн буриад архичид.Орос Пуштунуудтайгаа таарчихсан.Европыг алгадаж Азийг таниулсан агуу Монголчуудыг мэддэггүй үндэстэн Азид байдаггүй юм.Монгол Азийн 5 том үндэстний нэг агуу их үндэстэн гэж явдгийг танай европ Оросууд хэзээ ч ойлгож байгаагүй.Монгол Оросод муу болоход Төв Зүүн Ази Оросуудыг хэзээ ч өршөөхгүй.
Ийм болгоснооро пакистан хүнс өгөх ёстой шүү дэ талибуудын ард пакистан байгаа шүү дэ эд нар яачээд байгаа юм !!!
үнэн шүү юм л бол "хойт хар гэр " гэж орос руу дайрах юм украйн польш орос руу дайраад юм олж долоовуу америк ёвропийн холбоо нь юм өгөв үү нүүрс ч гүй цахилгаан ч гүй байгалийн хий хадгалах газар доорхи зорин сав хов хоосон юу чгүй атомын станцын түлш ч гүй болчихоод байгаа биз дээ залежь гэдэгчин газрын хэвлийн баялаг биз дээ незалежьный---------------
Ганц Афган ч биш. Африк , арабыг дайны галд хуйхалсан Америк нь аврах байхоо. Хамаг баялгийг нь хуу хамж, улс орнуудыг нь Америк л сүйрүүлсэн.
Орос найз болоод бсан туслах бх аа
талибаныг клинтон байгуулсан буш алкайдай г байгуулсан обама игилийг бий болгосон ГУРВАН алан хядагч хоорондоо тэмцэлддэг АМЕРИК одоо африкт ажиллагаа явуулж байна САДДАМ-ыг алсан иракт КАДДАФИЙГалсан ливанд ясир арафатыг алсан газын секторт АСАДЫГ алах шахсан сирид алан хядлага дуусаагүйл байна ер нь дуусах уу шийт суннит шашин байсан газар тэмцэл хурцадсаар байна
TALIBUUDIIG ZASAGT GARGASAN ULS. TED N ARGA HEMJEEGEE EHLEED AVAG. TEGEHGUI BOL TALIBUUDIIG DEMJSENTEI YALGAA ALGA
Тэмцдэггүй ард түмэн, арчаагүй ард түмэн юмдаа. ийм зүйл болохыг бүгд л мэдэж байсан байж АНУ г гарч явахад л өөрсдөө тэмцээд хяналтыг гартаа авахгүй цөөхөн хэдэн яргачдад толгой мэдүүлсний гай. Охид бүсгүйчүүд хүүхдүүд нь л хайран байна. Эрчүүд нь бол ёстой хохь нь
Өмнө хуучин ЗХУ-ын цэрэг энэ оронд 10 жил байхад авлигад идэгдсэн төр засаг нь арми цагдаагийн удирдлага нь зэвсэгт хүчин болох можахедуудын талд урван хамаг мэдээллээ худалдаж хахууль авсаар байгаа улс орноо сөнөөсөн.Зөвлөлтийн цэргийг 1989 онд гарсны дараа авлигачин засагтайгаа байлдаад 3 жилийн дараа можахедууд ялсан ч хоорондоо алалцсаар байгаад 1996 ондТалибан хэмээх шашны хэт харгис бүлэглэлд ялагдсан. 2001 онд НАТО-гийн цэргүүд ороод Талибаныг түлхэн унагаасан ч угаасаа шуналтай авлигач төр арми генерал хурандаа нар нь НАТО-гийн өгсөн мөнгөөр хувьдаа тансаглаж баяжиж хөлжин улс орноо сүйрүүлсэн. Авлигад идэгдсэн МАН-аа хэт сохроор шүтэн биширч үмх мах, балга архины мөнгөнөөс саналаа худалдаж залуучууд сонгуульдаа оролцохгүй байвал удахгүй энэ Афганистан шиг баларна шүү. Энхрий намдаа үнэнч тэнэгээ дээрээ нэмж зөнөг залгасан ахмадууд нь одон медаль гэдэг хөсрий тэмдэгнээс үр ач нарынхаа ирээдүй хойчийг МАН-ынхаа авлигачдад худалдаж үхэн үхтлээ ядуу гуйлгачин хэвээрээ л байсаар
Америкийн бүх цэрэг афганистанаас гарч талибан бүлэглэл афганистан улсыг эзэлж ноёрхлоо тогтоосон шүү дээ. Одоо талибан бүлэглэл эх орондоо энхтайвныг тогтоохгүй яагаад ард түмнээ айлгаад эх орноос үргээгээд байгаа юм бэ? Угаасаа аль эрт дээр үеэс афганистан улс эмэгтэйчүүдээ дорд үзэж аллахын ариун судрыг нь дагаж мөрдөөгүй афганистан иргэдээ хатуу шийтгэж тамалж алдаг яргачингууд байсан шүү дээ.
олон эхнэрийнхээ тоогоор нийгэмдээ нэр хүндтэй болдог шашныхаа балар суртлын балгаар энэ Афганистан баларч гүйцэж байна.Хуучин Зөвлөлтийн цэрэг 10 жил байх үед, саяхан НАТО-гийн цэрэг 20 жил байх үед ч дайсан можахед болон талибаныхан олон эхнэр хүүхдүүдийнх нь аль нэгийг нь барьцаанд авч хэрвээ өөрсдийнх нь талд ажиллахгүй бол тэднийг алахаар заналхийлсэн заналхийлэх айлган сүрдүүлэг, мөн олон эхнэр худалдаж ваха инжний мөнгөнөөс Зөвлөлтийн цэрэг, НАТО-гийн цэргийн талаарх мэдээллийг худалдаж урвах, Төрийн мөнгийг хувьдаа хяналтгүй завшиж авлигадсан зэрэг бүтэлгүй үйлсээр дүүрэн энэ улс балран сүйрэх нь аргагүй шүү дээ. Манайх ч ялгаагүй ямар ч хяналтгүй авлигадана, дээр нь бас тэмцэж эсэргүүцэн нийтээрээ жагсдаггүй хувиа хичээгээд л байх юм бол яг энэ Афганистан шиг болно.Хаа очиж эрийн боол гэрийн зарц болсон Афганы боловсролгүй хүүхнүүд манайхнаас хамаагүй дээр тэмцэж талибаны бурангуй засгийн эсрэг жагсаж эсэргүүцлээ илэрхийлж байсан. Эвлэлдэн нэгдэж жагсах эрх чөлөөгөө эдлэж чада
тэднийг хэн ийм болгов оо, гэдгийг ухаарах нь чухал юм.
АНУ ЕХ НҮБ нь дайн үймээнтэй ядуу буурай орнуудад зүгээр л хоол хүнс гутал хувцас эм тариа гэсэн үр дүнгүй хүмүүнлэгийн тусламж өгч байхаар АНУ ЕХ НҮБ дайн үймээнтэй ядуу орнуудын эрх баригчидтай уулзаж тухайн орнуудад зөвхөн нэг удаагийн мөнгөн тусламж өгч тэр мөнгөөр улс орон ард түмнийхээ сайн сайхны төлөө зориулах ам мөчгийг тухайн улсын эрх баригчдаас авч тухайн орнуудад нэг удаагийн их хэмжээний мөнгөн тусламжаа үзүүлэх хэрэгтэй. Хэрэв тухайн мөнгөн тусламжаар улс орон ард түмнийхээ сайн сайхны төлөө зарцуулаагүй үр ашиггүй үрэн таран хийсэн орнуудад дахиж хэзээ ч харж үзэхгүй хөрөнгө оруулахгүй тусламж үзүүлэхгүй цагаач дүрвэгсэд хүлээн авахгүй ардчилал хүний эрхийн хүлээн авахгүй НҮБ-ын гишүүн орноос хасч зөнд нь бүр мөсөн хаях хэрэгтэй.
Өөрсдийгөө мөлжигч хэдэн дарга нэртэй шуналтангуудтайгаа тэмцээч Монголчууд минь
Афганастанд пуштун, узбек, тажик, хазар бий. Пуштунууд хун амын олонх, лалын суннит хатуу шашинтай. Хазарууд бол 800 гаруй жилийн омно байлдан дагуулалтаар очсон монголчуудын удам. Хогшчуул нь халимаг буриад аялгаар хагас дутуу ойлголцдог байсан гэж Афганы дайнд оролцсон буриадын цэргийн дурсамж илтгэл байдаг.
Одоо бол персийн дари аялгаар ярьдаг. Хазар гэдэг нь персээр мянгат гэсэн уг. Оорсдийгоо монгол гаралтай гэж баталдаг. Пуштунууд хазаруудыг дарангуйланч нар байсан, одоо та нарт нэхэх эх орон байхгуй, булах газар олдвол их юм гэдэг. Хазарыг алахад хууль байхгуй. Тэднийг хэн тийш нь явуулав. Тэдний гавьяаг хэн хуртэж сууна. Ичэцгээ. Иймээс л та нар дээшээ гарахгуй байгаа юм.
Mongol yxernyyd saixan mooroldoj bn aa. Oorsdoo nysaa naaj bj delxiid zaax sanaatai xaxa
БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, +91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар)
БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, +91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар)
Европын орнууд АНУ ЕХ-ноос гарч дүрвэгсэд нэртэй эзлэн түрэмгийлэгчид булаан эзлэгчдээс эх орон газар нутгаа хамгаалж улс үндэстнийхээ ирээдүй оршин тогтнолоо бодож европын орнууд АНУ-тай адил биш гэдгийг дүрвэгсэд нэртэй эзлэн түрэмгийлэгчид булаан эзлэгчдэд ойлгуулах болсон байна. АНУ ардчилал хүний эрх ярьдагаараа ганцаараа дүрвэгсдээ хүлээн авдаг юм байгаа биз.
Та европыг шүтэгч буриад бололтой.