“Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд уулнаас мод авчирч суулгахгүй. Энэ бол үндэсний хөдөлгөөний ажил биш” гэж Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Я.Содбаатар хэллээ.
Учир нь “Тэрбум мод тарих аян Сэлэнгэ аймгийн Хүдэр сумын зулзган нарсан ойг сүйдэлж дууслаа” гэсэн мэдээлэл гарсантай холбогдуулан сэтгүүлчид тодруулга авсан байна.
Я.Содбаатар энэ тухай : “Энэ бол хоёр өөр асуудал. Нэг нь ойн салбарт, жил бүр байнга хийдэг технологийн ажил. Өөрөөр хэлбэл шигүү ойг сийрэгжүүлэх ажлыг тодорхой, эрх, үүрэг бүхий аж ахуйн нэгжүүд хийх ёстой. Өнгөрсөн жил Сэлэнгэ аймаг таван аж ахуйн нэгжид зөвшөөрөл өгсөн байна. Аж ахуйн нэгжүүд хууль зөрчсөн үү, технологийн дагуу ажилласан уу, сийрэгжүүлэх ёстой талбайдаа ажилласан уу гэдгийг Цагдаагийн байгууллага тодруулж байгаа.
Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөн бол өөр. Энэ хоёрыг салгаж ойлгох хэрэгтэй. Үндэсний хөдөлгөөний хүрээнд ойгоос мод булгалж авчирч суулгасан удаа огт байхгүй. Ийм зүйл хийхгүй. Нэг ёсондоо уулнаас мод авчирч тарих нь үндэсний хөдөлгөөний ажил биш.
Ой модыг сийрэгжүүлэх ажлыг өнгөрсөн он жилүүдэд хийж байсан, ирээдүйд ч хийнэ. Энийг уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэх, цөлжилтийг бууруулах үндэсний хөдөлгөөний ажилтай холбож ойлгож болохгүй” гэлээ.
Мөн “Өнөөдөр 43 ойн анги, 224 аж ахуйн нэгж мод үржүүлгийн чиглэлээр үйл ажиллагаа явуулж байгаа. Ойрын хоёр жилд чадавхийг нь сайжруулна. Ногоон санхүүжилт болон бусад хэлбэрээр дэмжинэ.
Томоохон аж ахуйн нэгж, ялангуяа уул уурхайн компаниудыг тшиглэсэн мод үржүүлгийн ангиуд байгуулагдаж байгаа. Дээр нь аймаг дундын механикжсан анги бий болно. Түүнээс биш уулнаас мод авчирч суулгаад ургахгүй. Бойжуулалтын талбай, эсвэл хүлэмжид тарьсан модыг хүн ам шигүү суурьшсан суурьшлын бүс рүү явуулдаг технологитой.
Энэ бол улс төржиж болохгүй сэдэв. Хэн нэгэн хүний улс төрийн сэдэв биш. Энэ бол монголчуудын, хүн төрөлхтний ирээдүйтэй холбоотой, тогтвортой хөгжлийн суурь асуудал юм ” гэлээ.
Сэтгэгдэл0
Тэгээд яах юм нэг хэсэг нь газарт мод булаад +1 гэж тоолж байхад нөгөө хэсэг нь ургасан модыг сугалаад -1 гэж тоолох юм уу. Наад бүтэхгүй хүүхдийн санаагаа одоо болио тэнэг бааснуудаа. Хүрэлсүх гэж хүүхдийн мөрөөдөлтэй хулгайчаас болж бүтэж байгаа юм алга. Манай 10 жилийн хүүхэд Хүрэлсүхээс илүү бодит мөрөөдөлтэй шүү үнэнг хэлбэл.
Мод үрслүүлдэг газарууд уулнаас мод ухаж авчраад үрслүүлсэн гээд зардагийг энэ сохойсон Янгуо овогт данжаад мэдэхгүй мангарлаад байгаа юм байх даа.
Тэрбум мод бол том тэнэглэл
Битгий л тэнэгтээд байгаарай даа. Ой сийрэгжүүлэх нэрээр нэг мод булгалаад ойр тойрных нь нялх ургаа моднуудыг бүгдийг нь хугалж хаяаад явсан байна лээ тэгж сийрэгжүүлдэггүй байх шүү Сийрэгжүүлээд байхааргүй газраас баахан ургааа мод зөөсөн нялх моддыг хугалж сүйтгэсэн байна лээ. Балагтай пизданцуд юм даа. Суулгац худалдаж аваад тарь л даа тэнэг малнууд аа. Сийрэгжүүлж байгаа ой нь угаасаа сийрэг ой байна лээ Дөнгөж ургаж эхэлж байгаа нялх моддыг сийрэгжүүлнэ гэж юу байсан юм бэ? Содбаатар зайлаад далд ороод өгөөчгайтай новш минь