Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэн шийдвэрлэсэн Шүгэл үлээгчийн эрх зүйн байдлын тухай хуулийн төслийг Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатарт өргөн барилаа.
Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ хуулийн төслийг өргөн барих үеэрээ Монгол Улсын Ерөнхий сайдаар томилогдоод Улсын Их Хурлын чуулган дээр хэлсэн үгэндээ дэвшүүлсэн 4 үндсэн зорилтын нэг нь Шударга ёс, цахим засаглал тогтоох тухай асуудал байсан. Энэ хүрээнд цахим засаглалыг хөгжүүлэх замаар авлигатай тэмцэх, авлига, албан тушаалын гэмт хэрэг, зөрчлийн мэдээллийг шалгах, мэдээлэгчийг хамгаалахад хяналт тавих бололцоо бүрдүүлэх, төрийн хүнд суртлыг халах асуудлаар Засгийн газраас сүүлийн 6 сард ихээхэн идэвхтэй ажиллаж байна. Авлигатай тэмцэх эрх зүйн орчныг сайжруулах нь энэ ажлын нэг үндсэн чиглэл юм. “Транспэрэнси интернэшнл” байгууллагаас авлигын эсрэг эрх зүйн орчныг бүрдүүлэх ёстой гэсэн шаардлага тавьдаг. Тиймээс Засгийн газар энэ хуулийн төслийг боловсруулж, өргөн барьж байна. Бид Төрийн албан хаагчийн ёс зүй, сахилга хариуцлагын тухай, Зөвшөөрлийн тухай, Улс төрийн намуудын тухай зэрэг хуулийн төслүүд, авлига, албан тушаалын гэмт хэрэгт оноох ялын бодлогыг чангатгах, төрийн өмчийн засаглалыг сайжруулах чиглэлээр эрх зүйн шинэ орчин бүрдүүлэхээр ажиллаж байгаа бөгөөд удахгүй Улсын Их Хуралд өргөн барихаар төлөвлөж байна” гэв.
Тэрбээр “Засгийн газар авлига, албан тушаалын гэмт хэрэгтэй тэмцэх асуудлыг цар тахлын эрсдэлийг даван туулах арга хэмжээтэй адил түвшинд авч үзэж, онцгой анхаарлаа хандуулж байна” гэсэн юм.
Төрийн болон хувийн хэвшлийн аж ахуйн нэгж, байгууллагын үйл ажиллагааг шүүмжилсэн, мэдээлсэн, илчилсэн тохиолдолд хууль зүйн хариуцлагад татах, дарамтлахаас мэдээлэгчийг хамгаалах, шүгэл үлээгчдийг аливаа өш хонзон, гэмт хэргийн хохирогч болохоос сэргийлэх эрх зүйн зохицуулалтыг бий болгох үүднээс уг хуулийн төслийг боловсруулжээ.
Хуулийн төсөл нь 5 бүлэг, 22 зүйлтэй.
Хуулийн төслийн зорилт нь нийтийн ашиг сонирхлын төлөө шүгэл үлээсэн шүгэл үлээгчийг дэмжих, хамгаалах, урамшуулах, түүний эрх зүйн байдлыг дордуулсан шинжтэй аливаа үйлдлээс урьдчилан сэргийлэхтэй холбогдсон харилцааг зохицуулахад чиглэж байгаа аж.
Хуулийн төсөлд:
-шүгэл үлээгчийг дэмжих, хамгаалах үйл ажиллагаанд баримтлах зарчим;
-шүгэл үлээх үйл ажиллагааны үндсэн зорилго;
-шүгэл үлээх хэлбэр;
-шүгэл үлээгчийн мэдээллийг хянан шийдвэрлэх процесс;
-шүгэл үлээгчийн баталгаа буюу хувь хүний нууцын хамгаалалт, аюулгүй байдал;
-шүгэл үлээгч эрхээ хэрэгжүүлэх явцад өөрөө болон түүний хамаарал бүхий этгээд бусдын өс хонзон, ялгаварлан гадуурхалт, хохирол учруулах, хохирол учруулж болзошгүй аливаа хэлбэрийн цээрлүүлэлтээс ангид байх зарчим;
-шүгэл үлээгчид үзүүлэх хамгаалалтын арга хэлбэр, түүнийг дэмжих талаар хэрэгжүүлэх арга хэмжээ;
-шүгэл үлээгчийг дэмжих, урамшуулах тогтолцоо, түүнд олгох мөнгөн урамшуулал, нөхөн төлбөрийн хэмжээ зэрэг зохицуулалтууд туссан байна.
Шүгэл үлээх үйл ажиллагаатай холбогдуулан гарах санхүүжилтийг боломжит бага зардлаар бүрдүүлэхийн тулд авлига, ашиг сонирхол, эрүүл мэнд, байгаль орчин, хэрэглэгчийн эрх ашиг, шударга өрсөлдөөний тухай холбогдох хууль тогтоомжийг зөрчсөн гэмт хэрэгт оногдуулсан торгох шийтгэлийг биелүүлж, төсөвт төвлөрүүлсэн мөнгөн дүнгийн 10-аас доошгүй хувьтай тэнцэх хэмжээний хөрөнгөөр бүрдүүлэхээр тооцжээ.
Монгол Улс Нэгдсэн Үндэсний байгууллагын Авлигын эсрэг конвенцид 2005 онд нэгдэн орж, Улсын Их Хурлаар соёрхон баталсан. Тус конвенцын 33 дугаар зүйлд “Оролцогч улс бүр энэхүү конвенцын дагуу тогтоосон гэмт хэргийн талаарх баримт нотолгоог сайн санааны үүднээс, үндэслэлтэйгээр эрх бүхий байгууллагад мэдээлж буй этгээдийг аливаа шударга бус хандлагаас хамгаалах арга хэмжээг өөрийн дотоодын эрх зүйн тогтолцоонд нэвтрүүлэх асуудлыг авч үзнэ” гэсэн байдаг. Энэ бол Монгол Улс гишүүн орны хувьд мэдээлэгч, илчлэгчийг хамгаалах эрх зүйн орчныг бүрдүүлэх үүргийг дэлхий нийт, олон улсын байгууллагын өмнө хүлээж байна гэсэн үг юм.
Сэтгэгдэл0
Бүтэл муутай нөхөр. Өөрийгөө тал бүрээс нь бясалгах дээр гацсан хуучинсаг явцуу үзэлтэн. Үзэл бодлыг нь юу ч байсан өөрчилж чадахгүй гэдгийг сайн мэдэж байдаг атлаа хүнийг даапаалах гэсэндээ маргаж, мэтгэлцэх дуртай. Дэндүү их айснаасаа болоод хүн рүү туруулж дайрч магадгүй ч гол төлөв аюул, бэрхшээлийн сургаар л эртнээс ухаж бэлдсэн хүн рүүгээ харайлгадаг. Дур нь хүрвэл баруун солгойгүй бүгдийг муулж, өөрийгөө нөхцөл байдлыг хянаж байгаа хүчтэй, өөртэй итгэлтэй хүн гэж харагдуулах дуртай. Гэвч үнэндээ бол жинхэнэ туулайн зурхтэй этгээд бөгөөд орь ганцаар тайван байх сонирхолтой. Аймхай хүний хүсдэг хууль байна.
Оюун-Эрдэнэ ээ. Жагсаал хийсэн эмч нар дээр эрүүгийн хэрэг үүмгэсэн бн. Зүгээр л цалингаа нэмүүлэх туха л ярьсаныг бүгд харсан шүү?
Нам дотроо жийлцэх тухай женко зөвлөгөө өгсөн хууль бололтой байна. Женкод энэ хууль одоо хэрэгтэй байгаа тэгээд хөшигний араас ам барьж шүгэлдээд удсан хүүхэлдэйнүүдээ төрийн мөнгөөр цалинжуулаад сууж байх бодолтой хуулийг нь бэлтгэж өгөөд тэнэг зарцаараа өргөн бариулсан байна.
Үнэхээр цаг үеээ олсон өнөө цаг дор Монголд хамгийн хэрэгтэй хууль.Гагхүү хууль нь Монголын хууль 3 хоногийн настай гэж ярьдаг шиг болчихгүй бол.Энэ ЕСайд ч бас л нэг учир нь олддоггүй заримдаа их л цэцэн цэлмэг,заримдаа дэндүү харалган болчимгүй зан гаргаад байдаг шиг санагддаг.Нэг ажлыг барьж аваад туйлд нь хүртэл тэмцэж үр дүнэгийн гаргаад явмаар байх юм.Энэ ч тэр ч гээд байхаар бас л нэг сайн үр гарахгүй байгаа юм шиг санагдах юм.Ер нь Эдийн Засгийн мэдлэг Ерөнхийлөгч болоод ЕСайд,УИХ-ын даргад ч нэлээд дутмаг л харагдаад байгаа юм,анхаараасай билээ. Гол нь ШУ-ны үндэслэлтэй онол,гарц,гаргалгаа,үр дүн,үр ашиг гм.
ард түмний хяналт шалгалт болох "ардын хянан шалгах хороог байгуулаачээ бүх шатанд ажил явуулж байгааг шалгаж дутагдлыг газар хвхуулахгүй анхны шатанд арга хэмжээ сонор сэргэмж тоншуул мэдээ болж байсан одоо ард түмэн хянах эрх алга байна
shugel uleeh gedeg n orchin ueiin ner uu? huuchinaar bl mataach gesen ali esbol bylduuchilah gedeg humuust ugdug mylaalag uu?
Тэнэгтэх юм аа шүгэл үлээгч байх даа ч яахав дээ. Ийм нэр томьёо албан ёсны хуулийн бичиг баримтад байх нь буруу шүү дээ.
Хуулийн өмнө танхайрсан этгээдүүийг өөгшүүлэх хууль
БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, +91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар)
Женкогийн заавраар АН -нханы өмөөрөөд байгаа Монголхүү Эрдэнийн хүү мэтэд зоиулсан хууль