sonin.mn
2021-р оны 11-р сарын 13-нд  буюу өчигдөр БНХАУ-ын Төрийн зөвлөлийн гишүүн бөгөөд Гадаад хэргийн сайд Ван И, АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Э.Блинкин нар утсаар ярьжээ.
Энэ үеэр Ван И: " Ши Жиньпин дарга АНУ-ын Ерөнхийлөгч Байдентай 11-р сарын 16-нд видео уулзалт хийх гэж байна. Энэ нь дэлхийн нийтийн анхаарлын төвд орсон уулзалт болох бөгөөд Хятад Америкийн харилцааны том үйл явдал юм. Мөн олон улсын харилцааны ч томоохон үйл явдал билээ. Хоёр орны ард түмэн болон олон улсын хамтын нийгэмлэг уг уулзалт нь хоёр орон болон дэлхий дахинд ашигтай үр дүнд хүрнэ гэж хүсэн хүлээж байгаа. Хоёр орны төрийн тэргүүн Хятад Америкийн харилцааг хөтлөн жолоодож чухал үүрэг гүйцэтгэж байдаг. Хоёр тал байр сууриа ойртуулж, уулзалтын бэлтгэлийг сайтар хангаж, уг чухал уулзалтыг  амжилттай зохион байгуулж, хоёр орны харилцааг эрүүл саруул тогтвортой хөгжлийн гольдролд оруулах ёстой" гэсэн байна.
 
Харин Э.Бликен: "Дэлхий дахин энэ удаагийн Америк Хятад хоёр орны төрийн тэргүүний уулзалтад маш их анхаарал хандуулж байна. Хоёр орон иймээс бэлтгэлээ сайтар ханган, идэвхтэй үр дүнд хүргэх ёстой. Америкийн тал тал уулзалтын явцад харилцан хүндэтгэх үзэл санаагаар Хятад талтай хоёр талын харилцааны талаарх байр сууриа илэрхийлж, дэлхий дахинд хүчтэй дуу хоолойгоо хүргэхийг хүсэн хүлээж байна" гэжээ. 
 
Ван И ярианы төгсгөлд Тайваньтай холбоотой асуудлаар байр сууриа илэрхийлж, "Тайванийг тусгаар тогтнуулах ажиллагаа нь Тайванийн хоолойн хоёр эргийн тогтвортой байдлын хамгийн том аюул заналхийлэл болж байна. Америкийн тал хэрвээ үнэнээсээ Тайванийн хоолойн энх тайвныг  хамгаалах гэж байгаа бол Тайванийг тусгаар тогтнуулах ажиллагааг  тууштай эсэргүүцэж, Хятад Америкийн гурван хамтарсан албан мэдэгдлийн амлалтаа биелүүлж, "нэг Хятад"-ын бодлогыг үйл ажиллагаандаа хэрэгжүүлж, Тайванийг тусгаар тогтнуулах сонирхолтой хүчинд буруу мессеж өгөхгүй байхыг шаардаж байна" гэсэн байна.
 
Г.Бямба